Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Түүнийг дуучин болохоос өмнө хэн ч Рианна хэмээн дууддаггүй байв. Түүний жинхэнэ нэрийг Robyn Rihanna Fenty гэдэг аж.
2. Тэрээр 1988 оны 2-р сарын 20-ны өдөр Барбадос арал улсын St.Michael хэмээх газар төрсөн байна. Барбадос арал улс нь Хойд Атлантын далайн баруун хэсэг, Карибын тэнгисээс зүүн хойно орших уртаараа 34 км, өргөнөөрөө 23 км, нийт 431 км² газар нутагтай арал юм.
3. Түүний аав нь Ирланд-Барбадос хүн бөгөөд харин ээж нь Африк гаралтай хүн ажээ. Түүнийг бага байхад аав нь хар тамхи, согтууруулах ундаанд донтсон байсан бөгөөд Рианнаг 14 настай байхад эцэг эх 2 нь салсан байна.
4. Тэр Rorrey, Rajad хэмээх 2 эрэгтэй дүүтэй.
5. Тэр багадаа их эршүүд охин байсан бөгөөд дүү нартайгаа байнга л ноцолддог, бас их хүчтэй байсан гэнэ.
6. Тэр цэргийн дэглэмтэй дунд сургуульд сурдаг байжээ.
7. Ар гэрийн байдал нь ядуу тарчиг байсан учир тэр гудамжинд аавтайгаа хамт хувцас зардаг байжээ.
8. Тэр ахлах сургуульд байхдаа сургуулийнхаа миссийн тэмцээнд түрүүлж байжээ.
9. Тэр багаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан бөгөөд Мадонна, Мариан Кэри, Жанет Жексон, Бейонсе нарын дуунд маш их дуртай байжээ. Түүнчлэн 15 настай байхдаа Мариан Кэригийн “Hero” дуугаар дууны тэмцээнд түрүүлж байсан гэдэг.
10. Рианна дууны бичлэгээ хэд хэдэн дуу бичлэгийн студи руу явуулж байсан бөгөөд түүний өвөрмөц хэрнээ чадалтай хоолойг Jay-Z онцолж харжээ. Ингээд тэрээр 16 насандаа Нью-Йорк хотод нүүн ирсэн байна.
11. Түүнийг анхны дуугаа гаргах үеэр реппер Jay-Z-тэй амрагийн холбоотой хэмээн хэвлэл мэдээллээр шуугиж байв. Гэвч тухайн үед Jay-Z дуучин Beyonce-той болзож байсан тул энэ хов жив худлаа гэдэг нь батлагдсан юм.
12. Түүний анхны сингл дуу болох “Pon De Replay” биллбоард чатын эхний 5-д багтаж байжээ. Jay-Z түүнийг үүнээс өөрөөр олонд танигдахгүй байх хэмээн бодож байсан нь хамгийн том эндүүрэл болсон юм.
13. Рианна Англи улсад хийсэн аялан тоглолтынхоо үеэр үзэгчдийг шүхэр авчрахыг хориглосон байна. Учир нь түүний хит дуу болох “Umbrella” (шүхэр)-ийн бүжгийг шүтэн бишрэгчид нь дууриаж, бие биенийгээ гэмтээж болзошгүй хэмээн сэрэмжилснийх ажээ.
14. Дуучин маань 2006 онд эдгэршгүй өвчтэй хүүхдүүдэд зориулан “Итгэл” хэмээх сан байгуулсан юм. Тэрээр “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Би бага байхдаа өвчтэй хүүхдүүдийг зурагтаар гарч байхыг хараад маш их өрөвдөн, хэзээ нэгэн цагт эдэнд туслах юмсан даа хэмээн боддог байсан. Энэ мөрөөдлөө хэрэгжүүлсэндээ маш их баяртай байна” хэмээсэн юм.
15. Тэрээр 2007 онд “Сайхан хөлтэй од” хэмээх шагналыг хүртэж байжээ. Үүний дараахан тэр өөрийн хөлөө 1 сая доллараар даатгуулжээ.
16. Барбадос арлын иргэд 2008 онд Рианнад зориулсан баярын өдрийг тэмдэглэж байжээ.
17. Түүний анхны хайр бол Крис Браун. Тэд салж нийлсээр хэдэн жилийг ардаа өнгөрөөсөн билээ. Сүүлдээ тэр Кристэй маргалдсаныхаа улмаас зодоон нүдээндээ хүрч, шүүхээр шийдвэрлүүлэн салцгаасан юм. Тэрээр энэхүү асуудлаас болоод 51 дэх удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол дээр очих төлөвлөгөөгөө цуцалсан байна. Хожим тэр анхны хайрынхаа талаар ярихдаа “Хэнд ч ийм асуудал тохиолддог. Намайг ч бас анхны хайрын гашуун явдал дайраад л гарлаа” хэмээсэн юм.
18. Рианна Мексик, Хятад, Япон, Энэтхэг хоолонд маш дуртайгаас гадна хүнсний ногоо, жимсэнд бүр ч “нугасгүй” ажээ.
19. Түүний ээж нь нүүрээ будахыг нь зөвшөөрдөггүй байжээ. Харин одоо бол байдал өөрчлөгдөж, түүний будалтыг олон охид дууриаж байна.
20. Тэр тайзан дээр гарахынхаа өмнө дандаа нэг хундага архи уудаг. Тэр ликёрт хамгийн дуртай бөгөөд заримдаа бүр цагаан архи ч уучихдаг гэнэ.
21. Түүний “We found love” дууны клипний зураг авалт Ирландын нэгэн фермд болсон бөгөөд фермийн эзэн түүний багийнхны ил задгай, хачин хувцаслалтыг хараад ажлаа дуусгаад хурдхан явахыг шаардсан гэдэг.
22. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 90 гаруй сая доллар ажээ.
23. Түүний хамгийн сайн найз бол дуучин Katy Perry. Гэвч тэдний нөхөрлөл Рианнаг Кристэй эргэн нийлэх үеэр эцэс болсон юм.
24. Тэр шивээс болон “Хенна”-д маш дуртай бөгөөд 2006 оноос хойш биедээ нийт 19 шивээс хийлгэжээ.
25. Рианна бол “Time” сэтгүүлээс гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий нэг юм.