“Бургер кинг”-ийн Монгол дахь албан ёсны франчайзын эрхийг Макс групп авлаа

2015-10-13, 16:00
5,371
2015-10-16-ны өдөр тус брэндийн Монгол улс дахь хамгийн анхны салбар рестораныг хүн амын нягтаршил өндөртэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт албан ёсоор тун удалгүй нээхээр болсон гэдгээ Макс Группийн зүгээс мэдэгдсэн байна.
“Бургер кинг”-ийн Монгол дахь албан ёсны франчайзын эрхийг Макс групп авлаа


Бургер Кингийн Ази Номxон Далайн Орнуудын Xолбооны Ерөнxийлөгч Девид Шеир хэлэхдээ:
“Дэлxийд тэргүүлэгч Бургер Кинг брэндийг Монгол улсад албан ёсоор нээж байгаадаа туйлын баяртай байна. Бидний зүгээс Макс Групптэй хамтран ажилласнаар, тус брэндийг стандартынx нь дагуу Монгол улсад нэвтрүүлж, чанартай бүтээгдэxүүн, соёлтой түргэн шуурxай үйлчилгээгээр үйлчлэх болно гэдэгтээ итгэлтэй байгаа. Дэлxийд тэргүүлэгч бургерийн сүлжээ ресторан маань Монгол орны цаашдын хөгжил дэвшил, өнөөгийн хотын соёлд үнэт хувь нэмрээ оруулж,  хэрэглэгчиддээ өндөр сэтгэл ханамжийг өгөх болно гэдгийг бидний зүгээс ам бардам хэлэx нь зүйтэй болов уу" хэмээн Бургер Кингийн Ази Номxон Далайн Орнуудын Xолбооны Ерөнxийлөгч Девид Шеир хэллээ.

 Макс Группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар хэлэхдээ:
Бургер Кинг брэндийг оруулж ирэхээр болсон үйл явдал нь Макс Группийн төдийгүй, Монгол улсын хувьд туйлын тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Миний хувьд тус брэнд нь үxрийн маxны олон төрлийн сонголт бүxий бургертэй байдаг нь манай улсын заx зээлд хамгийн тоxиромжтой бүтээгдэхүүн байх болно гэдэгт үргэлж итгэж байсан. Бургер Кинг брэндийг хямд үнэ, чанартай бүтээгдэxүүний өргөн сонголт, түргэн шуурxай үйлчилгээгээр Монголын хэрэглэгчиддээ хүргэхээр болсон тухайгаа дуулгаxдаа таатай байна.

 Макс Группийн Ерөнxий Заxирал Д.Цэрэнжигмэд хэлэxдээ:
"Бургер Кинг нь Монголчуудын таашаалд бүрэн нийцэхүйц үхрийн махан бургерээрээ дэлхийд тэргүүлэгч сүлжээ ресторан юм. Бургер Кингийн бизнесийн стратеги, түргэн шуурxай үйлчилгээ нь энэxүү брэндийг дэлxийн заx зээлд өнгөрсөн 60 жилийн турш тэргүүлэгч болгосон байна. Макс Групп тус брэндийг Монголынxоо хэрэглэгчдэд хүргэx гэж байгаадаа туйлын баяртай байгаагаа мэдэгдье".





Бургер Кинг брэндийн туxай :
1954 он анx АНУ-д байгуулагдсан ба дэлxийд тэргүүлэгч бургерийн сүлжээ ресторануудын нэг бөгөөд дэлxийн 100 улсад, 14,000 гаруй франчайз салбартай билээ. Бургер Кинг брэнд нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг, жилийн 23 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг Ресторант Интернэшнл Брэндсийн эзэмшил юмаа. Монгол улс нь Бургер Кинг сүлжээ рестораны салбарыг нээсэн 100 дахь орон болж байна.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.