Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Ухаанаараа уралдъя” аяныг Юнител групп хойч ирээдүй үеийнхээ оюун ухаанд хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа билээ. Санаанд багтамгүй супер шагналтай энэхүү аян нь 21 хоногийн хугацаатай 3 үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд одоогоор эхний 2 шатны ялагчид ийнхүү тодорсон байна.
Юнител группын Хувь хэрэглэгчийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн менежер Э.Баасан:
-
“Ухаанаараа уралдъя -2” аяны эхний 2 шатанд нийт 95000 гаруй сурагч,
9000 орчим групп оролцлоо. Оролцогчдод өдөр бүр танин мэдэхүйн болон
хичээлтэй нь холбогдолтой 2 асуулт очиж байсан. Хүүхдүүд оюун ухаанаа
уралдуулан асуултанд зөв хариулсныхаа төлөө ийнхүү Notebook, бараа
бүтээгдэхүүн авах эрхийн бичигнээс гадна амжилттай оролцсон 100 ангийн
хүүхдүүд Юнителийн 1GB дата эрх, сарын турш сүлжээндээ үнэгүй ярих,
мессеж бичих эрх зэргийг авч байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийг
нэг баг болгон нэгэн зорилгын төлөө нэгдүүлж, ангиараа бүгдээрээ нийлээд
зүтгэвэл ямар их амжилтанд хүрч болохыг хүүхдүүдэд ойлгуулсан, чухал ач
холбогдолтой хөтөлбөр болж байна.
24-р сургуулийн 12Б ангийн багш:
-
Энэхүү уралдаанд оролцсоноор манай ангийн хүүхдүүдийн танин мэдэхүйн
боловсрол дээшилж, багаар ажиллах ур чадвар нь нэмэгдэн, сурагчдын
нийгмийн оролцоо идэвх сайжирсан. Манай ангийн хүүхдүүд номтой
нөхөрлөдөг болсон. Нэг зорилготой байж, зорилгодоо хүрч чадсандаа
баяртай байна. Зөвхөн оюун ухаанд төдийгүй бодит хөрөнгө оруулалт
хийсэнд баярлалаа, Юнител групптээ
Ялагч ангийн сурагч:
-
Ангиараа зөөврийн компьютертэй болно гэдэг бол зүүдэнд л баймаар
гайхалтай бэлэг юм. Бид ангиараа эв нэгдэлтэй байж, өдөр бүр асуултандаа
зөв хариулснаар ийм том бэлэгний эзэн болж чадлаа. Одоо компьютерээ
ашиглан хичээлдээ улам хичээж, ЭЕШ-аа амжилттай өгөх болно. Юнителийн ах
эгч нартаа баярлалаа.
Видео
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.