Бүсгүйчүүдийг үсний засалтаар нь хэрхэн шинжих вэ?

“Үс сайхан бол зүс сайхан” хэмээх үнэхээр онож хэлсэн зүйр цэцэн үг бий. Үс ямар харагдахаас шалтгаалж хүний гадаад төрх сайхан байх эсэх нь шийдэгддэг гэхэд буруудахгүй болов уу. Тэгвэл охид эмэгтэйчүүдийг үсээ ямар загвараар ихэвчлэн янзалж, хэрхэн боож байгаагаар нь тэдний зан чанараас гадна, хэр тачаангуй гэдгийг нь ч тодорхойлоход ихэнх хариулт нь таардаг гэнэ шүү. Ингээд бүсгүйчүүд ээ, анхаарлаа наашаа хандуулаарай. 

Бүсгүйчүүдийг үсний засалтаар нь хэрхэн шинжих вэ?


1. Бага зэрэг арзайлгаж, боосон үс
Үсээ ихэнхдээ ингэж боодог бүсгүйчүүд эрчүүдийн “учрыг олж”, толгойг нь эргүүлэхдээ гарамгай байдаг аж. Гэсэн хэдий ч сексийн тал дээр тийм ч халуухан биш. Харин ааш зангийн хувьд сэргэлэн цовоо, бусадтай нийтэч, маш амархан найзалж, нөхөрлөдөг, нөхрөө хуурах магадлал өндөртэй байдаг байна.



2. Үсээ дээр боодог бол...
Үсээ цэвэрхэн гэгч нь самнаад дээр боодог бол өнгөн дээрээ даруу харагдах хэдий ч цаана нь эмэгчин бар мэт галзуу сексийн дур хүсэл нуугдаж байдаг аж. Тэд ихэнхдээ ухаалаг, тайван байх нь олонтаа.



3. Сэгсгэр үс
Үсээ хайш яйш сэгсийлгээд задгай тавьчихдаг, эсвэл “овоолсон” задгай үс засалтад дуртай бол өөртөө итгэлтэй , хэнд юу ярихаа маш сайн мэддэг, цаашид юу хийхээ хүртэл аль хэдийн тодорхойлсон байдаг.



4. “Сүйт бүсгүй”-н үс засалт
Иймэрхүү үс засалтанд дуртай бүсгүйчүүд өөрийн үнэн мөн чанараа нуухыг эрмэлздэг, гадаад төрхийн хувьд хуучинсаг загварын илүүд үздэг байх нь олонтаа. Сексийн мэдрэмж маш өндөр байх нь бий.



5.  Богино үс
Ийм төрлийн үс засалттай эмэгтэйчүүд адал явдалд дуртай, уйдамтгай, шинэ зүйл туршиж үзэхээс хэзээ ч эмээдэггүй байдаг аж. Тэд өөртэй нь хамааралтай эр хүний бодлыг алган дээрээ тавьсан мэт л мэдэрч чаддаг. 



6. Чёлк
Чёлк тавих дуртай эмэгтэйчүүд сексийн тал дээр хамгийн шилдэг нь байж чаддаг. Тэд ямар ч залуугийн хүслийг өдөөхүйц тачаангуй байдгаас гадна өөрсдөөс нь юуг хүсч байгааг маш сайн мэддэг байна.



7. “Гөлчийтөл” боосон үс
Ажил хэрэгч, цэвэрч нямбай эмэгтэйчүүд үсээ гөлчийлгөн хойноо шуухыг илүүд үздэг. Тэд нилээд хуучинсаг бөгөөд бүхнийг гартаа оруулах гэсэн дийлдэшгүй хүсэлтэй байдаг нь ажиглагддаг.



8. Өнгө өнгийн үс
Сүүлийн үед охидын дунд дэлгэрээд байгаа мода юм. Ягаан, улаан, цэнхэр, шар, улбар шар, саарал өнгөөр үсээ солонгоруулах нь нэмэгджээ. Тэд зоримог шийдэмгий, дийлэнхидээ юунаас ч айдаггүй бөгөөд хязгааргүй эрх дураараа ч хүн чанартай хүмүүс байх нь олонтаа.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()