Гэр оронгүй эр төгөлдөр хуур тоглож олныг гайхшируулаад байна

2013-12-06, 23:17
27,192
Ванкуверын нэгэн гэр оронгүй, хөгжмийн нот мэдэхгүй залуу төгөлдөр хуур чадварлаг тоглож, олны гайхшралыг төрүүлээд байна. Түүнийг Дэвид Аллен Уэллш (David Allen Wells) гэдэг бөгөөд Хойд болон Өмнөд Дакотын асрамжийн газарт 6 настайгаасаа эхлэн амьдарч байжээ. Насанд хүрмэгцээ орц, хонгилд хоног төөрүүлж байгаа аж. Ингээд даарсан, бээрсэн гараараа хэрхэн секонд-хэндийн үйлчлүүлэгчдэд төгөлдөр хуур тоглож өгч байгааг сонирхоцгооё.
Гэр оронгүй эр төгөлдөр хуур тоглож олныг гайхшируулаад байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

50 настай Дэвид Номхон Далайн эргийн ойролцоо амьдардаг бөгөөд сард хоёр удаа Ванкуверт очиж төгөлдөр хуур дардаг байна.

www.caak.mn

Дэвид асрамжийн газар байхдаа хөгжим заалгаж байсан ч, одоо төдийлөн сайн мэддэггүй байна. Гэхдээ л тэрээр өөрийн авъяасаар ийнхүү төгөллдөр хуур дарах болжээ.

www.caak.mn

“Би хөгжим хэрхэн зөв дарахыг мэдэхгүй ч өөрийн толгойд, бодолд байгаа аяыг гаргаж, хүмүүст хүргэх нь надад маш таатай байдаг” -хэмээн ABC News-т ярьсан байна. Жеймс Мейнард хэмээх худалдан авагч Дэвидийн хөгжим тоглохыг сонсоод тэсэлгүй нулимс унагажээ.

www.caak.mn

“Түүнийг хөгжим дарж эхлэхэд би золтой л кофегоо асгачихаагүй. Дэвидийн төгөлдөр хуур дарж буй гарыг хараад л миний нүдэнд нулимс дүүрээд ирсэн” -хэмээн Жеймс хэлсэн байна.

www.caak.mn

Уэлшийн хэлж байгаагаар энэ авъяас нь хүнд хэцүү үеүүдийг даван туулахад ихээхэн тус болсон гэнэ.

www.caak.mn

Яагаад ч юм хөгжим дарах үед ямар нэгэн далдын хүч миний биед орсон мэт болдог гэж Дэвид хуваалцсан байна.

www.caak.mn

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()