Шүтэн бишрэгчтэйгээ гэрлэсэн Холливудын одод

Холливуудын алдартай жүжигчид, шүтэн бишрэгчидтэйгаа гэрлэсэн тохиолдлууд цөөнгүй байдаг. Олны танил хүн гэхээрээ л яагаад заавал хэн нэгэн алдартай хүнтэй гэрлэх ёстой гэж? Ингээд энгийн амьдралаас урган гарсан гайхалтай хайрын романсуудыг хамтдаа сонирхоё.

Шүтэн бишрэгчтэйгээ гэрлэсэн Холливудын одод
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Жессика Альба (Jessica Alba)
Жүжигчин Жессика Альба 2005 онд дэлгэцнээ гарсан “Fantastic Four” киноныхоо зураг авалтын үеэр алдартай киноны продюсер Кэш Уоррен (Cash Warren)-той танилцаж байжээ. Тухайн үед Кэш олны хэсгийн зураг авалтад оролцож байсан гэдэг. Тэрбээр 2000 онд Жессикагийн тоглосон “Dark Angel” цувралыг гарч эхэлсэн цагаас хойш, эргэлт буцалтгүй эхнэрийнхээ фэн нь болсон ажээ. Зураг авалтын үеэр танилцсан хосууд удсан ч үгүй болзож эхэлсэн бөгөөд 2008 онд хуримласан байна. Тэд эдүгээ хоёр хүүхэдтэй билээ.



2. Жон Траволта (Jon Travolta)
"Намханыг нь" киноны гол дүрээр "Алтан бөмбөрцгийн" шагнал хүртэж байсан жүжигчин Жон Траволта өөрийн шүтэн бишрэгчтэйгээ гэрлэжээ. Түүний гэргийг Келли Престон (Kelly Preston) гэдэг бөгөөд тэрбээр удаан хугацаанд Жоны шүтэн бишрэгч байсан аж. Келли нөхрийнхөө шүтэн бишрэгч байсан үеэ дурсахдаа "Кино театраас гарч ирээд би "Смазка" киноны постерыг олж харсан юм. Тухайн үед би 16 настай байсан ч энэ хүнтэй ирээдүйд гэрлэхийг хүсч байсан. Үнэхээр мөрөөдөл минь биелсэн" хэмээж байжээ. Улмаар их сургууль төгсөх жилээ жүжигчний амьдралыг сонгосон Келли Престон удаан хугацаанд шүтэн бишрэгч нь байсан жүжигчинтэйгээ танилцаж, удалгүй тэд гэр бүл болцгоосон байдаг.



3. Анна Хэтэуэй (Anne Hathaway)
Оскарын шагналт жүжигчин Энн Хэтэуэй залуу жүжигчин Адам Шульман нар сүй тавьсан талаар тэдний хэвлэлийн төлөөлөгч Стефан Хюван зарлаж байсан. Хосууд дөрвөн жилийн турш хайрын романсаа үргэлжлүүлсний эцэст сүй тавьсан юм. Жүжигчин бүсгүйн хувьд Адамаас өмнө Раффело Фоллеритай болздог байсан ч тэдний харилцаа төдийлөн удаан үргэлжлээгүй нь Адамыг хүлээж байсан гэлтэй. Жүжигчин залуу мөн л үзэсгэлэнтэй Аннагийн үнэнч шүтэн бишрэгч байжээ.



4. Крис Мартин (Chris Martin)
Америкийн алдарт жүжигчин Гвинет Пелтроуг та бүхэн "Төмөр хүн" киногоор нь илүү мэдэх болов уу. Тэрээр олон жилийн турш "Coldplay" хамтлагийн дуучин Крис Мартины үнэнч фэн байсан ажээ. Эцэст нь 2002 онд Гвинет "Coldplay" хамтлагийн тоглолтын тайзны ард, нөхөртэйгөө анх уулзсан гэнэ. Тэдний анхны уулзалт тийм ч сайхан байгаагүй боловч, хосууд гэрлээд хэдийн олон жилийг ардаа үдээд байна. Дуучин залуу, Гвенитийн аавын дурсгалд зориулж "Fix You" дуугаа бичиж байжээ.



5. Николас Кейж (Nicolas Cage)
Николас Кейжийн хувьд эхнэртэйгээ танилцахаас өмнө, үргэлж л охид бүсгүйчүүдийн анхаарлын төвд байж, холливудын олон царайлаг эмэгтэй жүжигчидтэй учир ургуулж явжээ. Гэхдээ тэрбээр 2004 онд эхнэртэйгээ учирснаас хойш, замбараагүй амьдрал нь эцэс болсон юм. Түүний эхнэрийг Алис Ким гэдэг бөгөөд тухайн үед ресторанд зөөгчөөр ажилладаг Николасын улаан фэн байсан ажээ. Улмаар зөөгч бүсгүй жүжигчин залуугаас гарын үсгийг нь авахыг хүссэнд, Николас оронд нь утасныхаа дугаараа үлдээсэн гэдэг. Хосууд тэр жилдээ гэрлэж, тэдний гэрлэлт эдүгээг хүртэл бат бөх байсаар байгаа юм.



6. Мэтт Дэймон (Matt Damon)
Жүжигчин Мэтт Дэймоны хувьд урьд нь үргэлж л Холливуудын алдартай бүсгүйчүүдтэй нэр холбогддог байжээ. Мэтт Дэймон 2003 онд "Stuck on You" киноныхоо зураг авалтынхаа үеэр фэнүүдээсээ зугтаж байгаад Аргентины худалдаачин бүсгүй Лузиана Бозан Барросо (Luciana Bozán Барросо)-той танилцсан байна. Удалгүй тэд болзож эхэлсэнд, хүмүүсийн хэл ам хэсэгтээ л намжаагүй юм. Хүмүүс түүнийг энгийн нэг худалдагч бүсгүйтэй болзож байгаад үнэхээр гайхсан нь лавтай. Учир нь Мэтт эхнэртэйгээ танилцахаас өмнө Америкийн жүжигчин Винона Райдер (Winona Ryder)-тай болздог байжээ. Хосууд 2005 онд хуримаа хийж, өдгөө 4 хүүхэдтэй аз жаргалтай амьдарч байгаа юм.



7. Стив Харви (Steve Harvey)
Өнгөрөгч Ням гарагт АНУ-ын Лас Вегас хотод болсон “Miss Universe-2015” тэмцээний шүүгчээр ажилласан хошин шогийн жүжигчин Стив Харви 64 дэх удаагийн ялагчийг буруу дуудсанаас болж, хэдийн үзэгчдийн дургүйцлийг хүргээд амжсан билээ. Түүний эхнэрийг Маржори Харви (Marjorie Harvey) гэдэг бөгөөд өмнө нь нөхрийнхөө шүтэн бишрэгч байсан гэнэ. Хосууд 2 жилийн турш болзсоны эцэст гэр бүл болсон болжээ.



8. Том Брэди (Tom Brady)
Америкийн үндэсний хөл бөмбөгийн "New England Patriots" шигшээ багийн тамирчин Том Брэдигийн эхнэр бол Бризилийн модель Жизель Бундхен юм. Жизель Брэдигийн үнэнч шүтэн бишрэгч байжээ. Гайхалтай нь Бреди ч гэсэн Жизельд татагдаж эхэлсэн байна. Хосуудыг болзож эхлэхэд Бредийн хуучин найз бүсгүй нь хөл хүнд болсон тухайгаа Брэдид хэлжээ. Гэсэн хэдий ч Жизель түүнд дэндүү хайртай байсан учир түүний хүүхдийг өсгөж байгаа юм. Хосуудыг салсан тухай мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцөөр тархаад байсан боловч, тэд үүнийг эрс үгүйсгэж, үлгэр жишээч хос гэдгээ батлан харуулсаар байгаа билээ.



9. Адам Сэндлер (Adam Sandler)
"Анхны 50 учрал", "Шидэт удирдлага" зэрэг киногоороо үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Адам Сандлерийн эхнэрийг Жэки (Jackie) гэдэг. Жэки загвар өмсөгч мэргэжилтэй бөгөөд Адамын үнэнч фэн юм. Хосууд анх найзуудаараа дамжуулан танилцаж байсан бөгөөд 2003 онд гэр бүл болж, өнөөг хүртэл хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа ажээ.



10. Том Круз (Tom Cruise)
Америкийн жүжигчин Кэти Холмс олны танил болохоосоо өмнө, Том Крузын үнэнч фэн байжээ. Ингээд хосууд Ром явах замдаа танилцсан байна. Тэд 2005 онд гэр бүл болж, 1 охинтой болжээ. Гэсэн ч 2012 онд хосууд салах өргөдөлд гарын үсэг зурсан байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()