Зөвхөн Нидерландад харж болох 14 зүйл

Нидерланд бол Европ тивийн нэгэн бяцхан улс бөгөөд бид ихэнхдээ алтанзул цэцэг, үзэсгэлэнт гудамж, оршин суугчдынх нь хөгжилтэй уламжлалаар нь мэддэг билээ. Гэсэн хэдий ч бидний мэддэггүй олон сонирхолтой зүйлс уг улсад байдгаас та бүхэнд сонирхуулъя. 

Зөвхөн Нидерландад харж болох 14 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ер бусын төрсөн өдөр

Нидерландад төрсөн өдрийн баяр тэмдэглэх үеэр зөвхөн төрсөн өдрийн эзэн төдийгүй түүн дээр ирсэн бүх зочдод баяр хүргэж заншсан нь жуулчдад ойлгомжгүй санагдаж магадгүй юм. Тэдний уламжлалын дагуу та эхлээд тухайн цагийн гол баатартай гар барих ёстой бөгөөд дараа нь бүх хүмүүсийг тойрон "баяр хүргэе" гэсэн утгатай үг болох gefeliciteerd-ийг хэлэх ёстой байдаг ажээ.

Ер бусын төрсөн өдөр

2 Нидерландын хамгийн алдартай эмчийн зөвлөгөө бол "Парацетамол уух"

Нидерландад эмч, анагаах ухааны талаар хошигнол байдаг: GP гэсэн товчлол буюу Ерөнхий эмч гэх үг нь "парацетамол аваарай" гэж орчуулагддаг ажээЭнэ нь ерөнхий эмчийн өрөөнд ихэвчлэн сонсогддог зөвлөгөө юм. Парацетамол тус болохгүй тохиолдолд өвчтөнийг илүү нарийн мэргэжлийн эмч нарт илгээдэг байна. 

Нидерландын хамгийн алдартай эмчийн зөвлөгөө бол "Парацетамол уух"

3 Нидерландад золбин нохой байдаггүй

Нидерланд бол дэлхийн хамгийн анхны гудамжны нохойгүй орон юм. Тус улсад амьтны эрх нэн чухалд тооцогддог. Энэ улсад гэрийн тэжээвэр амьтанд хариуцлагагүй хандах хандлагыг хатуу шийтгэдэг бөгөөд тэдний бие махбодид нь хохирол учруулсны төлөө эрүүгийн ял оноох тохиолдол байдаг байна. 

Нидерландад золбин нохой байдаггүй

4 Хил дээрх байшингууд

Нидерланд бол хэд хэдэн хэсэгт хуваагддаг жижиг улс юм. Бельгийн хил дээр байдаг Барле-Нассау хэмээх жижиг хотод хоёр орны хилийн зурвас барилгууд дундуур гардаг байна. Тиймээс "хилийн" байрилгад амьдардаг хүмүүс 2 улсад нэгэн зэрэг амьдрах боломжтой байдаг ажээ.

Хил дээрх байшингууд

5 Ариун цэврийн өрөөн дахь хөрөг зураг

Энэ нь бидэнд хачин санагдаж болох ч Нидерландын оршин суугчид хайртай хүмүүсийнхээ хөргийг бие засах өрөөнд өлгөх нь олонтааНэмж дурдахад, ойр дотнын хүмүүсийнхээ амьдралын чухал өдрүүдийг мартахгүйн тулд авхаалжтай Нидерланд хүмүүс удахгүй болох бүх амралтын өдрийг харуулах тусгай хуанли өлгөдөг ажээ.

Ариун цэврийн өрөөн дахь хөрөг зураг

6 "Лонх цэвэрлэгч"

Нидерланд хүмүүс бол маш хэмнэлттэй ард түмэн. Үүний нотолгоо болох тэдний нэгэн шинэ бүтээл болох "лонх цэвэрлэгч"-ийг нэрлэж болно. Энэ нь шилэн доторх бүх үлдэгдлийг цуглуулах зориулалттай юм. 

"Лонх цэвэрлэгч"

7 Нидерландын оршин суугчид үдэшлэг хийхээс илүүтэй гэрийн тав тухыг илүүд үздэг

Дэлхий нийтээр Нидерланд, Амстердамыг эцэс төгсгөлгүй үдэшлэг, зугаа цэнгэлтэй холбож ойлгодог ч бодит байдал огт өөр гэнэ. Нидерландын ихэнх кафе, дэлгүүрүүд оройны 18 цагт хаадаг бөгөөд ням гарагт 12 цагаас өмнө энд өглөөний цай уух нь бараг боломжгүй зүйл байдаг ажээ.

Нидерландын оршин суугчид үдэшлэг хийхээс илүүтэй гэрийн тав тухыг илүүд үздэг

8 Синтерклас, Хар Пит

Синтерклас бол Санта Клаусын Голланд хувилбар юм. Бидний мэдэх Санта Клаусыг Цасан охин, элфүүд дагалддаг бол Синтерклас ихэвчлэн Хар Питийн хамтаар ирдэг байнаХар Пит хүүхдүүдэд бэлэг өгдөг төдийгүй дэггүй хүүхдүүдийг Испани руу авч явна хэмээн сүрдүүлдэг ажээ.

Синтерклас, Хар Пит

9 Хоутен - автомашингүй хот

Нидерландын жижиг хот Хоутен бол бүрэн автомашингүй хотын жишээ юм. Хоутены оршин суугчид 1980-аад онд манай гаригийн байгаль орчинд хамгийн ээлтэй тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйг өргөнөөр ашиглаж эхлэх үед ийм ер бусын шийдэлд хүрсэн байна. Ийм үйл явдлын үр дүнд  Хоутен хотод 15 жилийн хугацаанд ганц ч удаа авто осол гарч байгаагүй юм.

Хоутен - автомашингүй хот

10 Нидерланд хүмүүс шүүгээнд унтах дуртай

Амстердам дахь Рембрандтын гэр музейгээс XX зуун хүртэл тус улсад хэрэглэгдсэн хувцасны шүүгээ мэт орыг харж болно. Ийм ер бусын тавилганд Нидерландын оршин суугчид хагас босоо байрлалтай унтдаг байсан бөгөөд энэ нь залуу насыг уртасгах болно гэдэгт итгэдэг байжээ. Хөгшин хүмүүсийн хувьд цус харвалт, хурхиралтаас сэргийлэх үүднээс шүүгээнд унтахыг зөвлөдөг байсан гэнэ.

Нидерланд хүмүүс шүүгээнд унтах дуртай

11 Нидерландын түргэн хоол бол төмс, сонгино

Нидерландад гамбургер, чизбургер зэрэг түргэн хоол төдийлөн алдартай биш бөгөөд үүнийг зуу гаруй янзын төмс орлодогМөн тэд Амстердам болон бусад жижиг хотуудын гудамжинд зардаг май загас, сонгино идэх дуртай байдаг ажээ. 

Нидерландын түргэн хоол бол төмс, сонгино

12 Цонхондоо хөшиг хийх дургүй

Дундад зууны үед Нидерландын оршин суугчид шударга хүмүүсийн хувьд бусдаас нуух зүйлгүй гэдгээ хөршүүддээ нотлохыг хичээдэг байв. Энэ нь шалнаас тааз хүртэл цонхтой, хөшиг байхгүй Нидерланд хэв маягийг бий болгосон юм.

Цонхондоо хөшиг хийх дургүй

13 Нидерланд дахь Ноагийн хөлөг

Нидерланд улс түүхэндээ байнгын үер, нэмэгдэж буй далайн түвшинтэй холбоотой байсаар ирсэн. Нидерланд иргэд үүнд нэг их санаа зовохгүй байгаа ч тус улсын хөрөнгөтнүүдийн нэг нь Дордрехт хотын ойролцоо  өөрийн гэсэн Ноагийн хөлгийг бариулжээ.

Нидерланд дахь Ноагийн хөлөг

14 Нидерландад "эмээгийн цүнх" ашиглах дуртай

Өглөө эрт хотын нөгөө зах руу дугуйтай цүнх барин ямар нэгэн чухал ажил хөөцөлддөг эмээ нар Нидерландад цөөнгүй байдаг. Гэсэн хэдий ч энэ улсад "эмээгийн цүнх" -ийг өдөр тутмын амьдралд зөвхөн эмээ нар өөрсдөө төдийгүй эрчүүд, тэр байтугай залуу охид ч ашигладаг. Үүнийг тэд boodschappentrolley гэж нэрлэдэг бөгөөд хүнс цуглуулах, дэлгүүр хэсэх гээд ямар ч тохиолдолд ашигладаг байна. 

Нидерландад "эмээгийн цүнх" ашиглах дуртай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()