Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хаана амьдардаг вэ?

Эмэгтэй хүн гэдэг бол бүх зүйлийн эх үндэс, амьдрал оршиг тогтнох шалтгаан билээ. Харин эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бол дэлгэрч буй цэцэг мэт хамгийн гайхалтай зүйл бөгөөд ертөнцийг гэрэлтүүлэх хамгийн хүчтэй “зэвсэг” байдаг. Ингээд та бүхэнд олныг үл нуршин, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд хаана амьдардгийг сонирхуулж байна.

Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хаана амьдардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Швед
Швед бүсгүйчүүдийг үйж уначихмаар гайхалтай сайхан нүдтэй гэлцдэг. Мөн тэд маш сайхан бие галбиртай ажээ.



Филиппин
Филиппин эмэгтэйчүүд төрөлхийн хөөрхөн, эгдүүтэй царайтай бөгөөд хөгжилтэй ааш зангаараа ямар ч эр хүний зүрх сэтгэлийг эзэмддэг. Дэлхийн хэмжээнд зохион байгуулагддаг томоохон гоо сайхны тэмцээнүүдэд тэд томоохон амжилт гаргадаг байна.



Англи
Англи эмэгтэйчүүд царайны зөв төрх, хараад л баймаар дур булаам шанаатай гэгддэг. Мөн тэд өөртөө маш итгэлтэй, хэнийг ч байлдан дагуулж чадахуйц ааш араншинтай байдаг ажээ.



Энэтхэг
Энэтхэг бүсгүйчүүдийн цусанд гайхалтай гоо үзэсгэлэн бий. Тэдний дур булаам төрх, өндөр чилгэр нуруу, мэдлэг боловсрол дэлхийд гайхагдсан билээ. “Дэлхийн мисс” тэмцээний 1994, 2000 оны ялагчид болох Sushmita Sen, Lara Dutta нарыг төлөөлөл болгож болно.



АНУ
Адал явдлыг эрэлхийлэгч Америк бүсгүйчүүд өөрсдийн гэсэн өвөрмөц төрхөөрөө дэлхийг байлдан дагуулж байгаа нь нууц биш. Хүн бүхний шүтээн болсон ихэнх бүсгүйчүүд Америк гаралтай байдаг нь үүнийг улам бүр нотлох шиг...



Аргентин
Аргентин улс хэдийгээ хөгжиж буй орны түвшинд байгаа ч гэсэн, охид бүсгүйчүүд нь үзэсгэлэн гоогоороо гийгүүлж байна. Гудамжаар алхах тэдэн лүү харц шидэхгүй залуус гэж үгүй. Өндөр нуруутай, ялдамхан царайтайгаас гадна наалинхай аашаараа бүхнийг мартуулах шидтэй ажээ.



Австрали
Австралийн шаргал үст бүсгүйчүүд төрөлхийн халуухан төрхтэй байдаг ажээ. Мөн тэд тэсвэр тэвчээртэй зангаараа бусдаас эрхгүй ялгарна.



Канад
Канад бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ бусдыг өөртөө соронзон мэт татах увидастай.  Алдарт дуучин Celine Dion, Avril Lavigne, жүжигчин Rachel McAdams нарыг энд дурьдаж болно.



Недерланд
Тэдний ухаалаг зан ааш, нийтэч нөхөрсөг ааш араншин, ертөнцийн үзэх олон талын нээлттэй үзэл бодлоороо бусдын хайрыг татдаг ажээ. Тэд өндөр нуруутай, эрвээхий алаг нүдтэй, гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ажээ.



Монгол
Мэдээж, хамгийн сайхан бүсгүйчүүд зөвхөн миний Монгол эх оронд л бий. Нүүдэлчин удмын бишрэм сайхан зан чанар, цэвэр ичимтгий монгол төрх бүхий монгол охидын үзэсгэлэн гоо бүх дэлхийг өмнөө сөгдүүлэм билээ.



Венесуэл
“Дэлхийн мисс”-ийн титмийг Венесуэлийн үзэсгэлэнт бүсгүйчүүд гардах нь олонтаа. Тэдний гоо үзэсгэлэнг үүнээс өөрөөр хэрхэн гэрчлэх билээ?



ОХУ
Орос бүсгүйчүүдийн сахиусан тэнгэр мэт төрх, хурц тод, шийдэмгий байдал эрчүүдийн дотор асах галыг улам өрдөж өгдөг мэт. Орос бүсгүйчүүд хэзээнээс л ганган хээнцэр, царайлаг байжээ. Тэд одоо ч халуухан хэвээр...



Колумб
Колумб бүсгүйчүүд дахин давтагдашгүй гоо үзэмж, нууцлаг хэрнээ ихэмсэг төрхтэй. Эрс шийдэмгий зан чанартай гэдгээрээ алдартай.



Дани
Эртний викингүүдийн үр сад болсон Дани бүсгүйчүүдийн цэвэр цэмцгэр төрх цаанаа л нэг бардам харагдах ажээ.



Өмнөд Солонгос
Азиуд дундаа өхөөрдөм, дур булаамд тооцогдох бүсгүйчүүд бол Солонгосчууд. Жүжигчид, дуучид болон охидын олон хамтлагуудын гишүүд бүгд цэвэрхэн цагаан царай, өхөөрдөм төрх, авьяаслаг байдлаараа бусад орнуудаас эрхгүй ялгарах ажээ.



Украйн
Украйн бүсгүйчүүдийн төрөлхийн гоо үзэсгэлэнд үнэхээр хэлэх үг олдошгүй нь. Дашрамд дурьдахад жүжигчин, алаг нүдэн Мила Кунис Украйн гаралтай ажээ.



Бразил
Бразил бүсгүйчүүдийн халуухан бие, төрөлхийн сайхан өгзөг, гоо үзэсгэлэнг дэлхий даяар магтан биширч байна. Зугаа цэнгээ, бүжиг наадамд дуртай тэдний байдал  гоо үзэсгэлэнг нь улам тодотгож өгөх аж.



Итали
Итали бүсгүйчүүдийн цусанд халуухан, үзэсгэлэнтэй төрх байдаг аж. Тэдний гайхалтай тачаангуй төрх байдал, уулга алдуулам царайг жүжигчин Monica Bellucci, Sophia Loren нараас харж болно.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()