Осло хотын олныг гайхшруулсан шийдвэр

2015-10-23, 02:15
17,935
Норвеги улсын нийслэл Осло хот нь 600.000 хүн амтай бөгөөд хотын захиргаа 2019-2020 он гэхэд хотын гудамжаа автомашингүй болгох мөн түүнчлэн 60 км-ийн урттай дугуйн зам барина гэсэн төлөвлөгөө гаргажээ.
Осло хотын олныг гайхшруулсан шийдвэр


“Одоогоор манай хотод 350.000 машин байгаа тоо баримт байдаг. Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжиж, бид бусад улс орнуудад ч гэсэн үлгэр дууриалал үзүүлэх юм бол зам тээврийн ослын тоог бууруулахаас гадна агаарын бохирдлын асуудлаа ч шийдэж чадна” гэж Осло хотын зам тээврийн яамны сайд Paul Steely White “Tech Insider” сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ.



Мөн “Хэрвээ автомашингүй хот болчихвол явган болон дугуйгаар зорчигчдод илүү амар байх болно” хэмээн Осло хотын ногоон намын гишүүн Lan Marie Nguyen Berg хэлжээ.



Испанийн нийслэл Мадрид хот ч гэсэн энэ хоригийг түрүү жил гаргасан бөгөөд 2020 он гэхэд 500 акр талбайд автомашингүй зорчино гэсэн төлөвлөгөө гаргасан байна. 



Харин Францын нийслэл Парис хотын захиргаа Эйфелийн цамхаг болон Дарь эхийн сүм зэрэг аялал жуулчлалын төв хэсгээр автомашинтай явахыг өнгөрсөн сараас хориглосон бол Милан хотын оршин суугчид автомашингүй явахыг дэмжвэл тэдэнд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх бэлэглэх ажээ.
 

 
Автомашинаас үүдэх хор хохирол маш их билээ. Тухайлбал: Нүүрстөрөгчийн дутуу исэл ба азотын исэл зэрэг нь агаарын бохирдлын хорт бодисын ихэнх хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн судлаачдын үзэж байгаагаар Лондон хотын иргэд зөвхөн машинаа зогсоолд байрлуулахдаа нийт амьдралынхаа 106 өдрийг зарцуулдаг бол Лос Анжелос хотын иргэд жилд 90 цагийг зарцуулдаг гэжээ.

















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()