"Мукбанг" бичлэгийн од бүсгүй үнэндээ хоолоо иддэггүй байсан нь илчлэгджээ

Сүүлийн жилүүдэд "Мукбанг" буюу хоол идэж байгаагаа интернет дээр үзүүлдэг контент ихээхэн нэрд гарсан.  Мукбанг хийдэг хүмүүс их хэмжээний хоол нэг дор идэж байгаагаа шууд дамжуулдаг бөгөөд ингэх зуураа хүмүүстэй интернет чатаар харилцдаг юм. Тэгвэл нэгэн Мукбангийн од шууд дамжуулалтын үеэр үзэгчдээ хуурсан байж магадгүй тул томоохон шүүмжлэлд өртөх болжээ. 

"Мукбанг" бичлэгийн од бүсгүй үнэндээ хоолоо иддэггүй байсан нь илчлэгджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мукбанг гэдэг нь Солонгос хэлний идэх буюу "muk-ba", дамжуулах, нэвтрүүлэх буюу "bang-song" гэсэн үгсийн нийлбэр бөгөөд шилдэг мукбанг хийгчид сард дунджаар 10,000 ам.долларын орлого олдог. Тэдэнд шууд дамжуулалтыг нь үзэж байгаа хүмүүс их хэмжээний хандив өгдөг юм. 

2010-аад оны эхээр Өмнөд Солонгост үүссэн Мукбанг нь өдгөө цахим орчинд хүмүүсийн хамгийн ихээр үздэг видеоны төрлүүдийн нэг болжээ. 

Эдгээр хүмүүс өдөрт асар их хэмжээний хоол идэх шаардлагатай болдог. Японы Мукбангийн од Юүкиа Киношита (Yuka Kinoshita) өдөрт 5,000-аас 23,000 калори хүнс иддэг гэжээ. Мэдээж хэрэг тэрбээр идсэн калорио шатаахын тулд маш эрчимтэй дасгал хийдэг ажээ. 

Гэхдээ ямар ч Мукбангийн од хоол идэж байхдаа огих юмуу бөөлжиж, нулимж гаргах үйлдэл хийгээгүй юм. 

Тийм учраас Мүүн Бок Хэ (Moon Bok Hee) томоохон хэл амны бай болоод байгаа аж. Түүнийг хүмүүс хоолоо залгилгүй нулимдаг, үүнийгээ нуухын тулд эвлүүлэг ашигладаг хэмээн буруутгаад байгаа аж. 

Мүүн Бок Хэ хоолоо амандаа хийсний дараа хуруугаараа дохио өгөн камераа зогсоодог хэмээн хардаж эхэлжээ. Мөн зарим үед бичлэгээ удаашруулдаг бөгөөд энэ нь хоолоо нулимж байгааг нь нуух зорилготой гэнэ. 

Мүүн Бок Хэ анх бусад Мукбангчдыг бодвол хамаагүй чимээ багатай, цэвэрхэн иддэг учраас хурдан хугацаанд нэрд гарсан юм.  

Тэрбээр үзэгчднийхээ тоог нэмэх үүднээс илүү их хоол идэх болсон юм. Магадгүй үүнээс болоод тэрбээр ийм арга хэрэглэх болсон байх.

Зарим хүмүүс Мүүн Бок Хэг хамгаалж Мукбангчид эвлүүлэг хэрэглэж болохгүй гэсэн дүрэм байхгүй гэж байгаа аж. Гэхдээ олон хүн түүнийг ийм их юм идээд жингээ барих үндэслэлгүй гэх болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()