Өөрөөсөө дүү залуустай гэрлэсэн одууд

Наснаасаа залуу харагддаг одууд Холливуудаар дүүрэн бий. Тэдний болзоо, гэрлэлт нь өөрсдөөсөө үргэлж дүү хүмүүсийг сонгох бөгөөд шүтэн бишрэгчид болон үзэгчдээ үргэлж гайхашруулдаг билээ. Ингээд та бүхэндээ эмэгтэй алдартнуудын дүүмэд найз залуучуудыг сонирхуулж байна.
Өөрөөсөө дүү залуустай гэрлэсэн одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Деми Мур (Demi Moore)
Яахын аргагүй хүчирхэг бүсгүй бол жүжигчин Деми Мур билээ. 2005 онд өөрөөсөө 15 насаар дүү жүжигчин Аштон Катчертэй дэр нэгтгэсэн нь түүний шүтэн бишрэгчдийг жинхэнэ цочролд оруулсан явдал болсон. Тэд гэрлээд 8 жил аз жаргалтай амьдарсан юм байна.



9. Мариан Кэри (Mariah Carey)
Поп дуучин Мариан Кэри 2008 онд дуучин, 10 насаар дүү жүжигчин Никк Кэннонтой гэрлэж байсан билээ. Гэтэл Никк эхнэрээ араар тавьсан нь ил болж, тэд дуулиан шуугиантайгаар салсан юм. Мариан салахдаа 30 сая долларын хөрөнгө авсан ажээ.



8. Шэрон Стоун (Sharon Stone)
Алдарт жүжигчин Шэрон Стоун 57 настай байхдаа өөрөөсөө 30 насаар дүү 27-той Аргентиний загвар өмсөгч залуутай гэрлэжээ. Тэд гэрлэлтээ нууцалсан боловч Холливуудын амьдралд нууц гэж байдаггүйн жишгээр төдөлгүй олны нүдэнд ил болсон юм. Харамсалтай нь хосууд мөн л удалгүй салцгаажээ.



7. Мадонна (Madonna)
Мөнхийн залуу гэгдэх дуучин Мадонна гэнэтийн үйлдлүүдээрээ үргэлж л дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Жишээлбэл: Энэ жил тэрээр “Bitch I’m Madonna” дууны клипээ гаргасан бөгөөд өдий 60 настай гэхэд үнэхээр залуухан сэтгэлгээтэй гэдгээ дахин баталсан билээ. Мөн түүнчлэн “Coachella” хөгжмийн наадмын үеэр реппер Drake-ийг уруул дээр нь үнсэж шуугиан тарьсан юм.



6. Робин Вряат (Robin Wright)
“Форрест Гаамп” киноны Женнигийн дүрээр олны танил болсон жүжигчин Робин Вряат өдгөө 50 нас аль хэдийн гарсан. Гэсэн хэдий ч 35 настай Ben Hoster-той гэрлэсэн юм.



5. Сандра Буллок (Sandra Bullock)
Өмнөх нөхрөөсөө салаад 6 жил болж буй өдгөө 52 настай тэрбээр одоо л өөрийн жинхэнэ хайраа олсон бололтой. Түүний нөхөр өөрөөс нь 10 насаар дүү гэрэл зурагчин, загвар өмсөгч Бриан Рандалл ажээ.



4. Эва Мендес (Eva Mendes)
40 хол гарсан жүжигчин бүсгүй, эмэгтэйчүүдийн мөрөөдлийн залуу, “Notebook” киноны гол дүрийн жүжигчинтэй бусдын хэл амыг үл тоон гэрлэн, сайхан амьдарч байна.



3. Вивика Фокс (Vivica Fox)
“Kill Bill” цуврал киноны од Вивика дүүмэд халуухан залуустай ээлжлэн болзсоор хэдэн жилийг ардаа үджээ. 2003 онд өөрөөсөө 11 насаар дүү реппер "50 Cent"-тэй болзож байсан бол, удалгүй өөрөөсөө 20-иод насаар дүү шөнийн клубын эзэн  Омар Вайттай болзож сүй тавьсан юм. Харамсалтай нь 10 сарын дараа хоёр тийшээ болжээ.



2. Камерон Диаз (Cameron Diaz)
“Муу багш” киноны дүрээрээ алдартай Камерон Диаз, дуучин Жастин Тимберлэктэй болзож байсан билээ. Харин саяхнаас өөрөөсөө 6 насаар дүү гитарчин залуутай дэр нэгтгэсэн байна.



1. Женнефер Анистон (Jennifer Aniston)
Яагаад ч юм түүнийг харах тоолонд Анистон биш, харин “Найзууд” киноны хөгжилтэй сэргэлэн Рачел бодогддог. Тэр өөрөөсөө 9 насаар дүү дуучин, продюсер Жон Майертэй гэрлэсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()