“iPhone 6s” албан ёсоор худалдаанд гарлаа

2015-10-30, 17:40
3,300
Мобиком Корпораци бүх зүйлээрээ шинэ iPhone 6s гар утсыг албан ёсоор худалдаанд гаргалаа. Дэлхий нийтэд худалдаанд гарсан өдрөөсөө эхлэн хамгийн өндөр эрэлттэй ухаалаг утсаар тодроод буй Apple компанийн iPhone 6s нь хамгийн сүүлийн дэвшилтэт технологийн шийдлүүдээрээ хэрэглэгчдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа юм.
“iPhone 6s” албан ёсоор худалдаанд гарлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Мобиком Корпораци бүх зүйлээрээ шинэ iPhone 6s гар утсыг албан ёсоор худалдаанд гаргалаа. Дэлхий нийтэд худалдаанд гарсан өдрөөсөө эхлэн хамгийн өндөр эрэлттэй ухаалаг утсаар тодроод буй Apple компанийн iPhone 6s нь хамгийн сүүлийн дэвшилтэт технологийн шийдлүүдээрээ хэрэглэгчдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа юм.

Тухайлбал iPhone 6s нь таны хурууны даралтын хүчийг мэдрэх 3D Touch технологи, 12 мегапикселийн хүчирхэг камер, 4К видео бичлэг хийдэг болсон байна. Мөн ухаалаг утасны тэргүүлэх дэвшилт болох 64-бит архитектуртай А9 процессорыг суурилуулсан нь iPhone 6s-ийг суурин компьютерын хүчин чадалтай болгожээ. Ингэснээр iPhone 6s өмнөх загварынхаа процессорын хурдаас 70%-иар илүү, график процессор нь 90%-иар илүү хурдан болжээ. Мөн саарал, мөнгөлөг болон алтлаг зэрэг өнгөнүүд дээр алтлаг ягаан өнгөний сонголтыг нэмж оруулсан байна.

iPhone 6s-ийн 16GB загварын үндсэн үнэ нь 1,795,000 төгрөг. Харин Мобикомын дугаарыг 1 жилээс дээш хугацаагаар ашигласан үнэнч хэрэглэгчдэдээ үндсэн үнээ хөнгөлөн 1,695,000 төгрөгөөр худалдаалж байна.

Мөн зээлийн шалгуур хангасан Мобикомын хэрэглэгчид энэхүү утсыг бүр ч хямдаар авах боломжтойг дуулгахад таатай байна. Хэрэглэгч та 454,000 төгрөг урьдчилгаанд төлөөд 24 сарын хугацаатай, сар бүр 29,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр энэхүү утсыг 1,150,000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Та зээлээр авах боломжтой эсэхээ шалгахыг хүсвэл 366 дугаарт i гэсэн мессэжийг илгээх эсвэл өөрт хамгийн ойр Мобикомын үйлчилгээний салбарт хандаарай.


Бүх зүйлээрээ шинэ iPhone 6s утастай Мобикомын үндсэн үйлчилгээний салбаруудад хүрэлцэн ирж танилцаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.