Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хариулт мөнгийг яах талаар ярилцаж тохир
Хүүхдээ дэлгүүр явуулахдаа хариулт мөнгийг яах талаар ярилцаж тохир. Жишээ нь, бага хэмжээний задгай мөнгийг хүүхэд өөртөө авах эрхтэй байж болох юм. Зөвшөөрөгдсөн мөнгөнөөс бусдыг эцэг, эхдээ өгдөг байх ёстой. Дараа нь хүссэн юмаа авахын тулд мөнгөө хурааж хуримтлуулдаг болохыг хүүхдэдээ санал болгох хэрэгтэй шүү.
2. Хурааж хуримтлуулах ухааныг суулгаж өгөх
Бололцооныхоо хэрээр сар бүр эсвэл долоо хоног бүр хүүхдэдээ тодорхой хэмжээний мөнгийг өгч бай. Түүнчлэн хэрвээ таны хүүхэд коллеж эсвэл их сургуульд явдаг бол тэдэнд, цагийн ажил хийхийг нь битгий хорь. Өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө хэр үнэ цэнэтэй болохыг ойлгоход нь битгий садаа болоорой. Хариуцлагатай том хүн бүр амьдрахын тулд ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгуулж ухааруулах хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд хүүхдүүд мөнгөө хурааж, хуримтлуулж сурах болно.
3. Тэдэнд зардлаа тооцож сурахад нь битгий саад хийгээрэй
Мөнгөө зөв хуваарилж сурахад нь хүүхдэдээ тусал. Зардлаа төлөвлөж сураг. Хэрэв хүүхэд онцын шаардлагагүй зүйлд халаасны мөнгөө байнга үрээд байвал, дараагийн удаа мөнгө хүсэх үед нь “өгөх ёстой мөнгөний хэмжээ болсон” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэдэнд зардлаа тооцож сурахад нь битгий саад хийгээрэй. Хүүхэд эцэг, эхийнхээ түрийвчийг ёроолгүй сав гэж бодох ёсгүй, эс бөгөөс тэд мөнгөний үнэ цэнийг хэзээ ч мэдрэхгүй.
4. Урамшууллыг зөв үед өгөх нь
Хааяа мөнгөн урамшуулал өгч болно. Жишээ нь, аль нэг хичээлээр хоцорсон тохиолдолд “улирлын эцэст сайн дүнтэй гарвал тодорхой хэмжээний мөнгө өгнө” гэж амлаж болох юм. Гэхдээ бүх хичээл, хийсэн алхам бүрийнхээ төлөө урамшуулал авдаг зуршилтай болгож огт болохгүй. Аливаа зүйлийг хийлгэхийн төлөө мөнгө амлаад байх нь, хүүхдийг зөвхөн мөнгө авахын төлөө, ажил хийдэг болгох аюултай.
5. Мөнгө бол хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгсэл
Хүүхдэд огт халаасны мөнгө өгөхгүй байх нь тэдэнд буруу ойлголтыг төрүүлж болдог. Үе тэнгийнхэн нь ямар нэг амттан идэх эсвэл тоглож наадах үед, хүүхэд чадахгүй байгаа үедээ эцэг, эхийгээ өөрт нь санаа тавьдаггүй, өөрт нь хайргүй юм байна гэж бодох талтай байдаг гэнэ. Зарим тохиолдолд эцэг, эхээ “харамч” гэсэн сөрөг бодол хүүхдэд насан туршид нь хадгалагдан үлдэх нь бий. Харин зарим нь мөнгөгүйгээсээ болоод бүр хулгай хийж эхэлдэг ажээ. Хүүхэд өөрт нь санаа тавьж байгаа насанд хүрэгчдийн сэтгэлийг ойлгох нь юу л бол....