Долоо хоногт 8 кг турах нууц

2015-08-16, 23:40
630,938

Хэрвээ жин хасахаар шийдсэн ч, ямар дэглэм барихаа мэдэхгүй байгаа бол бид та бүхэндээ Англи бүсгүйчүүдийн дунд моодонд орсон долоо хоногт 5-8кг турах дэглэмийг хүргэж байна.

Долоо хоногт 8 кг турах нууц
 
Нэгэн бүсгүй доорх дэглэмийг баримтлахын хажуугаар дасгал хийж сарын дотор 30 кг турсан байна. Энэхүү долоо хоногийн хамгийн чухал баримтлах зүйл бол “өлсөж турна гэж байхгүй” бөгөөд хүссэн үедээ идэж болох ажээ. Мөн та дэглэмийн ачаар гэдэс ходоодоо цэвэрлэхээс гадна дасгалтай хослуулвал тохиромжтой.

Эхний өдөр:
Дэглэм барих хугацаанд та доод тал нь 8 аяга цэвэр ус уух хэрэгтэй. Харин эхний өдрөө гадилнаас бусад бүх төрлийн жимсийг хүссэн хэмжээгээрээ хүссэн цагтаа идэж болно. Гол нь зөвхөн ус болон жимс гэсэн дэглэмийг баримтлаарай. Ямар нэгэн нухаш эсвэл жимсний шүүс биш цэвэр жимс л идэх хэрэгтэй шүү.



2 дахь өдөр:
Хоёр дахь өдрийн өглөөг чанасан төмсөөр эхлүүлвэл зохистой. Гэхдээ та ямар ч нэмэлт амтлагч тос давс зэргийг хийж болохгүй. Өдрийн туршид төрөл бүрийн хүнсний ногоо болон вандуй, эрдэнэ шиш зэргийг идээрэй. Магадгүй хэвийн өдрүүдээс олон хүндрэх хэрэг гарч мэднэ. Гэвч та гайхах хэрэггүй энэ нь сайны дохио бөгөөд 8-12 аяга ус уухаа битгий мартаарай.



3 дахь өдөр:
Энэ өдөр та жимс болон хүнсний ногоог аль алинг нь хүссэн хэмжээгээрээ идэж болно. Гэхдээ хүнсний ногооноос төмс, жимснээс гадил битгий идээрэй. Мөн доод тал нь 8 аяга цэвэр ус ууж өөр төрлийн ундаа кофе уухаас татгалзаарай.



4 дэх өдөр:
Зөвхөн гадил болон сүүний өдөр. Танд энэ өдөр нэлээд хэцүү санагдаж мэднэ. Учир нь хоолны хэмжээ одооноос багасах бөгөөд бага зэрэг өлсөх мэдрэмж төрвөл битгий гайхаарай. Та яг замынхаа голд байгаа учир шантрах хэрэггүй. Ингээд та дөрөв дэх өдрөө 8-10 ширхэг гадил болон 3 аяга сүү л уугаарай.



5 дахь өдөр:
Одоо таны биенд өөрчлөлт орохыг мэдрэх бөгөөд хүссэндээ хүрэхэд тун ойрхон байна. 5 дахь өдрөө та нэг аяга будаа болон 6-7 ширхэг улаан лооль идээрэй. Мөн энэ удаад уух усны хэмжээгээ 12-15 аяга болгож нэмэгдүүлэх хэрэгтэй.



6 дахь өдөр:
Дэглэм дуусах дөхсөн тул та нэг аяга будаа болон хүссэн хэмжээний төмснөөс бусад хүнсний ногоо идэж болно. Мөн цэвэр ус ихээр уухаа мартаж болохгүй шүү.
Дэглэмийн сүүлийн өдөр:


 
Та өнөөдөр өнгөрсөн 6 өдрийн туршид идсэн бүх зүйлсээ хүссэн хэмжээгээрээ идэж болно. Гэвч таны бие эрүүл хооллолтонд дассан байх учир тийм ч их идэж чадахгүй л болов уу. Ингээд та дэглэмийг энэ өдрөөс хойш хүссэнээрээ барьж болохоос гадна өөртөө тохирсон хоолны жороо гаргаарай.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()