Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бүр анхандаа үйлдвэрлэгчдийн гол анхаарал ухаалаг гар утасны камерын мегапикселийг нэмэгдүүлэхэд чиглэж байв. 13-16 мегапиксель нь өнөөдөр шилдэг үзүүлэлт болж байгаа хэдий ч өөр үзүүлэлтүүд, жишээ нь, ажиллах хурд, гэрэлтүүлэг муутай үед авсан гэрэл зургийн чанар зэргийг харгалзах шаардлагатай юм. LG G4 ухаалаг гар утас нь зах зээл дээр дөнгөж гарч ирмэгцээ л бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдөж, шинжээчдийн ч, хэрэглэгчдийн ч сайшаалыг хүртэж байгаа билээ.
Энэхүү төхөөрөмжид дэлхийд анх удаа F1.8 диафрагм бүхий камер суулгасан бөгөөд энэ нь илүү их гэрэл хүлээн авах боломжийг дуран авайд олгодог, харин гэрэл нь чанартай гэрэл зураг авахад голлох үүрэгтэй байдаг. LG G4 ухаалаг гар утасны лазерийн автомат тохиргоо нь гэрэлтүүлгийн ямар ч нөхцөлд объект дээр маш хурдан төвлөрөх боломж олгоно. Гэрэл зураг авах үед үүсэх бага зэргийн чичиргээг арилгадаг дуран авай тогтворжуулагч сайжруулсан OIS 2.0 систем нь маш хялбархан бөгөөд энгийн байдлаар өндөр чанартай гэрэл зураг авах боломж олгодог.
Ухаалаг гар утасны түүхэнд анх удаа LG G4 ухаалаг гар утсанд өнгөний солонгын шинэлэг мэдрэгчийг хэрэглэсэн бөгөөд ухаалаг гар утасны ар талын хэсэгт байрлах уг мэдрэгч нь гэрэл зургийг нь авах гэж буй объектын эргэн тойрондох гэрэлтүүлгийг гэрэл зураг авахаас өмнө шинжлээд, өнгө баяжуулалтын тохиргоо залруулга хийж, гэрэл зургийг бодит болон гарвал өнгөөр хангадаг.
Гэрэл зураг авах ажиллагааг хурдан бөгөөд хялбархан болгох үүднээс Quick Shot /Хурдан дарах/ үйлдлийг боловсруулсан бөгөөд уг үйлдэл нь гар утасны дэлгэц унтарсан буюу хүлээх горимд байх үед гэрэл зургийн камерыг нэг секундээс богино хугацаанд залгах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Гэрэл зураг авахын тулд хэрэглэгч ухаалаг гар утасны ар талд байрлах Rear Key товчийг хоёр удаа дарахад л хангалттай юм.
Уран сайхны гэрэл зураг сонирхогчдод зориулан LG G4 ухаалаг гар утсанд мэргэжлийн гэрэл зургийн аппараттай маш төстэй ажиллагаатай гар ажиллагааны горимыг суулгаж өгсөн байна. Гар ажиллагааны горимд та ISO гэрэл мэдрэгч болон цагаан өнгийн тэнцвэртэй байдлыг хянах, хаалт ажиллах хурдыг 30 секунд хүртэл хугацаанд тохируулах, гэрэл зургуудаа JPЕG форматаас гадна нэмэлт RAW форматад хадгалах боломжтой юм.
Авсан гэрэл зургуудаа болон аливаа дүрс бичлэгийг та ухаалаг гар утасны 5,5 инчийн шинэ QHD дэлгэц дээр чанарын өндөр түвшинд үзэх боломжтой юм. LG G4 ухаалаг гар утас нь урьд өмнө үзэгдээгүй 2,560x1440 пикселийн нягтралыг санал болгож байгаа ба энэ нь стандарт HD дэлгэцийн нягтралаас (1,280x720 пиксель) дөрөв дахин илүү билээ. QHD дэлгэцийн тодрол нь бас нүдэнд тайвшруулах нөлөө үзүүлдэг бөгөөд энэ нь идэвхтэй хэрэглэгчдэд нүд чилэхийг огт мэдрэлгүйгээр удаан хугацааны туршид дэлгэц рүү ширтэх боломж олгодог юм.
Мөн түүнчлэн өнгө алаглуулах 120 хувийн чадвартай дэлгэцээр илүү тод өнгүүдийг гаргах боломжтой. QHD дэлгэцийн тодрол нь ердийн QHD LCD-дэлгэцийнхээс 50 хувь илүү өндөр байдаг бөгөөд хурц тод байдал нь бас 30 хувь илүү юм. Уг дэлгэцийг нарны гэрэл шууд туссан нөхцөлд ч ашиглах боломжтой, учир нь түүний хурц тод байдал нь ямар ч хурц гэрлийг сарниулдаг.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.