Хүмүүсийн эвдсэн хамгийн утгагүй амжилтууд

2015-10-26, 23:45
20,071
Хамгийн өндөр хүн эсвэл намхан гэх мэт зүйлсээр рекорд эвдэх нь бидэнд тийм ч сонин санагдахаа больсон билээ. Тиймдээ ч хүмүүс илүү хачирхалтай, олны анхаарлыг татахуйц солиотой гэмээр зүйлс сэтгэдэг болжээ. Ингээд та бүхэн хүмүүсийн эвдсэн хамгийн утгагүй амжилтуудтай танилцана уу.
Хүмүүсийн эвдсэн хамгийн утгагүй амжилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хятад улсад 2014 оны 6 дугаар сард нийт 505 ээж зэрэг йога дасгал хийсэн нь түүхэнд бичигдсэн үйл явдал болсон юм.



2. Нью-Йорк хотноо 9 дүгээр сарын 25-ны өдөр дэлхийн хамгийн олон эмэгтэй зэрэг өгзөг сэгсрэх (twerk) хийж амжилтыг эвдсэн байна.



3. Хятадын иргэн Gao Bingo, өөр дээрээ 236 мянган зөгий цуглуулж дэлхийн рекорд эвдсэн ажээ.



4. Энэ жилийн 5 дугаар сард нэг машинд 40 хүн чихээд багтааж чадсанаар амжилт эвджээ.



5. Унгарын иргэн Attila Banai, өөр дээрээ 5 “jeep” машин гаргажээ.


6. Австралийн далайн эрэг дээр нийт 1010 охид усны хувцастай цугларч гэрэл зургаа даруулснаар рекорд эвджээ.



7. Германы зөөгч Oliver Strumpfel, 27 бакалыг 40 метрийн замд унагалгүйгээр барьж явсан байна.



8. Michael Jackson-ий “Thriller” бүжгийг 12 мянган хүн зэрэг бүжиглэсэн нь:



9. Хонконгт 37 метр квадрат талбайд 26 мянган сүши хийж тавьсан нь:



10. Дэлхийн хамгийн том каппучиногийн аяганы өндөр 45см, диаметр нь 71 см бөгөөд 50 кг жинтэй гэнэ.



11. Нэг дор зэрэг хамгийн олон хүн иллэг хийлгэсэн рекордыг Хятадууд эвдсэн бөгөөд 1000 хүн байжээ.



12. Chris Walton хэмээх эмэгтэй 18 жилийн турш хумсаа 3 метр урт хүртэл нь ургуулсан байна.



13. Усны хувцастай хамгийн олон хүн цугларсан рекордыг Австралид эвдсэн бөгөөд яг хэдэн хүн байгааг тоолохоос ч олон байжээ.



14. Энэ оны 10 дугаар сарын 6-ны өдөр Жон Ленноны дурсгалд зориулан мянга мянган хүмүүс “V” дохиог хуруугаараа гаргасан нь:



15. Тайландын хосууд 50 цаг 25 минут 1 секунд тасралтгүй үнсэлцсэн байна.



16. Румыны иргэн Эмма хэмээх бүсгүй 2750 метрийн урттай даашинз өмсөн амжилт эвджээ.



17. Дэлхийн хамгийн том жийнсэн өмд 40 метрийн өргөнтэй бөгөөд 2 тонн жинтэй гэнэ.



18. Хамгийн олон хүмүүс дэрээр байлдсан рекордыг 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эвдсэн байна.



19. Taneshvar Guragan хэмээх эр 22 секүндийн турш сагсан бөмбөгийг амандаа зуусан сойзон дээрээ эргүүлжээ.



20. Дэлхийн хамгийн том барбекью үдэшлэг 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдөр болсон байна. Бараг 30 мянга гаруй хүмүүс оролцон зэрэг мах шаржээ.



21. Энэтхэгт 485 хүүхдүүд Махатма Гандигийн дүрд хувилсан нь:



22. Дэлхийн хамгийн урт параад 2012 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Хятадад болжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()