Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэрээр дөнгөж 17-хон настайдаа машины аймшигтай осолд оржээ. Кэлли: “Би машин барьж байх үедээ зүүрмэглэсэн байсан. Нэг л мэдэхэд машин урвуу харчихсан, гал гарч эхэлсэн” хэмээн ярьжээ. Азаар охин амьд гарч чадсан бөгөөд гар, хөл болон нүүрэндээ хоёрдугаар зэргийн түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгдсэн байна.
Харин гайхамшиг тохиолдож эмнэлгээс гараад 7-хон хоногийн дараа бүсгүй цанаар гулгахыг хүссэн гэдэг. Мөн фитнесс заалд хичээллэж, амьдралынхаа хором мөч бүрийг эрч хүчтэй, идэвхитэй хөдөлгөөнтэй өнгөрүүлэхээр шийдсэн ажээ..
Кэлли одоо фитнессийн багш болсон бөгөөд инстаграм хуудаснаа 13 мянган дагагчидтай болсон байна. Тэрээр хэлэхдээ: “Би амьд үлдэх ёстой болоод л үлдсэн. Тиймээс өөрийн чадах зүйлээрээ аль болох хүмүүст тус болохыг хичээх болсон” гэжээ.