Жастин Биберт дурласан солиотой охин

Жастин Бибер бага байхдаа л алдартай дуучдын дууг чадварлагаар коверлон дуулж, тэр нь олон нийтэд танигдаж эхэлсэн юм. Дэлхийн хэмжээний од болсон цагаас нь эхлээд сайны хажуугаар саар гэгчээр, үнэнч шүтэн бишрэгчид нь нэмэгдэхийн хэрээр үзэн ядагчид ч гэсэн борооны дараах мөөг шиг олон болсон. Түүний шүтэн бишрэгчид ихэвчлэн охид бөгөөд тэднээс хамгийн солиотой гэмээр Английн иргэн 22 настай Габриэл Ньютон (Gabrielle Newton)-ыг танилцуулж байна.
Жастин Биберт дурласан солиотой охин


Тэрээр нэгэн супермаркетэд худалдагч хийдэг бөгөөд Биберийн тухай мэдээ бүрийг сонин сэтгүүлээс хайчлан авч, гэрийнхээ ханаар нааж, шөнө болгон зургийг нь тэвэрч унтдаг байна. Тэр ч бүү хэл охины ээж нь түүний төрсөн өдрөөр овгийг нь Бибер болгон өөрчилж, гэнэтийг бэлэг барьжээ.



Одоо түүнийг ажил дээр нь бүх хүмүүс “Бибер” хэмээн дууддаг бөгөөд тэр өөрөө: “Манай нөхөр зурагтаар л гардаг” хэмээн хүмүүст ярьдаг гэнэ.



Өдгөө 22 настай бүсгүй анх 2009 онд түүний “One Time” клипийг үзээд л шууд дурласан хэмээн ярьжээ.





Габриэл бие дээрээ Биберийн шинэ цомгийн нэр болон түүний дууны үгээр 5 шивээс хийлгэсэн байна.



Тэрээр: “Миний амьдралын цорын ганц эр хүн бол Жастин. Би түүнээс өөр эр хүнтэй болзохгүй гэж өөртөө ам гарсан юм. Ямар нэг тохиолдлоор түүний ихэр, эсвэл андуурмаар адилхан царайтай хүн гараад ирвэл би уулзаад үзнэ гэж боддог”


 
“Түүнийг “Calvin Klein”-ий сурталчилгаанд дотоожтойгоо гарсныг хараад би бүр галзуурах шахсан шүү”



“Хэрвээ би сугалаагаар их хэмжээний мөнгө хожих юм бол хамгийн эхлээд түүнийг мөрдөж, гэр нь яг хаана байдгийг мэдэж аваад тийшээ нүүнэ. Ер нь миний бүх л мөрөөдөл түүнтэй салшгүй холбоотой” хэмээн Габриэл хэлжээ.



Түүнчлэн түүний эгч 26 настай Францеска ч гэсэн Биберийн “улаан фэн” бөгөөд Английн Ноттингхам хотод болсон тоглолтынх нь үеэр түүнтэй уулзсан азтай нэгэн ажээ.
 

Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()