Хятадуудыг цочирдуулсан эр

Илүүдэл жин гэдэг хэн хүний хүсээд байдаг зүйл биш. Бие физиологийн хувьд ч тэр, сэтгэл санааны хувьд ч тэр. Хүсээд хүсээд таргалахгүй нэгэн байхад, хүсээгүй байхад жин нэмээд байгаа нь хяслантай. Үүний амьд жишээ болсон БНХАУ-ын Гуангдун мужын нэгэн тосгонд амьдардаг 33 настай Дэн Гулян (Deng Guiliang) хэмээх залуу юм.
Хятадуудыг цочирдуулсан эр


БНХАУ-ын мужын сонины газраас нэгэн эрийг 7 эр өргөж эмнэлэгт хүргэсэн талаар мэдээ гарчээ. Хүмүүс тус мэдээг үзээд үнэхээр их гайхширсан гэнэ.
 

Дэн Гуляныг хөршүүд нь "Тарган Дэн" хэмээн дууддаг байна. Энэ сарын 10-нд түүний биеийн байдал муудсаны улмаас түргэн тусламж дууджээ. Түүнийг эмнэлэг зөөхөд үнэхээр хүнд байсан учир 7 эрэгтэй өргөж, эмнэлэгт хүргэсэн байна.



Эмч нар түүний биеийн байдлыг үзээд, түүнийг жин хасах гэж дэглэм барьж байсантай холбоотой хэмээн тайлбарлажээ. Тэрээр 260 кг жинтэй бөгөөд, түүний энэхүү илүүдэл жин эхнэр нөхрийн харилцаанд муугаар нөлөөлж байсан тул Дэн турах зорилго тавьсан байна.



Учир нь тэрээр өөрийн илүүдэл жингээс болоод ариун цэврийн өрөө орох, усанд орох, хүүхдээ асрах гэх мэт зүйлсийг биеэ даан хийж чадахгүй, үргэлж эхнэрийнхээ тусламжтай хийдэг байжээ.

 
Тэр хэдхэн жилийн өмнө 50 кг жинтэй байсан. Гэвч түүнийг ийнхүү огцом жин нэмэхэд юу нөлөөлөв?... Дэн 2010 онд ажилгүй болж, түүнээс хойш сэтгэл санаагаар унаж, улмаар маш их идэх болжээ.



Ийнхүү эмнэлгийн байгууллагынхан түүнийг жин хасахад нь мэргэжлийн зөвлөгөөг өгч тусалж байгаа гэнэ. Энэ нь түүний амьдралыг өөрчилж чадна гэдэгт тэр маш их итгэлтэй байгаагаа хэлжээ. Учир нь тэрээр одоогийн байдлаар 121 килограммыг хасаад байгаа гэнэ шүү.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()