2016 онд хамгийн их хүлээлт үүсгэж буй 15 кино (2-р хэсэг)

2015 аажим аажмаар улиран одож, хүн бүр л шинэ он гарахыг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Тэр тусмаа кино хорхойтнууд 2016 онд дэлгэцнээ амилах бүтээлүүдийг үзэхээр нүд чих тавин суугаа. Бид өмнө нь та бүхэндээ ирэх онд нээлтээ хийх шилдэг 30 кинонуудын эхний цувралыг хүргэж байсан билээ. Харин одоо тэдгээр шилдэг кинонуудын үргэлжлэлийг толилуулахад бэлэн боллоо.
2016 онд хамгийн их хүлээлт үүсгэж буй 15 кино (2-р хэсэг)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


16. “The Huntsman”
Нээлт: 2015 оны 4-р сард
2012 онд үлгэрийн сэдэвт “Цасан цагаан ба анчин” хит бүтээлээ дуусгасныхаа дараа “Universal” студи найруулагч Руперт Сандерсыг жүжигчин Кристен Стюарт, Крис Хемсворт нартай уг киноны үргэлжлэлийг хийнэ гэж итгэж байлаа. Гэвч Сандерс “Цасан цагаан ба анчин” киноны зураг авалтын үеэр эхнэрээ араар нь тавьж, Стюарттай учир ургуулсан нь томоохон дуулиан тарьсан юм.


“Universal” студи дуулианы эздийг төслөөс “татаж”, киноны үргэлжлэлийн оронд дан ганц анчин дээр төвлөрсөн кино хийхээр болж Хемсвортыг тоглуулсан байна. Ийнхүү “Тор” киноны одтой цуг шинэ бүтээлд жүжигчин Шарлиз Терон, Эмили Блант, Жессика Честейн нар хамтарчээ. “Анчин”-г Францын тусгай эффектийн мэргэжилтэн Седрик Николя-Троян найруулсан бөгөөд түүний визуал эффектийг нь хийсэн “Цасан цагаан ба анчин” бүтээл “Оскар”-т нэр дэвшиж байсан билээ.

Видео



17. ”Miss Peregrine's Home for Peculiar Children”
Нээлт: 2015 оны 12-р сард
“Алиса Гайхамшгийн оронд” киног цааш үргэлжлүүлэхээс татгалзсан найруулагч Тим Бертон үүний оронд Америкийн зохиолч Рэнсом Риггсийн хүүхдийн адал явдалт үлгэрийн сэдэвт бестселлер зохиолыг дэлгэцнээ амилуулахаар шийджээ. “Miss Peregrine's Home for Peculiar Children” киноны үйл явдал ер бусын авъяас чадвартай өнчин хүүхдүүд байдаг нууцлаг, ид шидийн арал дээр өрнөх ажээ. Тэдний нэг нь галыг захирч чаддаг байхад нөгөө нь үл үзэгдэгч болж чадна гэх мэт.


Киноны гол дүрд “Ender's Game”-ийн Эйс Баттерфилд, харин асрамжийн газрын дарга хатагтай Перегриний дүрд Ева Грин тогложээ. Мөн Сэмюэл Л. Жексон, Теренс Стэмп, Руперт Эверетт, Жуди Денч нарын жүжигчид оролцон тоглосон байна. Кино зохиолыг өмнө нь Мэттью Воны “Kick-Ass”, “X-Men: First Class”, “Kingsman: The Secret Service” бүтээлүүд дээр ажиллаж байсан Жейн Голдман бичсэн байна.

Видео



18. ”The Jungle Book”
Нээлт: 2015 оны 4-р сард
“Disney” студийн олон жилийн турш хэрэгжиж байгаа төслүүдийн нэг бол алдартай хүүхэлдэйн бүтээл дээр үндэслэсэн уран сайхны кино туурвих юм. “The Jungle Book”-ийн хувьд 1967 оны бүтээл бөгөөд Уолт Диснейн хамгийн сүүлчийн кино бөгөөд тэрээр уг киног хийж дуусгалгүй өөд болсон байдаг.


Редьярд Киплингийн ижил нэртэй номноос сэдэвлэсэн уг хүүхэлдэйн киног бид “Маугли” нэрээр нь илүү сайн мэдэх билээ. Жон Фаврогийн шинээр найруулан тавьсан уг бүтээлд бяцхан гол баатрын дүрд индиан хүү Нил Сети тоглож, Мауглийг тойрон хүрээлэх амьтдыг компьютер граффикийн аргаар зурсан байна. Түүнчлэн Фаврогийн хувилбараар Багира ирвэс эр хүйстэй болж жүжигчин Бен Кингсли харин Каа аварга могой эм болж жүжигчин Скарлетт Йоханссон тус тус дуу оруулсан байна. Зөвлөлтийн үеийн “Маугли”-г үзэж өссөн хүмүүсийн хувьд энэ бүтээл ч ой тоонд нь орохооргүй мэт санагдаж байгаа биз ээ...

Видео



19. ”The Divergent Series: Allegiant ”
Нээлт: 2015 оны 3-р сард
Зохиолч Вероника Рот залуу үеийнхэнд зориулсан “The Divergent” хэмээх зөгнөлт гурван цуврал ном бичсэн. Гэхдээ эдгээр номнуудаас сэдэвлэсэн дөрвөн ч кино гарсан нь кино урлагийн сүүлийн үеийн чиг хандлага гэлтэй. “Allegiant” бол Ротын төгсгөлийн романы эхний хагасаар бүтсэн кино юм. Харин төгсгөлийн учир тайлагдах хэсэг нь 2017 онд гарах гэнэ.


Уг бүтээлийн гол баатар Трис Прайор /жүжигчин Шайлин Вудли/ болон түүний нөхөд төрөлх Чикаго хотыг нь тойрон хүрээлж байгаа хананы цаана гарч дэлхийн дайнд сүйрсэн Америкийн бусад хэсгийн тухай, хэн чухам юуны учир хүмүүс дээр генетикийн туршилт хийж байгаа талаар олж мэдэх болно. Киноны найруулагчаар өмнөх ангийг нь тавьсан Германы найруулагч Роберт Швентке ажилласан байна.

Видео



20. ”Kung Fu Panda 3”
Нээлт: 2015 оны 1-р сард
Тулааны урлагийн бүдүүн мастер, По пандагийн адал явдлын тухай хүхэлдэйн киноны дараагийн цувралд тэрээр өөрийн төрсөн эцэг болон хамаатан садангуудтайгаа уулзана. Гэвч энэ уулзалтын баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Нэгд, хэтэрхий удаан хугацаанд өөр амьтадтай цуг амьдарсан По панда баавгай нарын тосгонд амархан дасав. Хоёрт, Хятад руу эртний, муу ёрын сүнс Кай дайрч, ялагдсан кунг-фу мастеруудын сүнсийг залгиж эхлэв.


Иймд Кайг даран сөнөөхийн тулд По өөрөө гардан тулалдахаас гадна овог аймаг нэгтнүүдээ кунг-фу мастер болгохыг оролдож байв. Мэдээж энд хөгжилтэй зүйл их тохиолдох нь ойлгомжтой. “Kung Fu Panda 3” дээр өмнөх ангийг хийсэн найруулагч Женнифер Ю-Нельсон болон Италийн хүүхэлдэйн киноны мэргэжилтэн Алессандро Карлони нар ажилласан байна. Харин зургийг “DreamWorks Animation” Хятадын “Oriental DreamWorks” салбартай хамтран зурсан байна.

Видео



21. ”Ghostbusters”
Нээлт: 2015 оны 7-р сард
Сүүлд гарсан ангиасаа хойш үргэлжлэл нь хамгийн их хүлээлт үүсгээд байсан “Ghostbusters” дахин хий үзэгдлийн араас ангуучлах нь ээ. Гэхдээ хий үзэгчдлийн анчид нь бүгд эмэгтэй байх аж. Өөрөөр хэлбэл үзэсгэлэнт нарийн бичиг бүсгүйтэй дөрвөн ангууч залуугийн оронд хий үзэгдлүүдийн араас Кристен Уиг, Мелисса МакКарти, Кейт МакКиннон, Лесли Жонс нар ангуучлахаар болсон байна.


Харин “утасны хөвгүүний” дүрийг жүжигчин Крис Хемсворт бүтээнэ. Маш олон үзэгч, шүтэн бишрэгчтэй уг киноны зохиолыг найруулагч Пол Фейг бичиж, инээдмийн киноны найруулагч Мелисса МакКартнитай хамтран бүтээсэн байна.

Видео



22. ”Zootopia”
Нээлт: 2015 оны 3-р сард
Орчин үеийн дэлхийтэй маш төстэй ертөнцийн тухай өгүүлэх “Zootopia” нь алдарт “Чамайг даа” хүүхэлдэйн киноны Дисней хувилбар гэж хэлж болно. Ялгаатай нь хүмүүсийн оронд ухаалаг антропоморф /дүрст/ амьтад байх аж. Тиймээс хүүхэлдэйн киноны гол баатрууд болох үнэг туулай хоёр нэг нь нөгөөгөө идэхээр дайсагнаж байгаа хэрэг биш харин Ник-жижиг хулгайч, Жуди цагдаагийн ажилтан учраас тэр гэнэ.


Гэмт хэргийн мөрдлөгийн үеэр тэдэнд түр зуур хүчээ нэгтгэх шаардлага гардаг байна. “Zootopia”-г найруулагч Байрон Ховард /”Tangled”/, Рич Мур /”Wreck-It Ralph”/ нар хамтран бүтээжээ. Сонирхуулахад киноны нэг дүрд поп дуучин Шакира дуу оруулсан ажээ.

Видео



23. ”Star Wars Anthology: Rogue One ”
Нээлт: 2015 оны 12-р сард
“Walt Disney” студи “оддын дайныг” үргэлжлүүлэхээр эрс шийдсэн бололтой. Киноны шинэ ангиуд 2019 он хүртэл төлөвлөгдсөн байгаа бөгөөд жил бүр гарах гэнэ. “Оддын дайн”-ы наймдугаар анги 2017 онд гарах болн “долоо” болон “найм”-ын дунд бидэнд дөрөвдүгээр ангийн үйл явдал болох “үхлийн оддын” төлөвлөгөөг хулгайлсан босогч нарын тухай өгүүлэх юм байна.


Гол дүрийн жүжигчнээр “The Theory of Everything” киногоор “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан Британийн жүжигчин Фелисити Жонс сонгогджээ. Харин найруулагчаар саяхан “Годзилла” киног найруулсан Гарет Эдвардс ажилласан байна. Дарт Вейдер энэ ангид гарах боловч киноны гол баатрын гол дайсан биш байх гэнэ.

Видео



24. ”Doctor Strange”
Нээлт: 2015 оны 11-р сард
Үзэгчдийн хэзээний танил болсон супер чадвартай баатруудын тухай кинонуудаа хүргэхийн зэрэгцээ “Marvel” студи кино ертөнцөд шинэ шинэ дүрүүдийг гаргаж ирсээр байх ажээ. Үүний ачаар бид ирэх оны 11 сард тархины мэс засалч асан Стрэнж эмчтэй танилцах бололтой. Стрэнж эмчлэх чадвараа алдсан боловч илбэ шидийн авъяастай болж, улмаар дэлхийн хамгийн шилдэг илбэчдийн нэг болно.


Гол дүрд жүжигчин Бенедикт Камбербэтч тоглох тул энэ кино давхар “Шерлок Холмс”-ын шүтэн бишрэгчдийг баярлуулах ажээ. Харин түүний илбэ шидийн үйл хэргийн нууцлаг багшийн дүрийг жүжигчин Тильда Суинтон бүтээсэн юм байна. Найруулагчаар “The Exorcism of Emily Rose”, “Sinister” аймшгийн кинонуудыг найруулсан Скотт Дерриксон ажиллажээ.

Видео



25. ”Assassin's Creed”
Нээлт: 2015 оны 12-р сард
2016 онд дахин нэг алдартай видео тоглоомоос сэдэвлэсэн кино төрөн гарах нь ээ. Жүжигчин Майк Фассбендер  XV зууны болон орчин үеийн Испанид нэгэн зэрэг тамплиеруудтай тулалдаж байгаа хөлсний алуурчны дүрийг бүтээх юм байна. Энэ боломжтой гэж үү? Өвөг дээдсийнхээ өнгөрснийг “тооцоолдог” виртауль технологийн ачаар тэдний ертөнцөд зочлох гэнэ. Орчин үеийн баатрын өвөг дээдэс нь мөн л хөлсний алуурчин байсан тул хагас мянганы өмнө тамплиеруудтай хийсэн дайн хэрхэн өрнөсөн талаар Фассбендерийн бүтээсэн дүр мэдэх боломжтой байна.


Ингээд “Assassin's Creed” ертөнцөд тавтай морил. Киноны үйл явдлыг тайлбарлаад ярьчих хүн тэр бүр олон байж чадахгүй ч энэ нь үзэгчдийн дуртай кино болоход саад болно гэсэн үг биш юм. Энэ нь уг киноны баатруудын олон янзын гайхам чадваруудтай холбоотой юм. “Assassin's Creed” видео тоглоомын сэдэвт кино дээр дагнан ажилладаг “”Ubisoft” студийн оролцоотойгоор бүтжээ. Австралийн найруулагч Жастин Курзелийн уг бүтээлд Фассбендерээс гадна Марион Котийяр, Жереми Айронс нар хамтран тоглосон байна.

Видео



26. ”Untitled Matt Damon: Bourne Sequel”
Нээлт: 2015 оны 7-р сард АНУ-д
Холливуд анхаарлын төвд байна. Жейсон Борнын тухай цувралын тав дахь шинэ ангид нэр олж чадаагүй хэвээр. Гэхдээ дэлгэцнээ гарах хугацаа нь товлогджээ. Зураг авалт хэдийн эхэлсэн бөгөөд киноны нэр гэх мэт асуудал яаралтай чухал биш. Өмнөх анги “The Bourne Legacy” гараад тийм ч их амжилт олоогүй тул продюсерууд Жейсон Борныг дэлгэцнээ эргүүлэн авч ирсэн байна.


Учир нь “The Bourne Legacy” өөр гол дүртэй байсан. Ийнхүү дахин жүжигчин Мэтт Деймон, Жулия Стайлз болон найруулагч Пол Гринграсс нарыг цувралдаа урьжээ. Борны тухай энэхүү кинонд эсрэг талын дүрийг Венсан Кассель бүтээж байгаа аж. Түүнчлэн зураг авалтанд Сноудены түүхээс бага сага оруулж өгөх гэнэ.

Видео



27. ”Deadpool”
Нээлт: 2015 оны 2-р сард
Дедпул гэж хэн бэ? Энэ бол “Marvel,”-ийн комиксийн ертөнцийн устгах бас хоржоонтой занг нь зогсоох боломжгүй супер гол дүр юм. Тэр олон янзын чадвартай, хүн хөнөөдөг ажилтай нэгэн. Гэвч түүний нэрийн хуудас, онцлох илэрхийлэл нь солиотой, утгагүй хошигнол.


Тиймдээ ч “X-Men Origins: Wolverine”-д Дедпулыг хэлгүй нэгэн болгоход уг комиксийн шүтэн бишрэгчид шоконд орсон гэхэд болно. Аз болоход, одоо энэ алдаа засагджээ. “Fox” студи / “Deadpool” Marvel-д биш харин Xmen-д харъяалагддаг/ киног худалдаанд гаргахаар зэхэж байгаа бөгөөд дедпулын дүрийг жүжигчин Райан Рейнольдс бүтээж, өмнө нь хүүхэлдйн кинон дээр ажиллаж байсан дебютант Тим Миллер найруулгийг хийжээ.

Видео



28. ”Knights of the Roundtable: King Arthur”
Нээлт: 2015 оны 7-р сард
Найруулагч Гай Ричигийн киног хөдөлгүүр гэж үзвэл “ухрах араанд” залгасан мэт. Тэр өнөөдрөөс өнгөрсөн рүү чиглэж байна. Британи эр орчин үеийн гангстеруудын тухай өгүүлсэн киногоор эхэлж байсан бол дараа нь “Шерлок Холмс”-ийн тухай түүхэн сэдвийг барьж авсан. Харин одоо тэр эртний домог, туулийг сонирхож эхлэв бололтой.


Түүний шинэ бүтээл эрхэм дээдсийн амьдралын талаар нухацтай бодоогүй яваа залуу Артурын /Чарли Ханнэм/ тухай өгүүлэх болно. Харин Экскалибурын шидэт илдийг гартаа оруулсны дараа түүний бодол санаа өөрчлөгдөх ажээ. Киноны цаашдын өрнөл Гвиневред /Астрид Берже-Фрисби/ дурлах, булаан эзлэгч Вортигентэй хаан суудлын төлөө тэмцэлдэх гэх зэргээр явагдана. Ийнхүү Лондоны нэгэн бүлгийн удирдагчаас үндэсний манлайлагч болтлоо байнга ахин дэвшиж байгаа тухай өгүүлнэ. Ер нь бол Гай Ричи ямар ч сэдэвтэй кино хийсэн гэмт хэргийн тал руугаа шинжтэй байх бололтой. Ямартай ч “Артур хаан” –ы тухай түүний кино сонирхол татахуйц ажээ.

Видео



29. ”The 5th Wave”
Нээлт: 2015 оны 1-р сард
Өсвөр залуу үеийнхний сонирхлыг татдаг нэг хэсэг цувралууд прокатнаас буухад нөгөө хэсэг нь орыг нь эзлэн гарч ирэх ажээ. Тэдгээрийн нэг Америкийн зохиолч Рика Йенсигийн харь гарагийнхан дэлхий рүү довтолсон тухай зөгнөлт гурамсан зохиол дэлгэцийн бүтээл болсон явдал байлаа. “The 5th Wave” киноны гол агуулга нь харь гарагийнхантай хийсэн дайны үеэр алга болсон эрэгтэй дүүгээ хайж олох, аврахыг хичээж байгаа 16 настай Кэсси охин /Хлоя Грейс Морец/ тухай юм.


Дөрөв дэх довтолгооныхоо үеэр харь гарагийнхан хүний дүрд хувилсан тул түүний эрлийг хүндрүүлдэг байна. Тиймээс Кэсси өөрт нь тусалж байгаа хүмүүст эцсээ хүртэл итгэх хэцүү болж ирнэ. “The 5th Wave”-ийг Английн шинэхэн найруулагч Ж. Блейксон найруулж, зохиолыг нь “Эрин Брокович” кино зохиолоороо “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан Сюзанна Грант бичсэн байна.

Видео



30. ”Teenage Mutant Ninja Turtles 2”
Нээлт: 2015 оны 6-р сард
“Мэлхий нинжа” комиксоор сэдэвлэн бүтээсэн кино өнгөрсөн жил анхны анги нь гарсан даруйдаа шүүмжлэгчдийн амны бай болж, үзэгчдэд доогуур үнэлэгдсэн. Гэвч энэ нь уг киноны ашиг орлогод саад болоогүй юм.


Тиймдээ ч “Paramount” студи киноны үргэлжлэлийн зураг авалтанд хугацаа алдалгүй орж, найруулагч Дейв Гринд даалгасан байна. Шинэ ангийн хамгийн сонирхолтой хэсэг нь яст мэлхийнүүдийн хамтрагч Кейси Жонсын дүрд тоглосон “Сум” киноны гол дүр Стивен Амелл байлаа. Хэрэв кино уран бүтээлчид Эйприл О’Нилийн дүрд “Сум” киноны өөр нэг баатар Меган Фоксыг тоглуулсан бол илүү анхаарал татах байсан байж мэдэх юм.

Видео



Танд энэ мэдээ таалагдсан бол дараах линкээр орж 1-р хэсгийг үзээрэй
~ 2016 онд хамгийн их хүлээлт үүсгэж буй 30 кино (1-р хэсэг) ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()