Улс орнуудын оногдуулдаг хачирхалтай торгуулиуд

Хууль дүрэм гэдэг хүн төрөлхтний нийгмийн харилцааны гол тулгуур нь болж байдаг. Тиймдээ ч улс орон бүр соёл иргэншлийн онцлог, нийгмийн бүтцээсээ хамаараад өөр өөр хууль дүрмүүдийг баталсан байдаг билээ. Ингээд та бүхэнд дэлхийн улс орнуудын хамгийн хачирхалтай торгуулиудыг танилцуулж байна. 

Улс орнуудын оногдуулдаг хачирхалтай торгуулиуд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Италийн Флоренц хотод гудамжинд хоол идвэл 570 доллар хүртэлх торгууль төлнө

Гудамжаар алхангаа түргэн хоол идэж, ус, ундаа уух дуртай хүмүүс Флоренцын улаан бүс рүү хэзээ ч очоод хэрэггүй байх. Учир нь тэнд замын хажуугийн хашлага, явган хүний зам дээр юм идэж, уух хориотой байдаг юм.

Италийн Флоренц хотод гудамжинд хоол идвэл 570 доллар хүртэлх торгууль төлнө

2 Нидерландын Амстердам хотод хүн ихтэй гудамж руу орвол торгуультай байдаг

Амстердам хотод хүн хэт олноор төвлөрсөн гудамжнуудыг улаан гэрэлтэй болгож орохыг хориглон зохицуулалт хийдэг. Өөрөөр хэлбэл, тухайн гудамж их хүнтэй болох үед улаанаар кодчилогддог бөгөөд тэр үед нь өөр хүн нэмж орох ёсгүй байдаг аж. Одоогоор шинэ хуулиараа улаан гэрэлтэй гудамж руу орсон хүн хэдэн төгрөгийн торгууль төлөх нь хараахан тодорхой болоогүй байгаа гэнэ.

Нидерландын Амстердам хотод хүн ихтэй гудамж руу орвол торгуультай байдаг

3 Италийн Венецэд газар суувал 588 долларын торгуультай

Италийн Венецэд тусгай тэмдэглэгээгүй газар суух юм бол цагдаа нар нь тухайн хүнийг 558 доллароор торгодог. Жуулчдын хөдөлгөөн тасардаггүй Венец хотын эрх баригчид аялал жуулчлалыг хязгаарлах зорилгоор ийм хачирхалтай шийдвэрийг гаргасан гэнэ шүү.

Италийн Венецэд газар суувал 588 долларын торгуультай

4 Италийн Сардиниагаас элс авбал 3,482 долларын торгуультай

Зарим хүмүүс аялахаар очсон арлынхаа элс, хайрга, хясаа зэргээс дурсгал болгон авч үлддэг. Тэгвэл та Сардиниад очоод тэр тухай бодоод ч хэрэггүй. Учир нь далайн эргээс элс эсвэл бусад зүйлсийг авбал 580 доллароос 3,482 доллар хүртэлх торгууль төлдөг юм.

Италийн Сардиниагаас элс авбал 3,482 долларын торгуультай

5 Английн Корнуолл дахь далайн эргийн хайрга, чулууг авбал 1,283 доллар хүртэлх торгууль төлдөг

Олон жуулчид "Crackington Haven" далайн эргийг үзэхээр Корнуоллд очдог. Хэрэв та ч гэсэн энэ газар руу очихоор төлөвлөж байгаа бол тэндээс юуг ч хөдөлгөж, авч болохгүй гэдгийг санах хэрэгтэй шүү. Учир нь чулууг нь авбал далайн эрэг орчимд элэгдэл үүсэх аюул тулгардаг байна. Тиймдээ ч өнгөрсөн жилийн 7-р сараас эхлэн далайн эргийн ойролцоох чулуу, хайргыг авахгүй байхыг анхааруулсан тэмдгийг байрлуулжээ.

Английн Корнуолл дахь далайн эргийн хайрга, чулууг авбал 1,283 доллар хүртэлх торгууль төлдөг

6 Хонг Конгд хог хаявал 1,500 долларын торгуультай

Ихэнх хүмүүс хог хаягдлыг дахин боловсруулж болох үгүйгээр нь ангилан хаях ухамсартай байдаг. Харин хогоо шууд хаяж хэвшсэн хүмүүс бургерийн уут хаяснаасаа болж 1500 доллароор торгуулах нь бий. Мөн үүнээс хэл мэдэхгүй гэх шалтгаанаар бултаж болдоггүй. Учир нь Засгийн газар нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, ойлгогдохуйц зурган тэмдэгтүүдийг гудамжиндаа байрлуулсан байдаг юм.

Хонг Конгд хог хаявал 1,500 долларын торгуультай

7 Англид жолоо барих үедээ юм идэж, уувал 128 долларын торгуулийн арга хэмжээг авдаг

Хэрэв Англид жолоо барих үедээ юм идэж, уувал 128 долларын торгууль төлөөд зогсохгүй 3 оноогоо хасуулдаг байна. 

Англид жолоо барих үедээ юм идэж, уувал 128 долларын торгуулийн арга хэмжээг авдаг

8 Германы хурдны зам дээр машины шатахуун дуусвал 34 долларын торгууль төлдөг

Хэрэв та энэ алдарт хурдны замын тухай сонссон бол магадгүй тус зам дээр хурдны тогтоосон хязгаар байдаггүйг мэдэх байх. Тэгвэл уг зам дээр шатахуун нь дуусаад зогссон жолооч нарыг 34 доллароор торгодог байна. 

Германы хурдны зам дээр машины шатахуун дуусвал 34 долларын торгууль төлдөг

9 Австралийн Сиднейд олон нийтийн газар хараал хэлбэл 500 хүртэлх доллароор торгуулна

Та Сиднейд гудамжаар явж байгаад гэнэт хараалын үг хэлж, түүнийг чинь цагдаа нар сонсвол та торгууль төлөх болно. Торгуулийн хамгийн дээд хэмжээ нь 500 доллар байдаг аж.

Австралийн Сиднейд олон нийтийн газар хараал хэлбэл 500 хүртэлх доллароор торгуулна

10 Аляскийн бааранд согтвол торгууль төлнө

Тэдний согтууруулах ундааны сурталчилгааны уриа бол “Хариуцлагатай уух” байдаг. Тиймээс хэрэв та тэнд согтвол торгууль төлөөд зогсохгүй, цаашлаад баривчлагдах ч аюулд орж мэдэх юм.

Аляскийн бааранд согтвол торгууль төлнө

11 Их Британид "Сэжигтэй нөхцөл байдал" -аар загас барьж болохгүй

Та 1986 оны Их Британийн Салмоны хуулийн талаар сонссон уу? Уг хуульд хэрэв Англи, Шотланд, Уэльсэд могой загас, лампир, форел, цэнгэг усны загасыг барьж, зөөвөрлөвөл тухай хүнд торгуулийн арга хэмжээ авна хэмээн заасан байдаг юм.

Их Британид "Сэжигтэй нөхцөл байдал" -аар  загас барьж болохгүй

12 Сингапурт бохь зарах бас зажлахыг хориглодог

Тус улсад бохь зажлах болон гадаадаас бохь авчирч зарсан тохиолдолд 100,000 доллароор торгодог. Энэ хууль нь 1992 оноос хойш хэрэгжиж байгаа аж. Тиймээс та Сингапурыг зорихдоо цүнхэндээ бохь авч яваад хэрэггүй л болов уу?

Сингапурт бохь зарах бас зажлахыг хориглодог

13 Швейцарын Альпын нуруунд нүцгэн авирвал 100 доллароор торгодог

Швейцарын Засгийн газрын үзэж байгаагаар энэ бол гэмт хэрэг юм. Хачирхалтай ч гэсэн 2011 онд нэгэн залуу хууль зөрчиж, уул руу нүцгэн авираад торгууль төлж байсан гэдэг.

Швейцарын Альпын нуруунд нүцгэн авирвал 100 доллароор торгодог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()