Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. “Найз охинтой болонгуут хүн болгон хэзээ гэрлэх гэж байна гэж асуудаг. Харин гэрлэсний дараа хурдан хүүхэдтэй бол гэж хэлдэг. Анхны хүүхэд маань төрөөд удаагүй байтал хоёр дахь хүүхдээ төлөвлөчихсөн л биз дээ хэмээн асуух юм. Цаг хугацаа гэж хурдан юм аа”
2. “Эмнэлгийн өрөөнд охиноо анх харсан минь... Үнэхээр сонин мэдрэмж байсан шүү. Ингээд аав боллоо гэж үү хэмээн бодоход өөрийн эрхгүй хайрлах, харамлах зөн намайг бүчин авсан”
3. “Намайг хамгийн их зовоож байсан асуудал бол би сайн аав байж чадах болов уу гэсэн эргэлзээ байлаа”
4. “Охин маань төрөөд миний амьдралын хамгийн том утга учир болсон”
5. “Хүүхэд төрөхөөс өмнө эхнэр бид хоёр жаргалтай амьдарч байна гэж боддог байсан нь эндүүрэл байж. Гурвуулаа болсон нь юутай ч зүйрлэшгүй их аз жаргал юм байна”
6. “Намайг өвчсөн мэт дууриасан миний бяцхан гүнж минь”
7.
8. “Үд өнгөртөл унтдаг байсан минь мартагдаж, бүх цагаа охин эхнэр хоёртоо зориулдаг болов”
9. “Лулугийн гаргаж байгаа үйлдэл бүхэн үнэхээр хайр хүрэм. Гулгих, хүндрэх нь ч мөн адил. Хэрвээ өөр хүний хүүхэд тэгсэн бол би дотроо ямар заваан юм бэ гэж бодох байсан даа...”
10. “Лулуг анх найтаахад надад ямар сэтгэгдэл төрсөн гээч? Үгээр ч хэлэхийн аргагүй, эцэг хүний зөн совин минь сэргэж ирсэн”
11. “Бидний зугааг гаргадаг байсан өнөө муу нохой маань ч Лулуг төрснөөс хойш бүр мартагдаж эхэлсэн гээч...”
12. “Өлсөөд байгаа юм болов уу? Эсвэл живхийг нь солих хэрэгтэй юм болов уу? Түүнийг ойлгоно гэдэг жаахан асуудалтай юм аа”
13. “Түүний энэ зургийг тавган дээр хэвлэчихсэн. Инээдтэй байгаа биз? Харин эхнэр жаахан дургүй байсан шүү. Гэхдээ л хөгжилтэй...”
14. “Охин минь “аав ээж хэзээ явах юм бол” гэсэн янзтай хүлээгээд сууж байна”
15. “Түүнд угж, живх авах хэрэгтэй. Гэхдээ олон нийтийн газраар түүнтэй хамт удаан явж болохгүй. Ханиад хүрчихнэ шүү дээ”
16. “Лулуг 20 нас хүрэхэд би 60 настай байна. Тэр үед би хөгширчихсөн байх болохоор сайн найзууд байж чадах болов уу?”
17.
18. “Миний амьдралын гэрэл гэгээ”
19. “Өнгөрсөн хугацаанд авсан зурагнуудаа харахад би тийм ч муу аав байгаагүй бололтой”
20. “Охиноо анх хэлд ороход би өрөөндөө ороод уйлж билээ. Тэр мэдрэмжийг өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй”
21. “Энэ зурагнууд гэрэл зургийн аппаратаар биш хайраар бүтсэн юм”
22. “Өөрийнхөө эрс зангаар эхнэрээ зөндөө зовоож байсандаа би түүнээс уучлалт гуйх ёстой. Намайг уучлаарай миний Карла. Охиндоо цаг ямагт сайн аав байж чадаагүйдээ уучлал гуйх ёстой. Намайг уучлаарай миний Лулу. Хэрвээ чи үүнийг уншиж байвал... Би чамдаа бүх зүрх сэтгэлээсээ хайртай”
23. “Ертөнцийн нар, миний нархануудтай үргэлж хамт байх болно” -хэмээн Филипп фото тэмдэглэл дээрээ бичсэн байна. Бодит зүйлийг гайхалтай илэрхийлсэн түүний энэ фото төсөл, интернэтэд маш олон мянган хүний талархлыг хүлээжээ.