Арван хоногт 4кг турах нууц

2015-10-27, 01:11
37,201

Өмнө нь та бүхэндээ долоо хоногт 8кг турах зөвлөгөө өгсөн нь маш олон хүний сэтгэлд нийцэж, хүмүүс туршиж үзээд хэрхэн жин хассан тухайгаа сэтгэгдлээ бичсэн нь бидэнд маш их урам зориг өгсөн. Тиймээс бид ахин турах зөвлөгөө өгөхөөр шийдлээ. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Арван хоногт 4кг турах нууц


1. Төлөвлөгөө гаргах:
Жин хасах мөн амьдралаа өөрчилөхийн тулд 10-аас 14 хоногийн хоолны дэглэм болон дасгалын цагийн хуваарь нарийн төлөвлөгөө гаргаарай.



2. Витамин уух:
10 хоногийн туршид та хоол сойж маш их ядрах тул энэ хугацаанд амин дэм витаминаар баялаг “мультивитамин” уугаарай.



3. Уух зүйл:
Уух зүйлсийнхээ жагсаалтнаас архи, жүүс, хийжүүлсэн ундаа болон сүүг хасах хэрэгтэй бөгөөд ус ууж хэвшээрэй.



4. Дасгал болон хоол:
Жин хасахад 90 хувь нь хооллолт, 10 хувь нь дасгал хөдөлгөөн нөлөөлдөг гэж үздэг. Тиймээс хэр их иднэ түүнээсээ илүү их хугацаа болон давтамжтайгаар дасгал хийх хэрэгтэй.



5. Ногоо хэрэглэх:
Хоолондоо заавал ногоо хэрэглэж, давстай болон тостой зүйлсээс татгалзаарай.



6. Дасгал:
Өдөрт доод тал нь цаг 30 минут дасгал хийх хэрэгтэй бөгөөд нүдэнд ил харагдах газарт өөрийн төлөвлөгөө бичсэн цаас, календар байршуулан тэмдэглэгээ хийгээрэй.



7. Сунгалт:
Сунгалтын дасгалыг бусад гэдэс таталт, гүйх болон суултын дасгалаас гадна 30 минут өдөр бүр хийх хэрэгтэй. Сунгалтын дасгал таныг өндөр болгож, илүү уян хатан гоолиг болоход тань туслана.



8. Жингээ үзэх:
Өдөр бүр жингээ үзэх хэрэггүй. Харин эхний өдөр жингээ үзээд тэмдэглэж аваад, 10 хоногийн дараа ахин үзээрэй. Өөрчлөлт ганц өдөр дасгал хийгээд л ирэхгүй тул өдөр бүр жингээ үзэх нь таныг шантруулж мэднэ.



9. Гэдэс таталт:
Гэдэс таталт таны бүсэлхий хэсгээр турахаар туслана. Тиймээс эхний өдөр 10 удаа, дараа нь 20 гэх мэт өдөр бүр тоог нь ахиулах бүрт үр дүнгээ хурдан өгнө.



10. Урам зориг:
Зарим хүмүүс бие даахаас илүүгээр хүмүүстэй байхдаа амжилт олдог тул гэрт ойрхон фитнесс клуб, йогийн дасгалд яваарай.


Танд энэ зөвлөгөө таалагдсан бол доорх мэдээллийг сонирхоно уу:
 
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()