Архийг ахуйн нөхцөлд ашиглах гайхалтай санаанууд

2016-03-05, 15:13
123,319

Архи бол зөвхөн ууж согтуурах, дотроо халаахад зориулагдсан эд биш гэдгийг энэ мэдээгээр батлан харуулая. Өдөр тутмын амьдралд маш хэрэгтэй, бидний гэрийн ажил болоод бас бус зүйлсийг хөнгөвчлөхөд архи маш чухал үүрэгтэй байдаг аж. Ингээд дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

Архийг ахуйн нөхцөлд ашиглах гайхалтай санаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Лентний ормыг арилгах

Шархны эсвэл хурууны лент хэд хоногоор наагаад авах үед лентний хар цавуу наалдчихаад угаагаад ч арилдаггүй шүү дээ. Тэгвэл энэ ормыг архи эсвэл спирт шингээсэн хөвөнгөөр арчвал тэр дороо арилах болно.

Лентний ормыг арилгах

2 Хувцас цэвэрлэх

Хувцсанд үлдсэн толбо болон эвгүй үнэрийг арилгахыг хүсвэл архи цацаж байгаад, дараа нь ердийнхөөрөө угааж болно. Гэхдээ эхлээд тухайн хувцас тань будаг амархан гардаг эсэхийг шалгаарай. Хэрвээ тийм бол архи хувцасны өнгийг уусгаж, муухай болгох магадлалтайг анхаараарай.

Хувцас цэвэрлэх

3 Хөгц арилгах

Угаалгын өрөөний булан тохойд ургасан хөгц болон гэрийн чийгтэй хэсэгт бий болсон өнгөрийг арилгахын тулд шүршдэг саванд архи хийж цацан хэдэн минут байлгаад сайтар арчаарай.

Хөгц арилгах

4 Үнэр дарагч

Өрөө тасалгаанд хургасан чийг болон муухай үнэрийг арилгамаар байвал үнэртүүлэгч тосон дээр бага зэрэг архи нэмээд өрөөндөө байлгаарай. Эсвэл тухайн хэсэгт бага зэрэг цацсан ч болно.

Үнэр дарагч

5 Цэцэгний нас уртасгах

Амьд цэцэг хэдийгээр сайхан байдаг ч гэсэн маш богино настай, хоёр ч хонохгүй үхчихдэг. Тиймээс цэцгийнхээ усанд хэдхэн дусал архи хийчих.

Цэцэгний нас уртасгах

6 Шавьж устгагч

Гэрт үүрлэсэн жоом, бясаа болон бусад шавжийг ор сураггүй устгамаар байвал уксус, архи холиод шүршдэг саванд хийн, булан тохой, далд газруудаар сайтар шүршиж өгөөрэй. “Урилгагүй зочид” тэр чигтээ л устана.

Шавьж устгагч

7 Шил толь арчих

Хэрвээ танай гэрт шил арчигч шингэн дууссан байгаа бол усыг архитай холин, арчиж болно. Толбо бактерийг сайн арилгахаас гадна гайхалтай сайхан гялалзуулдаг юм.

Шил толь арчих

8 Цавуу арилгах

Хаалга, хана, хөргөгч болон машин дээр наасан зар сурталчилгааны хуудсыг буцаагаад хуулахад “зөрүүд” цавуу нь үлдчихээд огт арилдаггүй шүү дээ. Хумсаараа хуулж, үрж суухаасаа урьтаад хуурай алчууранд шингээсэн архиар арчаад үзээрэй.

Цавуу арилгах

9 Сахлын хутга хадгалах

Угаалгын өрөө байнга чийгтэй байдаг тул метал эдлэлүүд амархан зэвэрч, басхүү онцгүй үнэртэй болох нь бий. Тиймээс сахлын хутгаа стакантай архинд хийн хадгалж болох юм. Ариутгагдахаас гадна зэвэрхээс хамгаална.

Сахлын хутга хадгалах

10 Арьс загатнахыг багасгах

Хортой ургамал барих, шавжинд хазуулах болон бусад зүйлсээс арьс харшилж, улайн загатнадаг. Үүнээс ангижрахын тулд архи шингээсэн хөвөнгөөр тухайн хэсгээ хөнгөхөн арчаарай.

Арьс загатнахыг багасгах

11 Хагнаас ангижрах

Нэг аяга архийг 2 цайны халбага розмаринтай холиод 2 өдөр харанхуй газар байлгана. Үүнийгээ хуйхандаа түрхэж шингээн, дараа нь усаар зайлаарай. Долоо хоногт нэг удаа үүнийг хийж хэвшвэл хагнаас бүр мөсөн салах боломжтой.

Хагнаас ангижрах

12 Өрөө цэвэршүүлэгч

Спирт суурьтай бүтээгдэхүүний төрлүүд ямар ч муухай үнэрийг арилгаж чаддаг. Өрөөнийхөө муухай үнэрийг дарж, сэнгэнэсэн цэвэрхэн болгомоор байвал 50 мл архи, 1 аяга ус, 20 дусал үнэртүүлэгч тос хийн хольж, задгай саванд хийгээд өрөөндөө байлгаарай.

Өрөө цэвэршүүлэгч

13 Хөлсний үнэр дарах

Суганаас гарах эвгүй үнэрийг дарахын тулд усанд орсныхоо дараа хөвөнд архи шингээж арчаарай. Үүнийг 2 хоногт нэг удаа хийхэд хангалттай.

Хөлсний үнэр дарах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()