Хөхнийхөө завсар өндөг "дарж", өхөөрдөм дэгдээхийтэй болсон бүсгүй

Бетси Росс хэмээх эмэгтэй нөхөр, хүүхдүүдийнхээ хамт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байхдаа нугасны үүр сүйдсэн байхтай таарчээ. Тэрбээр шалгаж үзээд нэг өндөг нь бүрэн бүтэн хэвээр байгааг анзаарсан байна. Хэдийгээр өндөг бага зэрэг цууралттай байсан ч дэгдээхийг аврах боломжтой гэж Бетси үзжээ.

Хөхнийхөө завсар өндөг "дарж", өхөөрдөм дэгдээхийтэй болсон бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр өндгөө хөхнийхөө завсарт хийж, 35 хоногийн турш "дарсан" байна. 

Калифорни мужийн Висалиа хотод амьдардаг дохионы хэлмэрч мэргэжилтэй Бетси хувиараа аажилладаг учраас гэрээсээ ажлаа амжуулангаа өндгөө дарах боломжтой байжээ.

Эхлээд Бетси нутгийн зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэгт хандсан боловч тэд өндгийг авч чадахгүй гэж хэлжээ. 

Дэгдээхий өндгөн дотроо өсөж бойжихийн тулд дулаан температур болон тодорхой хэмжээний чийгшил хэрэгтэй. Тиймээс бүсгүй өндгийг хөхний завсраа байрлуулж, өдөрт 4-5 удаа байрлалыг нь солин асарч эхэлжээ.

Зөвхөн шүршүүрт орохдоо нөхөртөө өндгөө үлдээдэг байжээ. "Ээж нугас хоол хүнс олж ирэхийн тулд үүрнээсээ хэсэг хугацаанд гарах хэрэгтэй болдог гэдгийг ойлгосон тул шүршүүрт орох хооронд өндөг нь гэмтэхгүй гэдгийг мэдсэн" хэмээн тэрээр ярьжээ.

Бетси өндгөө хагарахыг хүлээх зуураа нугасаа хэрхэн арчлах талаар судлав. Ингээд тэрээр өндгийг эргүүлэх ёсгүй бөгөөд чийгшил хэрэгтэй болохыг олж мэджээ.

Тиймээс тэр дэнлүү, хуванцар сав, аяга ус, уут, наалддаг тууз ашиглан хайрцаг хийж өндөгний хувьд илүү тохиромжтой орчинг бий болгосон.

35 хоногийн дараа Бетси өндөгнөөс сулхан чимээ гарч байгааг сонсож эхлэв. Ингээд тэрбээр өндгөө хайрцагт хийж хүлээж эхлэв. 

Хэдий цаг нь болсон ч дэгдээхэй гарч ирэхгүй нэг өдөр өнгөрсөн тул Бетси малын эмч дууджээ. Бяцхан дэгдээхий өндөгний мембранд хавчуулагдсан байсан тул Бетси өөрөө хагалах хэрэгтэй болсон байна.

Дөнгөж гарч ирсэн дэгдээхийг нойтон алчуураар ороож, дээр нь халдвар авахаас сэргийлж Неоспорин түрхэв.

Нугасны дэгдээхэй сул биетэй байсан тул Бетси түүнийг хэдэн өдрийн турш арчилжээ. 

Нэг өдөр гэрийнхэн дэгдээхэйг алхаж байгааг харсан байна.

Тэд дэгдээхийг ваннтай ус, дараа нь гадаах тогтоол усанд сэлүүлдэг болжээ. 

Бетси Россын гэр бүл бяцхан нугасыг нас бие гүйцэж фермд амьдрах хүртэл нь өсгөсөн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()