Ирээдүйд устаж үгүй болох ажил мэргэжлүүд

Техник технологи хөгжихийн хэрээр бидний амьдрал улам л амар хялбар болсоор байна. Тиймээс ч бидний хийдэг зарим ажил мэргэжлүүд ирээдүйд компьютер болон хувирах магадлал улам ихэссээр л байх ажээ.
Ирээдүйд устаж үгүй болох ажил мэргэжлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


“Panera” нарийн боовны газрын үүсгэн байгуулагч Ron Shaich “Ажилчин анги одоо устаж байна. Бүх зүйл бага багаар компьютерээр орлуулах боломжтой болсноор ирээдүйд зарим ажил мэргэжлүүд робот болж мэднэ” хэмээн хэлсэн байна. Тус газарт одоо захиалгаа ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар хийж байгаа бөгөөд маш олон зүйлийг нь роботууд орлох боломжтой болжээ.



“Oxford”-ийн их сургуулийн гаргасан судлагаагаар маш олон ажил мэргэжлүүд ирээдүйд устаж үгүй болно хэмээн үзсэн байна. Ингээд яг ямар ажил мэргэжлүүд робот буюу компьютерээр орлогдохыг хүргэе:



10. Хуульч
Хуульч уг жагсаалтын хамгийн бага хувьтай гарсан бөгөөд энэ мэргэжлийг роботоор орлох боломжгүй хэмээн үзжээ.



9. Дуучин болон хөгжимчин
Дуучин болон хөгжимчний мэргэжил ирээдүйд устах магадлал 7.4 хувьтай гарчээ. Учир нь япон улсад сүүлийн үед компьютерээр зохиосон дуу хөгжмүүд хүчээ авч байна. Мөн маш олон хөгжмийн зэмсгүүдийг ухаалаг гар утсан дээрээ ч тоглох боломжтой болсон билээ.



8. Сурвалжлагч
Сурвалжлагчийн мэргэжил устах магадлал 11 хувьтай гарсан бөгөөд дуу хураагуур болон цаанаас нь бэлдсэн асуултууд автоматаар бэлтгэгдэх боломжтой болох гэнэ.



7. Санхүүгийн зөвлөх
Хувийн санхүүгийн зөвлөх устах магадлал 58 хувьтай гарчээ. Санхүү тооцоотой холбоотой мэдээллийг орчин үед компьютерээр тооцох тун хялбар болсон билээ.



6. Бармен
Шөнийн клубт уух зүйл найруулдаг бармений ажлыг роботууд авах магадлал 77 хувь гэнэ. Учир нь тусгай тун болон орцыг нь заагаад өгөхөд төхөөрөмжийн тусламжтай үүнийг хялбархан хийж болох ажээ.



5. Тогооч
Түргэн хоолны тогооч ирээдүйд устах магадлал 81 хувьтай гарчээ.



4. Хамгаалагч
Хамгаалагчийн ажлыг тусгай төхөөрөмжүүдээр орлож болох бөгөөд ирээдүйд устах магадлал 84 хувь юм байна.



3. Жолооч
Орчин үед ухаалаг өөрөө явагч машинууд зохион бүтээгдэх болсон учир таксиний жолоочид ирээдүйд хэрэггүй болох гэнэ. Ингээд таксиний жолоочид устах магадлал 89 хувь гарчээ.



2. Хүлээн авагч
Хүлээн авагч, угтагчдын ажлыг зарим газруудад аль хэдийн роботууд орлоод эхлэсэн билээ. Тиймээс ирээдүйд устах магадлал 96 хувь буюу нэлээд өндөр гарчээ.



1. Зээлийн мэргэжилтэн
Зээлийн ажилтан энэ жагсаалтын хамгийн өндөр буюу 98 хувьтай гарчээ. Учир нь зээлийн хүү болон тооцоог компьютерээр гаргах бүрэн боломжтой болж байгаа юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()