Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Адриана Лима
Тийм ээ, та буруу харсангүй. Энэ бол алдарт “Victoria’s Secret”-ийн хамгийн нэр хүндтэй, дур булаам загвар өмсөгчдийн нэг Адриана Лима (Adriana Lima). Тэд 2014 оны “Каннын кино наадам”-ын ёслол дээр хамтдаа ирсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь үүнээс ердөө долоохон хоногийн дараа Адриана Лима нөхрөөсөө албан ёсоор салснаа мэдэгдсэн билээ. Тэд Францын нэгэн арал дээр хамтдаа цагийг өнгөрөөсөн тухай хэвлэл мэдээллээр шуугиж байв. Харин тэд өөрсдөө энэ тухайд ганц ч үг “ганхийгээгүй” юм.
2. Жордан Озуна
Жастин түүнтэй анх АНУ-ын Жиоржиа мужийн алдарт “Hooters” зочид буудлын ресторанд танилцаж байжээ. Жордан Озуна (Jordan Ozuna) тэндэхийн зөөгч хийдэг байсан бөгөөд Жастиний урилгаар түүний эдлэнд хэдэн өдрийг, бас Валентиний баярыг хамтдаа өнгөрөөсөн гэдэг.
3. Майлин Женсен
Сувилагч мэргэжилтэй ч, моделийн ажил хийдэг Майлин Женсен (Milyn Jensen) Жастин Бибер, Селена Гомез нарын дундуур орсон хэмээн нэг хэсэгтээ л буруутгагдаад байсан. Энэ ч аргагүй юм. Жастин түүнийг өөрийн эдлэнд хийсэн үдэшлэгтээ тусгайлан урьсан бөгөөд тэд хамтдаа гайхалтай шөнийг өнгөрүүлсэн хэмээн Майлин “ам алдсан” билээ. Эл явдлын дөнгөж дараахан Селена, Жастин нар салсан юм.
4. Йованна Вентур
Залуу дуучин маань ч амрагийн асуудал дээр үнэхээр л тогтворгүй бололтой. Тэрээр 2014 онд өсч яваа залуу модель, загвар өмсөгч үзэсгэлэнт Йованна Вентур (Yovanna Ventura)-тай цахим хуудсаар дамжуулан илт сээтэгнэж эхэлсэн юм. Тэд нэгэн амралтын өдрөөр Вегасын тансаг амралтын газарт болзсон зураг папарациудын дуранд буусан бөгөөд энэхүү явдал түүнийг “шалиг” хэмээх нэр зүүхэд хүргэсэн байна.
5. Элла Пейж
Түүний бүтэн нэрийг Ella-Paige Roberts-Clarke гэдэг бөгөөд тэрээр Английн дуучин, загвар өмсөгч юм. Жастин Биберийн 19 насны төрсөн өдрийн хамгийн хүндтэй зочдын нэг байсан тэрбээр үүрийн 2 цагт зочид буудлаас гарч, Жастины “Bentley” хүлгийг унаж явсан гэнэ. Гэсэн хэдий ч тэд болзоогүй, ямар нэгэн холбоо сүлбээ байхгүй гэдгээ хэлжээ. Магадгүй зүгээр л нэг шөнийн явдал байсан бололтой...
6. Барбара Палвин
Унгарын үзэсгэлэнт модель, загвар өмсөгч бүсгүй Барбара Палвин (Barbara Palvin) өмнө нь “One Direction” хамтлагийн Нэйл Хоран (Naill Horan)-тай болзож байсан юм. Харин саяхнаас Жастин Бибертэй нэр холбогдож, тэр ч байтугай “Victoria’s Secret”-ийн шоуны үеэр тэд бие биетэйгээ улаан цайм эрхлэлдэж байсан билээ. Магадгүй Селена, Жастин нарыг салахад энэ бүсгүй дам нөлөөлсөн ч байж болох юм.
7. Майли Сайрус
Селена болон Жастин нар 2012 онд салсны дараахан Жастины ээлжит нэгэн “бай” нь дуучин Майли Сайрус (Miley Cyrus) болсон юм. Тэд хамтдаа Майлигийн гэрт гайхалтай үдшүүдийг өнгөрүүлдэг байсан хэмээн баттай эх сурвалжууд мэдээллэжээ.
8. Кендалл Женнер
Алдарт Ким Кардашьяний дүү, дур булаам Кендалл Женнер (Kendall Jenner) албан ёсны харилцаа үүсгэх дургүй ч бас ганцаараа байх дургүй. Тэрээр нэг хэсэг “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс (Harry Styles)-тай нэр холбогдож байсан бөгөөд энэ үеэрээ Жастинтай давхар холбоотой байсан гэдэг.
9. Хайли Балдвин
Тэр бол загварын салбарт хамгийн эрэлттэй залуу загвар өмсөгч, модель бөгөөд жүжигчин Стифен Балдвин (Stephen Baldwin)-ий охин юм. Тэрээр Кендалл Женнерийн сайн найз боловч тэдний болзсон залуу нэг байсан учир энэ нь тэдний нөхөрлөлд сэв суулгах шалтгаан болсон гэдэг.
10. Миранда Керр
Миранда Керр нөхөртэй байхдаа ч түүнтэй холбоотой байсан юм. Түүнчлэн Жастинаас холбоогоо таслаад удаагүй байхдаа ч жүжигчин Леонардо Дикаприотой холбогдож эхэлсэн байна. Түүний сонирхол нь хүүхэд шиг хөөрхөн царайтай эрчүүд байдаг юм болов уу...
11. Селена Гомез
Селена, Жастин нар бие биенийхээ хувьд анхны хайр нь байсан билээ. Тэд салж нийлсээр нилээдгүй хугацааг ардаа үдсэн учир хүмүүсийн сэтгэлд хоногшсон сайхан хос болж чаджээ. Гэсэн ч Жастиний задгай амьдрал, хүүхэмсэг зангаас болж нэг мөсөн хоёр тийшээ болсон билээ.
12. Куртни Кардашьян
Жастиний бүсгүйчүүдийн жагсаалтанд буй хамгийн ахмад эмэгтэй бол Кардашьянуудын эгч, өдгөө 30 настай, 3 хүүхдийн ээж Куртни Кардашьян (Kourtney Kardashian) юм. Жастин нэг гэр бүлийн эгч дүүстэй хоёулантай нь нэр холбогдож байсан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн зүйл болжээ.