10. Африкийн төв банк
Энэхүү банк нь 1988 онд баригдсан, Өмнөд Африкийн Преториад байдаг аж. 38 давхартай, 150 метр өндөртэй.
9. Сувдан хөндий
2008 онд баригдсан 31 давхартай, 152 метрийн өндөр энэхүү барилга Дурбан хотод байдаг ажээ.
8. Гантиган цамхаг
Йоханнесбург хотын төвд байрлах энэхүү барилга 1973 онд баригдсан бөгөөд 32 давхартай, 152 метрийн өндөртэй.
7. “PSPF” цамхаг
Танзанид байрлах энэхүү цамхаг 35 давхар бөгөөд 153 метрийн өндөртэй.
6. “NECOM”
1979 онд баригдсан, 32 давхар, 163 метрийн өндөртэй.
5. “Millennium” цамхаг
Нигер улсын хамгийн өндөр барилгад тооцогдох бөгөөд 170 метрийн өндөртэй.
4. “UAP” цамхаг
Кени улсын хамгийн өндөр барилга бөгөөд 173 метрийн өндөртэй.
3. Ponte City
Йоханнесбург хотод байрлах энэхүү барилга нь хотын өнгө төрхийг нэмэхээс гадна энд “9-р дүүрэг”, “Чаппи” зэрэг киноны зураг авалтыг хийсэн байна.
2. II Хассаны сүм
Мороккод байрлах бөгөөд 210 метрийн өндөртэй. 1993 онд анх баригджээ.
1. Карлтон төв
Өмнөд Африкийн хамгийн том худалдааны төв. 50 давхартай нийт 223 метрийн өндөр ажээ.