Хамгийн их авилга авдаг орнууд тодорчээ

Сүүлийн жилүүдэд улс орон бүрт тулгараад байгаа томоохон асуудлын нэг нь яалтчгүй авилгал билээ. Манай улсад ч хээл хахууль, авилга оршин тогтноод олон жилийг үдэж байгаа ч дорвитой арга хэмжээ авч чадалгүй өнөөг хүрчээ. Харин дэлхийн ямар орнууд илүүтэй авилгад өртсөн байдаг бол?

Хамгийн их авилга авдаг орнууд тодорчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жил болгон Олон улсын авилгын индексийг "Transparency International" байгууллагаас зарладаг билээ. Тус судалгаанд нийт 168 орон хамрагдсан бөгөөд судалгааны дүнг улс орнуудын засаглал, улс төр, нийгэм, эдийн засгийн бодлого, хуулийн хэрэгжилт зэргээс үндэслэн гаргадаг. Авилгын индексийг үнэлэхдээ 0-өндөр, 100-бага гэсэн урвуу байдлаар дүгнэдэг юм. Өөрөөр хэлбэл 0-рүү ойртох тусам авилгын түвшин өндөр, эрсдэлтэй байгааг харуулдаг бол эсрэгээрээ 100 ойртох тусам авилгын түвшин буурч байгааг илтгэдэг аж.  Ингээд хамгийн их авилга авдаг орнуудыг танилцуулъя.

 

18 Ирланд

Ирланд улс нь дэлхийн хамгийн бага авилгын гэмт хэргийн гаралттай улс байсан боловч 2015 он гэхэд хурдацтай дээшилж, 18 дугаар байрыг эзэлдэг болсон байна. Тус улсын засгийн газрын бүхий л шатны тушаалтнууд авилга авч хөлжсөн байдаг гэнэ.

Ирланд

17 Япон

Уйгагүй хөдөлмөрч зангаараа алдартай Японы ард түмэн авилгалд идэгдсэн гэдгээрээ ч дэлхийд зартай. Засгийн газраас нь үүнтэй тэмцэх гэж тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа боловч бодит үр дүн гараагүй байгаа аж.

Япон

16 Чили

Өнгөрсөн жилээ бодвол энэ жил тус улсын авилгын индекс гурваар буурч, 70 болоод байгаа юм. Сүүлийн жилүүдэд тус орны авилгал чимээгүйхэн дээшилж байгаа билээ.

Чили

15 Эстони

2010 онд Эстони улсын ерөнхийлөгч Тоомас Хендрик Ильвес (Toomas Hendrik Ilves) авилгатай тэмцэх байгууллагыг дэмжин ажиллуулж, улс орондоо энхийг тогтоохыг зорьсон нь үр дүнгээ үзүүлж өдгөө индекс нь 1-ээр нэмэгдэж, 70 болсон юм.

Эстони

14 Франц

Сүүлийн жилүүдэд бага багаар тус улсын авилгал буурч, индекс нь өсч байгаа билээ. Гэхдээ мэдээж авилгал өгч авалцах хүмүүс олноороо оршин суудаг бөгөөд дээд тушаалтнууд авилгал өгөхгүй л бол хөдөлдөггүй гэнэ.

Франц

13 Португаль

2014 онд тус улсын ерөнхий сайд Жозе Сократеш (Jose Socrates) мөнгө угаасан, авилга авсан гэх хэргээр буруутгагдаж байсан. Харин 2015 он гэхэд тус улсын 85 хувь нь авилгад ямар нэгэн байдлаар өртсөн гэх аймшигт үзүүлэлт гарсан билээ.

Португаль

12 Польш

Улс төрчид болон эрх мэдэлтнүүд өөрийн байр сууриа ашиглан, мөнгө олох болж, тус улсыг нийтэд нь авилгын хар сүүдэр нөмрөх болсон байдаг. Индекс нь 62.

Польш

11 Израйль

2015 оны 5-р сард тус улсын ерөнхий сайд Эхуда Ольмерта (Ehud Olmert) АНУ-ын нэгэн захирагчаас 150,000 долларын авилга авч, шүүхэд очиж байсан удаатай. Дээгүүр доогуур албан тушаалтай эсэх нь хамааралгүй хаа саагүй авилгад автсан байдаг юм.

Израйль

10 Словени

Сүүлийн жилүүдэд тухайн улсад авилга эрчээ аваад байгаа билээ. 2013 болон 2014 онуудад ерөнхий сайд Йанез Женса (Janez Janša) болон сөрөг хүчний удирдагч Зоран Янкович (Zoran Janković) нар авилга авсан нь илэрч шуугиан тарьж байсан аж.

Словени

9 Испани

Авилгад идэгдэхийн хэрээр, авилгатай тэмцэх газар үүргээ сайн биелүүлж, дээд доод хэмээн ялгалгүй авилгачдыг үй олноор нь барьсаар байгаа юм. Саяхны дахин сонгуулиас өмнө Испанийн ерөнхий сайд Мариано Рахой (Mariano Rajoy) авилга авсан гэх хэрэгт холбогдсон бол, энэ долоо хоногт авилга авсан, өгсөн хэргээр 24 хүн баригдсан байна. Индекс нь 58.

Испани

8 Чех

Өнгөрсөн жил тус улсын индекс 51 байсан бол энэ жил 56 болон өсч, авилга буурч байгааг илтгэж байгаа юм. Тэдний авилгалын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хатуу бодлого нь үр дүнгээ өгч байгаад ард түмэн нь таатай байгаа аж.

Чех

7 Өмнөд Солонгос

2015 онд авилга гээч нь Өмнөд Солонгост тулгамдсан гол асуудлын нэг байв. Учир нь тус улсын ерөнхий сайд хүртэл авилгын хэрэгт холбогдож, суудлаасаа буусан байдаг. Индекс нь 56.

Өмнөд Солонгос

6 Унгар

Улам л лаг шаварт сууж байгаа Унгар улсыг бодоход өр өвдөнө. Хүн амын 92 хувь нь авилгалын сүүдэрт нуугдаж, эмчилгээ хийлгэх, сургуульд сурахдаа хүртэл хахууль өгч, чөлөөт нийгэм гээч нь утгаа алдаж байна. Өнгөрсөн жилийн үзүүлэлт нь 54 байсан бол энэ жил 51 болон авилгал нь улам л өссөөр байгаа юм.

Унгар

5 Словак

Европын хамгийн ихээр авилгад идэгдсэн улсуудын нэг бол Словак юм. Нууц байдлаар бие биедээ хахууль өгөх улс төрчид, бизнесмен, албан тушаалтнуудын эсрэг ард түмэн нь хүчтэй тэмцсээр байгаа билээ. 

Словак

4 Грек

Хэт их авилгад автсан боловч үүнийгээ бага багаар багасгаж яваа улсуудын нэг юм. Бүхий л зүйлсийн ард хээл хахууль гээч нуугдаж байгаа бөгөөд хүмүүс ч үүндээ дасан зохицсон байдаг гэнэ. Тус улсын индекс өнгөрсөн жил 43 байсан бол энэ жил 46 болж буурчээ. 

Грек

3 Итали

Тус улсын ерөнхий сайд Сильвио Берлускони (Silvio Berlusconi) 2013 онд татварын мөнгө завшиж, авилга авсан гэх хэргээр буруутгагдаж байсан бол 2015 онд сенатын гишүүн байхдаа мөн л хахууль авсан гэгдэж байсан билээ. Энэ мэтчилэн тус жижиг авилгал газар саагүй гарах болсон байдаг.

Итали

2 Турк

Авилгалын индекс нь 42 бөгөөд Европын хамгийн ихээр авилгалд идэгдсэн улс билээ. 2013 онд тус улсын авилга дийлдэхээ байж, төрийн өмчит банк, сургууль, цэцэрлэг хараа хяналтаас гарч байсан юм. Одоо харьцангуй дээрдэж байгаа боловч үзүүлэлтийн тухайд тааруухан байгаа гэнэ.

Турк

1 Мексик

Дэлхийн хамгийн ихээр авилгал өгч, авалцдаг улсаар Мексик 35 индексээр тодорчээ. Латин Америкаас, Америк руу хар тамхи худалдаалах нь тус улсын гол зах зээл болоод байгаа билээ.

Мексик

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()