Хийжүүлсэн усыг амттай болгож уух 4 арга

2020-06-14, 11:48
2,771

Хийжүүлсэн ус бол спиртийн хольцгүй чихэрлэг ундааг төгс орлож чадах бүтээгдэхүүн юм. Мэдээж дэлгүүрт олон төрлийн амттай хийжүүлсэн ус олох боломжтой ч гэрийн нөхцөлд амтыг нь сайжруулах амархан арга ч бий. Дэлгүүрийн бүтээгдэхүүнээс ч амттай болгох 4 жорыг сонирхуулъя.

Хийжүүлсэн усыг амттай болгож уух 4 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шинэхэн жимс ногоо

Шинэхэн жимс ногоо бол уух зүйлээ амтлах хамгийн шилдэг арга. Олон төрлөөр хийж болох ч хамгийн амархан 3 жорыг хүргэж байна:

  • гүзээлзгэнэ ба гааны навч
  • цитрусын жимс ба розмарин
  • өргөст хэмх ба яншуй

Мөн зуны цагт өөрийн дуртай ойн жимснээс ч нэмж болох юм. 

Шинэхэн жимс ногоо

2 Жимсний шүүс

Байгалийн 100%-ийн цэвэр шүүс ходоодонд муугаас гадна 340мл жүржийн шүүсэнд л гэхэд 165кл агуулагддаг тул таны жингээ барих хүслийг талаар болгоно. 

Мэдээж цэвэр шүүсийг багаар ууж болох ч бидэнд илүү сайхан санаа байна. 

Жимсний шүүсээ хийжүүлсэн устай 1х1 хэмжээтэй хольсноор амттай хирнээ ашигтай уух зүйл мань бэлэн болох юм.

Жимсний шүүс

3 Нимбэгний шүүс

Нимбэгийн шүүсэнд бидний хүсдэг хэмжээнээс их элсэн чихэр ордог. 

Гэхдээ жимсний шүүстэй адил аргаар амтыг нь тохируулж хэрэглэх боломжтой. Игэвэл энэхүү уух зүйл нь цангааг илүү сайн тайлна.

Нимбэгний шүүс

4 Согтууруулах ундаа

Харин одоо эрүүл мэндэд тустай бус зүгээр л сайхан амттай болгох жорыг хүргэе. 

Мөстэй хийжүүлсэн ус нь хатуу согтууруулах ундааг зөөллөж өгнө, мөн текила дээр жүржийн шүүс зүсэм лайм болон Мексик халуун ногоотой ликероос нэг дуслыг хийхэд гайхалтай коктейл бий болох юм. 

Согтууруулах ундаа

Хийжүүлсэн усыг зөвхөн дэлгүүрээс худалдаж авах бус гэртээ ч хийж болохыг та мэдэх үү?  Үүний тулд хийжүүлсэн усны сифон л байхад хангалттай!

Эх сурвалж: PlayBoy

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()