Манай гарагийн хамгийн жижигхэн эр

2015-11-14, 00:57
16,379
Дэлхийн хамгийн жижигхэн эр болох 22 настай Хагендра Тапа Магар, Непал (Балба) улсын Покхара хотод амьдардаг ажээ. Түүний жин ердөө 5,5кг, өндөр нь 67 см бөгөөд нутгийнхан нь түүнийг “Бяцхан Будда” хэмээн нэрийддэг гэнэ. Гэр бүлийнхэн нь түүнийг нутгийн захиргаандаа хэлснээр тэр 2010 оны 10-p сард албан ёсоор "Гиннесийн ном"-д бичигджээ.
Манай гарагийн хамгийн жижигхэн эр


Түүнийг гудамжинд явах үед хүн болгон сониурхан харж, гар барьж, зургаа авахуулдаг гэнэ.



Тэрээр төрөлхийн одой бөгөөд энэхүү эмгэг юунаас үүсэлтэй нь тогтоогдоогүй аж. Тэгээд ч Балба шиг шашны орнуудад ийм эмгэгтэй хүмүүсийг төдийлөн хайхардаггүй ажээ. Эцэг эх нь түүнийг бурхнаас илгээсэн бэлэг хэмээн боддог гэдгээ хэлж, түүний дүү болох 16 настай хүүгээсээ огт ялгаагүй хайрлаж, цагийг байнга хамт өнгөрөөдөг гэнэ. Дашрамд дурьдахад түүний дүү нь хэвийн өндөртэй ажээ.



Жижигхэн биетэй хүнд гэрийн тэжээмэл бяцхан амьтад хүртэл аймшигтай санагддаг байна. Гэхдээ тэдний гэрт 8 жил амьдарсан муур “Бяцхан Будда”-д маш их эрхэлдэг гэнэ. Заримдаа гудамжаар явахад золбин нохдод бариулчих гээд, нилээд хүндрэлтэй байдаг ажээ.



Тэр амралтын өдөр болгоноор аавтайгаа болон дүүтэйгээ хамт сүм хийдэд очиж мөргөдөг байна. Түүнчлэн өглөө болгон ийм сайхан гэр бүл заяасанд бурхандаа баярлан духан дээрээ улаан мэнгэ тавин залбирдаг заншилтай ажээ.



Түүний шүтдэг жүжигчин бол Непалын жүжигчин Ражеш Хам ажээ. Түүний үсний засалтыг хүртэл дууриан, үсээ ургуулах болсон байна.



Түүний бүх хувцсыг хүүхдийн хувцасны тасгаас авдаг бөгөөд энэ нь санхүүгийн хувьд ч маш хэмнэлттэй байдаг талаар ээж нь дурьджээ.  Түүнээс гадна олон байгууллагаас түүнд хандив болгож хувцас хунар, эд хэрэглэл, бэлэг сэлт ирдэг ажээ.



Түүнийг Гиннесийн номонд бичигдэхээс өмнө Непалын иргэн Чандра Бахадур Данги хэмээх эр хамгийн жижигхэн хүн байжээ. Харамсалтай нь тэр энэ оны 9-р сард 75 насандаа хорвоог орхисон байна. Түүний өндөр 56.4 см байсан юм.













Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()