Нэг сургуулийн 17 охид зэрэг жирэмсэн болжээ

2015-10-17, 02:00
48,406
АНУ-ын Массачусетс мужын “Gloucester” дунд сургуулийн насанд хүрээгүй (18 нас хүрээгүй) арван долоон охин зэрэг жирэмсэн болсон нь дэлхий нийтийг цочирдуулжээ. Тэдний энэ солиотой үйлдлээр кино хүртэл хийсэн бөгөөд өсвөр насныхны бэлгийн замбараагүй байдал олширч байгаагийн тод жишээ юм.
Нэг сургуулийн 17 охид зэрэг жирэмсэн болжээ


Энэ үйл явдал 2008 онд болсон байна. Тухайн үед сургуулийн эмч байсан Joseph Sullivan-ийн хэлж буйгаар: “15, 16-хан настай жаахан охид жирэмсний тест надаас авах болсон. Тэр үед би нийт  150-аад тест охидод өгсөн санагдаж байна. Зарим нь ахин дахин ирж жирэмсэн эсэхээ шалгуулах нь ихэссэн” гэжээ.



2008 оны 3 дугаар сарын байдлаар сургуулийн 10 охин албан ёсоор жирэмсэн болсон байсан бөгөөд бүгд төрөхөөр шийдсэн байв. Америкт хүчээр абортонд оруулах хориотой учраас тэдний эцэг эх нь дургүйцлээ илэрхийлсэн ч нэмэргүй байжээ.



Яагаад ийм зүйл хийсэн шалтгаан нь үнэхээр итгэмээргүй санагдаж мэднэ. Нэг найз нь жирэмсэн болоход бусад охид найзыгаа ганцаардуулахгүй, сургуулиас нь хөөлгөхгүйн тулд бүгд жирэмслэхээр шийдсэн гэнэ. Зарим нь нэг эцгээс хүүхдүүдтэй болсон бол хөвгүүдэд мөнгө төлж унтсан охид ч бас байх ажээ.



Охидын амьдралаас сэдэвлэсэн “17 girls” нэртэй кино Францад 2011 онд нээлтээ хийсэн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр тэдгээр охид тухайн үед мөрөөдөж байсан шиг бүгд хүүхдүүдтэй болоод жаргалтай амьдарч тусдаа гарна гэсэн нь бүтэлгүйтэн хоорондоо ч цөөхөн уулзах болсон гэнэ.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()