Номадс "Khaan Ger Mongolian Grill & Bar" салбараа нээлээ

2013-02-02, 20:10
19,426
Номадсын Сүлжээ Ресторанууд 2003 оны 7 дугаар сард анх монгол үндэсний уламжлалт хоолыг орчин үеийн технологоор бэлтгэж боловсруулан гадаад дотоодын зочдод өөрийн орны соёлын үнэт уламжлалыг дэлгэн таниулах “Модерн Номадс” Монгол хоолны рестораныг нээж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол энэ жил бид 10 жилийнхээ ойтой золгож байна.
Номадс "Khaan Ger Mongolian Grill & Bar" салбараа нээлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өнгөрсөн цаг хугацаанд Номадсын сүлжээ ресторанууд нь Улаанбаатар хотод 14 ресторан, Дархан, Эрдэнэт хотуудад болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 7 нэгж ресторантай, ОХУ-ын Эрхүү, Улан-Үд хотуудад 3 нэгж рестораныг ажиллуулж байгаа бөгөөд нийтдээ 24 нэгж ресторантай өнөр өтгөн гэр бүл болоод байна.

Номадсын Сүлжээ Ресторанууд 10 жилийнхээ ойг угтаж 2012 оноосэхлэн олон бүтээлч ажлуудыг хийж эхэлсэн бөгөөд Үндэсний хоолыг Үндэстний ресторануудад уриан дор Орос, Славян үндэстний Славянский базар ресторан, Итали үндэстний хоолны Felicita ресторан, Гүрж, Армен, Азербаджан үндэстний Кавказ рестораныг нээж өөрийн сүлжээний хоолны нэр төрөл, үйлчилгээг тэлэхийн хамт нийслэл хотын ард иргэддээ болон гадаадын зочин гийчдэд барьсан томоохон бэлэг байлаа.

"Khaan Ger Mongolian Grill & Bar"



Сүүлийн үед яригддаг болсон НоReCa-ийн зах зээл буюу Hotel, Restaurant, Catering-ийн салбарт бүх чиглэлээр нь ажиллах зорилгоор ресторануудынхаа тоо хэмжээг өсгөхийн сацуу зочид буудлын бизнесийн салбарт хүч үзэж 3-4 одны зэрэглэлийн стандартыг хангасан HOTEL NINE-H9 сүлжээ зочид буудлыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд барьж байгуулан ашиглалтанд оруулаад байна. Цаашид энэ сүлжээ Улаанбаатар хот болон бусад хөдөө орон нутагт байгуулагдах болно.

Катерингийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай явуулж хурим найр, хамт олны тэмдэглэлт ойн баяр, хурал цуглаан, тэмцээн уралдааны болох газруудад нь очиж үйлчлэхээс гадна нисэх онгоцны хоолыг түгээх Авиа катеринг, хүүхдийн сургууль, цэцэрлэг дээр төвлөрч ажиллах Сургууль катерингийн үйл ажиллагааг амжилттэй хэрэгжүүлж байна. 













Хамгийн сүүлд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь 2-р сарын 2-ны өдрөөс олон түмэндээ үйлчилж эхлэх гэж байгаа "Khaan Ger Mongolian Grill & Bar" болон "Salm Brau Pub" бөгөөд Номасдын Сүлжээ Ресторануудын ерөнхийлөгч М.Есөнмөнх газар газраас цугларсан олон үндэстний 1500 гаруй ажилтан ажиллагсадынхаа нэрийн өмнөөс 10 жилийн ойгоо угтан Монголчууд түмэндээ барьж байгаа бэлэгнүүд маань зөвхөн үүгээр дуусахгүй бөгөөд цаашид үргэлжлэн улам олон бүтээлч ажлууд, шинэ шинэ сюрпризүүдээр дүүрэн жил байх бөгөөд 10 жил бидэнтэй хамт байсан Монголчууддаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.  





















Хоолны дээжээс танилцуулвал...

















Дотор зохиун байгуулалт.





Шинэ салбарын дотор хэсэгт "Salm Brau Pub" байрладаг.
























Холбоо барих утас. 70151616, 457905, 458037
Албан ёсны вэбсайт. www.modernnomads.mn
 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.