Таныг нойроо сэргээхэд туслах зүйлс

2015-10-28, 01:35
14,369
Бусад үед хүсээд ч хүрдэггүй нойр яг чухал шалгалтын өмнөх өдөр, эсвэл тайлан бэлдэж амжихгүй байгаа үед тань хүрээд байна уу? Тэгвэл нойроо сэргээж ажлаа амжилттай дуусгахад тань туслах хамгийн хэрэгтэй бяцхан зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Танд хэзээ нэгэн цагт, эсвэл яг одоо маш их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Таныг нойроо сэргээхэд туслах зүйлс


1. Биеийн тамир
Нойр хүрээд, бие тань сулраад байвал дороо үсрэх, сунгалтын дасгал хийх 10 минут дээс тоглоод үзээрэй.  15 минут алхахад 2 цаг ажил хийх эрч хүч хүний биед хуримтлагддагийг судлаачид  тогтоосон байна.  



2. Сэрүүн орчин
Халуун орчинд байвал бүр л нозоорч, нойр хүрч эхэлдэг. Тэгэхгүйн тулд цонхоо онгойлгож цэвэр агаар оруулаад, тийм боломж байхгүй бол агаар цэвэршүүлэгч юм уу сэнс тавиарай.




3. Гаатай бохь зажиллах
Гаандаа гол нь биш, харин зажиллахад учир байгаа юм. Бохь зажиллахад тархины үйл ажиллагаа идэвхиждэг байна. Тэгэхээр гаатай бохь зажиллавал бүр л сэргэнэ гэсэн үг.


4. Хүйтэн ус
Хүйтэн усаар бугуй, хүзүү болон чихнийхээ арыг норго. Нойр сэргэж, толгойны өвдөлт намдана.



5. Хэт цатгалтахаас сэргийл
Хүнд хоол идэх, эсвэл гэдсээ дүртэл “чихэх” зэрэг нь нэгдүгээрт таргалах, хоёрдугаарт нозоорох үндсэн нөхцөл болдог. Ажлаа яаралтай дуусгах хэрэгтэй байгаа бол байгаагийн хэрээр идэхгүй байхыг зөвлөе.



6. Хөгжим
Төгөлдөр хуурын аяз, намуухан дууны талаар яриагүй юм шүү. Харин цоглог нүргээнт хэмнэлтэй хөгжим сонсоорой. Танд санал болгох хамтлаг дуучид: Avril Lavigne, Muse, Avicii, Disclosure, Sigma...



7. Гэрэлтүүлэг
Бүдэг гэрэлтэй орчинд удаан хугацаагаар ажиллана гэж саналтгүй шүү. Болж өгвөл нарны болон тасалгааны хангалттай гэрэлтэй орчинд суугаарай.



8. Массаж
Толгой, шилэн хүзүү, чихний ар, тахим, эрхий болон долоовор хурууныхаа голд иллэг хийгээрэй. Цусны эргэлтийг сайжруулж, биеийг сэргээх болно.



9. Хатуу сандал
Буйдан, ор, зөөлөн сандал зэрэг дээр суувал тохилог зөөлөн учраас нойрыг тань хүргэж мэднэ.



10. Кофе уугаад дугхий
Хоёр эсрэг тэсрэг зүйлийг нэг дор хийж байгаа ч яг үнэндээ кофены каффейн ууснаас хойш 20 минутын дараа нөлөөлдөг юм. Тиймээс кофегоо уугаад 15 минут дугхийчихсэн байхад сэргэлэн цовоо босч ирнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()