Бизнес хийх санаагаа бүү хойшлуул

2016-06-29, 12:11
8,225
Бизнес хийх санаагаа бүү хойшлуул

Бид бүгдэд л хэзээ нэгэн цагт бизнес хийх санаа төрсөн байдаг. Гэвч тун цөөхөн нь түүнийгээ хэрэгжүүлдэг. Яагаад? Яагаад гэвэл тэр цөөнхөөс бусад нь тохиромжтой цагийг хүлээдэг. Амралтаа авахаараа, мөнгөө хурааж байгаад, зээлээ төлж дуусгаад, сургуулиа төгсөөд, амьдралаа төвхнүүлчээд гэх мэтээр өөртөө шалтаг тоочсоор нэг л нартай сайхан өдрийг хүлээдэг. Бас дээр нь нэг их завгүй хүмүүс. Зав олдохгүй, цаг наргүй ажилтай, чөлөөт цаг гардаггүй гээд өөрсдийгөө түмэн ажлаар булдаг мөртлөө зөвхөн фэйсбүүкт өдөрт хамгийн багадаа 30 минут зарцуулж байгаад чинь итгэлтэй байна.

Өдөрт хэдэн удаа фэйсбүүкээ нээж үздэг вэ, зарим нь бараг цаг тутамд гэж хариулах байх. Орондоо, унаанд, ажил дээрээ, ариун цэврийн өрөөнд ч фэйсбүүктсээр. Тэгвэл тэр цаг хугацааг та илүү үр бүтээлтэй зүйлд зарцуулж болох юм. Онлайнд ажлаа байршуул, тэгээд хөгжилтэй мэдээ уншингаа ажлаа амжуул. Үүний нэг шийдэл нь онлайн бизнес юм. Энэ удаагийн нийтлэлийн зорилго нь онлайн бизнес хийх тухай биш та хэрхэн өөрийгөө ялан дийлж, бодитоор бизнес хийж эхлэх тухай юм. Цагийг хүн хүчээр гаргахаас нааш хэзээ ч гардаггүй.

Та хувцсаа угаах, хүүхдүүдээ усанд оруулах, гэрээ цэвэрлэх зөндөө их ажилтай гээл өөрийгөө завгүй нэрлэдэг. Гэтэл нэг найз чинь киноны тасалбар авчихлаа, явж үзье, хамт хөгжилдье гэвэл нэгэнт билет авчихсан байхад гээд хувцсаа маргааш угаачихъя, гэр тийм ч муухай биш л байна шүү дээ, өнөөдөр хүүхдээ усанд оруулаагүй гээд яавал гэж гээд л кинонд явах цаг өөртөө гаргачихна. Тэгэхээр цагийг гаргаж болдог байх нь. Үүнтэй адил бизнес хийж эхлэхэд мэдээж цаг хэрэгтэй. Магадгүй та эхлээд 7 хоногт 2 цаг л зарцуулаад судалгаа, санаагаа бодож олох гээд хийж эхэлж болно. Таниас мэргэжлийн өндөр арга ажиллагаа шаардахгүй, энгийн ажлыг дагаж мөрдөөд бизнес хийх замдаа орж болно.

Бизнесийн тусгай хүмүүс, наймааны одтой хүмүүс л хийдэг юм. Орчин үед  тийм биш болсон, тэмүүлэл зүтгэлтэй байхад энэ салбар хүн бүхэнд нээлттэй. Гагцхүү өөрийгөө битгий гол. Та л өөрийгөө үнэлж, өөрийгөө ямар нэг зүйл хийж чадна гэдэгт итгэхгүй юм бол өөр хэн тэгнэ гэж. Бидний ихэнх нь дотроо маш их хүсээл, бодоол байдаг. Тэгээд дотроо өөрийгөө чадна гэдгийг мэдэж байгаа мөртлөө бусдад хэлэхдээ өөрийгөө дарж, ингээд үзвэл яадаг бол, эсвэл би ч ингэж явах л заяатай юм байлгүй зэргээр ярьдаг. Уг нь дотроо хүсэхдээ нөгөө хүн өөрийг чинь чи чадна, чи тэрийг хийхдээ сайн юм чинь ийм юм хийгээд үзвэл амжилт олно доо гэж хэлээсэй гэж хүсдэг. Гэтэл үнэндээ үүний оронд чи ингээд байгаа юм чинь аргагүйшд, тэр ч худлаа байх оо, тийм л юм хийдэг чи яаж тэгэх гээв гээл урам хугалсан, сөрөг хариу сонсдог.

Учир нь чи эхэлж өөрийгөө үнэлж бусдад илэрхийлээгүй учир бусад хүн яаж хүндэтгэж, сайшаах билээ. Өөртөө итгэлтэй, би тэрийг маргааш гэхэд хийгээд дуусгачихна гэж хэлдэг хүнд хүмүүс эерэгээр хандаж, түүнийг сөрж чаддаггүй. Чадна гээд хэлсэн учраас чадах л юм байна гэж ойлгоод итгэдэг. Тэгэхээр та өөртөө итгэж байж бусад нь бас танд итгэнэ. Бизнес бол итгэлцэл дээр оршдог. Үүнийг манай улсад аль болох өргөн дэлгэрүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн манай нийгэмд хамгийн их алдагдаж байгаа зүйл итгэлцэл. Чанаргүй үйл ажиллагаанаас болоод хэрэглэгчдийн итгэл байхгүй болдог. Интернет зарын дагуу захиалсан бараа ирдэггүй, ресторан ороод эрүүл ногоогоор хийсэн хоол иднэ гэсэн итгэл байхгүй. Хүмүүс бие биеэ хуураад сурчихсан, нэгийг залилж олсон өнөөдрийн ашиг тун богино настай.

Харин хэрэглэгчдийн итгэлийг олоод авсан бол таны бизнес оршин тогтносоор л байдаг. Томоохон брендүүдийн амжилт магадгүй энэ л байх. Тэд хэрэглэгчдийнхээ итгэлийг алддаггүй болохоор хэрэглэгчид нь тэднээр дахин дахин үйлчлүүлсээр л байдаг. KFC орвол баталгаатай мах, хүнсээр хоол хийж байгаа, яагаад гэвэл нэртэй том компани юм чинь гээд хүмүүс ордог. Хамгийн гоё амттай болохоор нь ордог биш. Түүнээс илүү амттай шарсан тахиатай газрууд байгаа ч хүмүүс KFC-н хоол, үйлчилгээнд итгэдэг болохоор байнга орж үйлчлүүлдэг. Яг үүн шиг бизнес хийхэд хүмүүсийн итгэлийг хүлээх нь чухал. Нэг юм хийж гарч ирээд, асуудал үүсэхэд зугтаад алга болдог биш, худлаа хэлж хуурдаг биш анхнаасаа хариуцлагатай хандаад тууштай байвал хүмүүс аяндаа л татагдана. Ялангуяа амьд харилцаа биш интернет аккаунтын цаана нуугдсан хуурамч хүмүүс нийгэмд сөрөг үзэгдэл болох боллоо.

Тэгвэл тэдэн шиг нуугдаж биш, хэн гэдгээ таниул. Өөрийн үзэл бодолтой, үгтэй, итгэл үнэмшилтэй, хариуцлагатай бие хүн бай. Амжилттай бизнесүүдийн цаана дандаа амжилттай хувь хүмүүс байдаг. Бид Apple компани гоё, шилдэг гэхээс илүү Steve Jobs гэдэг хүн мундаг, чухал хүн гэж мэддэг. Бид Someone Like You дуу ямар гоё дуу вэ гэхээс илүү Adele гэдэг дуучинд нь татагдаад байдаг. Түүний дуу хоолойг л сонсох биш тэр ямар харагддаг, үзэл бодол, үйлдэл, амьдралыг сонирхдог. Тэгэхээр хүмүүс хүнд л татагддаг, хүнд л итгэдэг.  Хүмүүсийн итгэлийг бизнестээ төвлөрүүлэхийн тулд эхлээд өөртөө итгүүлэх хэрэгтэй. Зарим амжилттай яваа хүмүүс өөрөө ч мэдэлгүй хүмүүсийг итгэлээр нь байлдан дагуулсан байдаг.

Тэгэхээр бусдын итгэлийг олохын тулд эхлээд өөртөө итгэ. Хийж чадна гэж өөрийгөө урамшуул. Хүс мөрөөд, тэгээд түүнийхээ төлөө ямар нэг зүйл хий. Үлдсэн амьдралынхаа туршид хий хоосон мөрөөдөж, ингэж зовж зүдэрсний эцэст нэг л өдөр бурхан өрөвдөж хайрлаад, шагнаж урамшуулаад аз гэдэг зүйлийг өөрт чинь илгээгээд их хэмжээний мөнгөтэй болгоно гэж байхгүй. “Юу хүлээгээд байгаа юм” гэж өөрөөсөө асуу. Хэзээ нэг цагийг уу. Тэрийг хэзээ гэдгийг хэн ч мэдэхгүй. Одоо гэдэг л хамгийн бодитой. Та одоо бизнес хийе гэдэг шийдвэрээ гарга. Нэг удаа урам ороод, дараа нь шантраад хаях биш өөртөө үнэнч байх хэрэгтэй.

Хэн амжилтанд хүрэхийг хүсч байна, ЧИ

Хэн өөрийн гэсэн бизнестэй болмоор байна, ЧИ

Хэн их мөнгөтэй болохыг хүсч байна, ЧИ

Тэгэхээр өөрийгөө хуурах хэрэггүй, дараа хийнэ гэж хойшлуулах хэрэггүй, боломж ирнэ гэж хүлээх хэрэггүй. Хийж эхлэхгүй л бол зорилго биш мөрөөдөл л үлдэнэ. Мөрөөдөл гэдэг биелүүлэхээс нааш хий хоосон бодол л байна.

Амжилт Өөд Хамтдаа!

Хэрэв та илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосон дээр дараарай!

http://upmarla.com/

Танд таалагдсан бол түүний доорх нийтлэлийг сонирхоорой

~ Мөрөөдлийн амьдралд хүргэх онлайн бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ? ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()