Биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн аймшигт үйлдэл

2015-12-18, 05:03
40,216
Английн Лийдсээс (Leeds) ирсэн 28 настай Наами Кейгобади (Naami Keighobadi) хэмээх залуу зочид буудлын 4 давхраас унаж бэртжээ. Түүний үхлийг Тайландын трансжендер биеэ үнэлэгчидтэй холбон тайлбарлаж байгаа юм. 
Биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн аймшигт үйлдэл

Түүний эхнэр нөхрийнхөө үхэлд одоо ч итгэж чадахгүй байгаа гэнэ.



Цагдаа нар Наамигийн үхлийг гэнэтийн осол гэж үзэхгүй байгаа. Тэрээр мягмар гаригийн өглөөний 07 цаг 30 минутын үед замын гарцын ойролцоо маш хүнд гэмтэлтэй олдсон бөгөөд удалгүй нас баржээ. Тэрээр Филипин гаралтай Клое (Chloe) гэдэг бүсгүйтэй гэрлэсэн байжээ.



Уг хэргээс болж цагдаа нар Тайландын Паттайяад 4 трансжендэр эмэгтэйг, саатуулжээ. Саатуулагдсан эмэгтэйчүүд “Биеэ үнэлэх үйлчилгээний төлбөрөөс болж бид маргалдсан. Харин дараа нь тэр гэнэт л үсэрчихсэн байсан” гэж мэдэгджээ. Баривчлагдсан биеэ үнэлэгчид согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн байна. Тэдний 2 нь биеэ үнэлэгчид байсан бөгөөд Наами тэднээр үйлчлүүлсэн хэмээн мэдэгдсэн байна.



4 давхарт амьдардаг 33 настай Патчара Чайхонгса (Patchara Chaihongsa) хэмээх гэрч эмэгтэй: “Тэд төлбөрийн улмаас маргалдаж, Наамигийн араас 4 давхар луу Наамигийн араас гарсан. Эхлээд залуу гарч, түүний араас биеэ үнэлэгчид дагаж гарсан. Тэд маргалдсаар л байсан. Үүний дараа нөгөө залуу маргалдааныг бусдад сонсгохын тулд хаалгаа нээсэн. Харин дараа нь цонхоор хэн нэгэн унасан чимээ гарсан” гэж цагдаад мэдэгджээ.



Гэрч эмэгтэйгээс гадна 3 эмэгтэй саатуулагдсан бөгөөд тэднээс ямарч нэхэмжлэл шаардаагүй байгаа ажээ.



“Түүнийг өөрөө 4 давхраас унасан гэж гэрчлээд байгаа ч үүнд бид итгэлтэй биш байна” хэмээн Паттайяа хотын цагдаагийн хурандаа Анукул Предаюут (Anukul Preedayuth) ярьжээ.“Бидэнд илүү их нотолгоо, гэрч хэрэгтэй. Хэрэг мөрдөн байцаалтынхаа шатанд явж байна” гэж Английн элчин Сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. 




Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()