13 настай сурагч цөмийн реактор бүтээжээ

2014-03-12, 00:59
19,728
13 настай англи хүү Жейми Эдвардс (Jaime Edwards) дэлхийн хамгийн залуу цөмийн реактор зохион бүтээгч болжээ. Орон нутгийн дээд сургуулийн физикийн тэнхим түүнтэй хамтран ажиллахаас татгалзсны дараа өөрийн төхөөрөмжөө хүү ангидаа угсрахаас өөр аргагүй болсон байна.
13 настай сурагч цөмийн реактор бүтээжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Аз болоход, сонирхогчдын шинэжлэх ухааны тэмцээний ялагч маань аюулгүй байдлын бүх шаардлагыг сахиж чадсан бөгөөд түүний төсөл ямар нэгэн осол авааргүй дууссан байна.

Өсвөр насны хүү гелийг (хий) гаргаж авахын тулд ус төрөгчийн хоёр атомыг нэгтгэн, цөмийн синтезийн явцыг 0-ээс нь эхлүүлж чадсан дэлхийн хамгийн залуу хүн болжээ.

www.caak.mn

"Энэ бол том амжилт юм. Энэ үнэхээр гоё. Миний бүх найзууд намайг солиотой гэж боддог ч, би үүнд итгэж чадахүй байна” -гэж дараа нь Жейми хэлсэн байна.

Хичээлийнхээ дараа Престоны Академид байнга очдог Жейми олон жилийн турш цацрагийг сонирхон иржээ. Нэг удаа тэрээр Зул сараар бэлгэнд авсан мөнгөөрөө Гейгерийн тоолуур худалдаж авч байжээ.

www.caak.mn

2008 онд Невадад термо цөмийн реактор бүтээсэн хамгийн залуу хүн болсон АНУ-ын 14 настай сурагч Тейлор Уилсон бол түүний үлгэрлэн дууриадаг хүн нь байжээ.

"Би түүнийг анх мэдээд, түүхэнд бас ингэж орвол ч сайхан л байна гэж бодсон.” –гэж Жейим нэмж хэлсэн байна.

www.caak.mn

Америк сурагчийн амжилтыг давтахаар шулуудсан хүү цөмийн лаборатори болон их сургуулиудийн тэнхимүүдээс тусламж авахаар шийдсэн ч тэд түүнийг ойлгож хүлээж аваагүй байна. Тиймээс туршилт хийх цорын ганц газар нь сургуулийн лаборатори болжээ. Жеймигийн ажилд сургуулийн захирал Жим Хуриган туслан, түүний төсөлд сургуулийн төсвөөс 4500 доллар гаргаж өгсөн байна.

Хэдэн сарын дараа реакторын ажил дууссан ч, өнгөрсөн амралтын өдрөөр болсон Жеймийн төрсөн өдрийн өмнөхөн ажиллуулахаар шийдсэн байна. Физикч-эрдэмтэд оролцсон үзэгчдийн нүдэн дээр тэрээр унтраалгыг дарж, үнэхээр молекулууд нийлж буй эсэхийг баттай мэдтэлээ Гейкерийн тоолуурын заалтыг гярхай гэгч нь ажигласан байна.

www.caak.mn

Цөмийн синтезийн урвалын хамгийн тод жишээ бол манай гарагийн нар ажээ. Иймэрхүү төрлийн урвал нь атомын цахилгаан станцуудад болдог цөмийн хуваагдал эсвэл атомын задралаас ихээхэн ялгаатай юм.

Жеймийн туршилт нь энэ салбарт нээлт хийсэн эрдэмтдийн ажлаас санаа авсан ч, зохион бүтээсэн төхөөрөмж нь авсаархан хамаагүй жижиг байсан юм. Хүүгийн бүтээсэн реакторыг физикчид экологийн цэвэр цахилгаан станцуудыг барихад ашиглахаар найдвар тавин судлаж байгаа гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()