Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Алиман сарнай
Алимаа нарийхан нимгэн хэрчээд хэлбэрт оруулж, 45 минут жигнээд л гайхалтай дессерт бэлэн болно.
2. Бяслагтай бялуу
“Youtube” сайтаас Ochikeron хэмээх нэрээр хайж түүний жоруудаас суралцан шинэ хоол туршиж үзээрэй. Тэдний дунд энэхүү бяслагтай бялуу багтаж байгаа.
3. Черритэй кекс
Шинэ жилийн өдөр дэлгүүрээс бялуу авах шаардлагагүй боллоо. Интоор жимсний чанамалтай бялууны жорыг “Youtube” хуудсаас аваарай.
4. Гахайн маханд ороосон тахиа
Зочид ирэхэд амттай хэрнээ хурдан болох хоол хэрэгтэй байдаг. Тэгвэл яг танд тохирох хоолыг санал болгоё. Нимгэн хэрчсэн гахайн маханд тахиан махаа ороож, шүдний чигчлүүрээр хатган, шарах шүүгээнд шарна.
5. Халуун ногоотой тахиан цул мах
Тахианы цул махаа халуун ногоогоор амтлаад, 30 минут шарах шүүгээнд болгоно. Тахиан махны зөөлөн амттай, халуун ногоо уусч гайхалтай амтыг танд мэдрүүлэх болно.
6. Плов
Хамгийн амттай хэрнээ амархан бэлтгэж болох хоол бол Тажик, Узбек ардын плов юм. Будаа, мах, сонгино болон бусад амтлагч байхад л хангалттай. Олон хүнд хийхэд маш тохиромжтой.
7. Гурвалжин будаатай хуурга
Гурвалжин будааг яг л цагаан будаа шиг агшаан, ногоо, махтай хольж болно. Гурвалжин будаанд витамин В, төмөр, магни зэрэг аминдэм агуулдаг аж.
8. Өндөгөн омлет
Хурдан хугацаанд өглөөний цай бэлтгэх шаардлагатай бол дараах омлетийг туршиж үзэхийг зөвлөе. Багахан хэмжээний хиам, мах, чинжүү, өндөг байхад л хангалттай.
9. Бяслагны шөл
Зарим үед хамгийн түгээмэл энгийн зүйлс гайхалтай зүйлсийг бүтээх нь бий. Үүний нэгэн адилаар энгийн бяслагаар аминдэмтэй, илчлэг ихтэй, амттай шөл хийж болно.
10. Хачапури
Гүрж үндэстний хамгийн алдартай хоол юм. Хачиртай гамбир гэж хэлж болох ч ер бусын өвөрмөц сайхан амттай байдаг байна.
11. Ногооны зууш
Ногоог сайхан амтлаад шарах, чанах болон жигнэхэд ямар ч хоолноос илүү амттай болдог. Байцаа, лууван, төмсөөр маш олон төрлийн хөнгөн зууш хийж болно.
Танд энэ хоолнууд таалагдсан бол дараах линкээр орж үзээрэй
~ Амтат плов хэрхэн хийх вэ? ~