Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. “Google Glass” буюу ухаалаг нүдний шил нь одоогоос 1967 онд зохион бүтээгдсэн гэвэл итгэх үү? Зураг дээрх багаж нь хаа явсан газраа ТВ үзэхэд зориулагдсан юм байна.
2. Танк руу чулуу шидсэн залуу зугтаж байна, 1968 он
3. Кино найруулагч Альфред Хичкок (Alfred Hitchcock), “Metro Goldwyn Mayer” кино компанийн бэлгэ тэмдэг болсон арслантай цуг байх энэ зураг нь мөнхийн өрсөлдөгчдийн хамтдаа авахуулсан цорын ганц зураг юм байна.
4. Модон усны хувцастай бүсгүйчүүд. Яагаад ийм хувцас өмссөн шалтгаан нь сэлэхэд илүү амар, хөвөхөд тустай хэмээн тухайн үед үздэг байжээ, 1929 он
5. Тухайн үед шилэн трико ховор байсан учраас бүсгүйчүүд триконы оёдлыг хөлөн дээрээ зурдаг байжээ, 1940 он
6. Хамгийн үзэсгэлэнтэй нүдийг шалгаруулах тэмцээн “Miss Lovely Eyes” ий үед нүүрнийх нь бусад хэсгийг далдалсан маск зүүлгэдэг байжээ, 1930
7. Дэлхийн нэгдүгээр дайны үеийн дуу чимээ илрүүлэгч багаж байгаагүй бөгөөд тэдгээрийн үүргийг хүмүүс гүйцэтгэдэг байв. Зураг дээрх хоёр залуу тусгай чихэвч болон дурангийн тусламжтайгаар бөмбөгдөгч онгоц ирж буй эсэхийг шалгаж байна.
8. Вьетнамын дайны дараа өнчирсөн, эцэг эх нь үрэгдсэн хүүхдүүдийг онгоцоор тээвэрлэж байна, Америк
9. Хамгийн сайхан хөл шалгаруулах тэмцээний үед бүсгүйн царай болон биеийг халхалж ялагчийг нь тодруулдаг байв, 1930
10. Дээр үед шар айргийг илүү хурдан тээвэрлэхийн тулд онгоц ашигладаг байжээ.
11. Зөвхөн эмэгтэйчүүдийн дунд болдог боксын аварга шалгаруулах тэмцээн, 1930
12. Франц улсын нийслэл болох Парис хотод болсон аймшигт үер, 1924
13. Бидний мэдэхээр бөмбөгөр хормойтой даашинзийг өмсөж буй эмэгтэй, 1860
14. Гитлерийн ёсолгоог хийгээгүй цорын ганц залуу. Тэрээр еврей найз охинтой байсан бөгөөд энэ зургийг авсны дараа удалгүй түүний найз бүсгүй нь амь үрэгджээ.
15. Египетийн хаан "Тутанхамон"-ийн 3000 жилийн настай бунханг олсон нь дэлхийн түүхэнд томоохон өөрчлөлт хийсэн гайхалтай үйл явдал болсон билээ, 1922 он