Орц:
1. 1 кг цагаан будаа
2. 1 кг лууван
3. 300 гр ургамалын тос
4. 1 кг мах
5. 300 гр сонгино
6. амтлагч
1. Галаа асааж, тогоондоо тос хийнэ.
2. Луувангаа уртаар нь хэрчинэ.
3. Сонгиноо бөөрөнхий хэрчиж, луувантайгаа хамт халаасан тосондоо хийнэ. Лууванг бор болтол нь хуурна. Ширүүн гал дээр хуурах нь тохиромжтой байдаг.
4. Ногоогоо сайтар хуурсны дараа махаа хийх хэрэгтэй.
5. Ямар ч төрлийн мах хийж болно.
6. Махаа ногоотойгоо сайтар хуурна.
7. Бага зэрэг лууван нэмж болно.
8. Хуурах үе дууслаа. Одоо жигнэх үе эхэлнэ.
9. Бага зэргийн ус хийнэ.
10. Давсаа хийнэ.
11. Бага зэрэг хутгаж өгнө
Гал нь ширүүн байх нь зүгээр юм.
12. Ингээд 20-30 минут жигнэнэ. Бэлэн болсон хоолны эхний хэсгийг "Зирвак" гэдэг.
"Зирвакан" дээр амтлагчаа нэмж хийнэ.
13. Цагаан будаа
14. Цагаан будаагаа урьдчилан усанд дэвтээсэн байна.
15. Зирвакан дээрээ будаагаа жигд тарааж өгнө.
16. Шүүлтүүрээр сайтар дарснаар илүү хурдан болно.
17. Долоовор хурууны эхний үеэр татахуйц ус нэмж хийнэ.
18. Ийнхүү шууд таглах ба хутгаж болохгүй.
19. Ус нь ширгэх зуур аягануудаа бэлдэж болно.
20.
21. Хурдан болгохын тулд модоор хатгах хэрэгтэй.
22. Ус нь ширгэсний дараа...
23. Цагаан будаагаа гол руу нь бөөгнөрүүлэх хэрэгтэй.
24. Хорин минутын турш таглана.
Зөөлөн гал дээр 20 минут орчим байлгасны дараа таны амтат зоог бэлэн болно.
26. Ингээд Плов бэлэн боллоо.
Та сайхан хооллоорой.