Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Ногоон цайнд нэг зүсэм лемон хийгээд уухад биеийн хорыг гадагшлуулдаг.
2. Ширмэн тогоонд хоол хийх. Сураагүй хүнд бага зэрэг хүндрэлтэй байж болох ч, нэг хийгээд хэвшчихвэл үнэхээр амар шүү.
3. Та хэрвээ ямар нэг амттай, чихэрлэг юм идмээр санагдаад байвал сайхан үнэртэй үнэртүүлэгч хажуудаа тавиад үзээрэй. Амттан идэх дуршлыг тань дарж өгдөг. Итгэхгүй байвал туршаад үзээрэй. Үнэхээр үр дүнтэй шүү.
4. Гадил, сүүний нийлэмж бол хүний биед маш ашигтайгаас гадна амттай коктэйл болдог юм. Ясыг бэхжүүлж, хүний биед хэрэгтэй кальцийг нөхдөг ба хэрвээ та хүсвэл овъёос хийж идэж болно.
5. Бидний биед нэг удаад шаардлагатай хоол хүнс гарын алганд багтаж байх ёстой. Тэгэхээр бид одоо идэж байгаа тавгаасаа бага хэмжээтэй тавгаар идэх ёстой гэсэн үг.
6. Махаа тосонд биш зөгийн баланд шарж бай. Энэ нь калориор баялаг, чихэрлэг амттай болохоос гадна хүний биед маш хэрэгцээтэй. Эсвэл зөгийн балтай соусаар махаа амталж байгаарай.
7. Хэрвээ та загас худалдаж авах гэж байгаа бол шинэхэн эсэхийг нь мэдэх нэг арга байна. Савтай усанд загасаа хийхэд доошоо живж байвал шинэ гэсэн үг, харин хөвж байвал нилээд удсан гэсэн үг.
8. Бөөнөөр нь биш, бага багаар ид. Насанд хүрсэн хүн өдөрт 5-6 удаа бага хэмжээгээр хооллох хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг.
9. Удаан зажилж идэх нь ч бас чухал шүү. Удаанаар, сайн зажилж идвэл хоолны шингэц сайжирдаг байна.
10. Загас, улаан дарс хоёр бол хамгийн төгс хослол. Далайн гаралтай бүтээгдэхүүний зүрх судасны өвчлөлийг багасгах үр нөлөөг улаан дарс илүү дэмжиж өгдөг байна.
11. Кофены үрийн сайхан үнэрийг сэргээхийн тулд хүйтэн усанд 1-2 цаг байлгаарай.
12. Хүнсний ногоогоо удаан хугацаанд шинэхнээр нь хадгалъя гэвэл хөргөгчнийхөө тавцан, эсвэл халаасыг цаасан алчуураар бүтээ. Энэ нь ногооны чийгийг шингээж авдаг.
13. Өргөст хэмх, улаан лоолийн салат хэдийгээр их амттай ч гэсэн ахиж битгий хольж, нэг дор идэж байгаарай. Улаан лооль нь С витаминаар баялаг бөгөөд харин өргөст хэмх аскорбины хүчлийг шимэх ферментийг агуулж байдаг байна.
14. Чадах чинээгээр ус уу. Насанд хүрсэн хүн өдөрт хамгийн багадаа 1.5-2 литр ус ууж байх ёстой.
15. Оройн цагаар буюу унтахаасаа 3-4 цагийн өмнө битгий юм ид. Учир нь шөнийн цагаар хүний бие амардаг учир энэ үйл ажиллагаанд бие махбодь бэлдэж, бүх хорт бодисуудаа гадашлуулах шатанд орсон байдаг. Хэрвээ хэт их хоол идсэн тохиолдолд таны бие хүнд оргиж, улмаар ходоод тань өвдөж, нүүрэн дээр батга гарах, хуурайших нөхцөл болдог байна.