Дэлхийн хамгийн үнэтэй 10 кофе

2015-10-02, 22:20
14,813
Кофе бол дэлхий дээрх хамгийн шилдэг ундаа. Түүний хүчээр таны эрч хүч нэмэгдэж, гайхалтай сайхан таашаалыг үнэрлээд л авч чадна. Сайн чанарын кофе бол эрүүл мэндэд ихээхэн тустайгаас гадна, үнэ өртөгийн хувьд ч нэлээдгүй өндөр байдаг. Ингээд та бүхэндээ дэлхий дээрх хамгийн шилдэг бөгөөд хамгийн үнэтэй 10 кофег танилцуулж байна.
Дэлхийн хамгийн үнэтэй 10 кофе


10. “Yauco Selecto AA” 500гр нь 24$ (Монгол мөнгөөр 48,000₮)
Пуэрто Рикод тарьдаг бөгөөд кофенд дурлагчдын жинхэнэ сонголт байх болно. Гэм нь жаахан үнэтэй л юм. Гэхдээ үнэ их байх тусмаа тухайн зүйлийнхээ чанар, үнэ цэнийг илтгэдэг хойно.



9. “Starbucks Rwanda Blue Bourban”  500гр нь 24$ (Монгол мөнгөөр 48,000₮)
Энэ кофены үрийг Өмнөд Африкийн Руанда улсад тарьдаг бөгөөд анх 2004 онд “Starbucks” компанийнхан Руандад очсоныхоо дараа энэхүү үрээр кофе үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх болсон байна. Бусад кофег бодоход харьцангуй хямдханд тооцогддог ажээ.



8. “Hawaiian Kona Coffee” 500гр нь 34$ (Монгол мөнгөөр 68,000₮)
Хавайн арлуудад тарьдаг бөгөөд зөөлөн тансаг амтаараа кофенд дурлагч хөрөнгөтнүүдийн хуйлруулж, тэдний байнгын хэрэглээ болжээ.



7. “Los Planes” 500гр нь 40$ (Монгол мөнгөөр 80,000₮)
Эл Салвадорт ургуулдаг, “Дэлхийн хамгийн шилдэг кофе шалгаруулах тэмцээн”-ий 2-р байранд шалгарч байжээ. Хэдийгээр өндөр үнэтэй ч гэсэн, кофены талаарх бодлыг тань үндсээр нь өөрчлөх увдас энэ кофенд бий.



6. “Blue Mountain” 500гр нь 49$ (Монгол мөнгөөр 98,000₮)
Ямайкийн “Цэнхэр уул” хэмээх ууланд тарьж ургуулдаг учир ийн нэрлэжээ. Бага зэрэг гашуун амт нь сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлж, гайхалтай эрч хүч өгдөг. Сүүлийн хэдэн жилд наяас илүү хувийг нь  Япон руу экспортолж байна.



5. “Fazenda Santa Ines” 500гр нь 50$ (Монгол мөнгөөр 100,000₮)
Бразил улсад уламжлалт технологиор тарьж ургуулдаг бөгөөд зэрлэг жимсний чихэрлэг амт болон карамелийн зөөлөн сайхан амт төгс хосолсон шилмэл кофе юм.



4. “El Injerto” 500гр нь 50$ (Монгол мөнгөөр 100,000₮)
Гватемалад тарьж ургуулдаг энэхүү кофе нь 2006 оны “Дэлхийн шилдэг кофены тэмцээнд” тэргүүн байрыг эзэлсэн юм. Хамгийн доод үнэ нь 50$-с эхэлдэг.



3. “St.Helena Coffe” 500гр нь 79$ (Монгол мөнгөөр 158,000₮)
Африкаас 2000 км-ийн зайд орших Helena арал дээр эртнээс тарьж эхэлсэн бөгөөд цагтаа Напелеон Бонапартийн дуртай кофе байсан байна.



2. “Hacienda La Esmaralda” 500гр нь 104$ (Монгол мөнгөөр 207,000₮)
Панам улсын Бокют-д тарьж ургуулдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү кофены давтагдашгүй амтыг мэдрэх гэж жуулчид ирдэг бөгөөд сонирхолтой нь уг кофег гуава жимсний хөгшин модны сүүдэрт тусгай аргаар ургуулдаг ажээ.



1. “Luwak” 500гр нь 160$ (Монгол мөнгөөр 320,000₮)
Индонезийн хачирхалтай уламжлалт аргаар бэлтгэдэг бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй кофегоор шалгарсан байна. Ази суусарт идүүлсэн кофены интоор гэдсэнд нь боловсорч, ялгарсны дараа түүнийг сайтар шигшин цэвэрлэж, наранд хатааж савладаг. Ийм төрлийн кофе хүний биед маш сайн нөлөө үзүүлж, зүрхний үйл ажиллагааг тэтгэдэг ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()