Та үүнийг уншсаныхаа дараа өндгийг бүрэн болгодоггүй байснаа мэдэх болно!

Өндөг нь уураг, амин дэмээр баялаг учраас бид өдөр тутмын хоол хүнсэндээ өндгийг ихээхэн хэрэглэдэг билээ. Тэр тусмаа чанаж идэх нь бий. Гэвч өндгийг чанаж идэхдээ бид бүрэн болгодоггүй бөгөөд ингэснээр дээр дурдсан шим тэжээл нь үгүй болдог сөрөг талтай ажээ. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? 

Та үүнийг уншсаныхаа дараа өндгийг бүрэн болгодоггүй байснаа мэдэх болно!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүрэн болгодоггүйн шалтгаан

Бид өндгийг чанаж болгохдоо ихэнх тохиолдолд бүрэн болгодоггүй учир шалтгаан нь өндөгний шар болон цагааныг тус бүрт нь бүрэн болгох хэм гэж байдагтай холбоотой байжээ. Тухайлбал өндөгний цагаан нь 83 хэмд бүрэн болдог бол, өндөгний шар нь 76 хэмд болдог байна. 

Бүрэн болгодоггүйн шалтгаан

2 Өндгийг хэрхэн бүрэн болгох вэ?

АНУ-ын мэргэжлийн тогооч Жорж Кенжи Лопез (George Kenji Lopez) гэх эрхэм дээрх асуудлыг шийдвэрлэхээр нэгэн туршилт хийжээ. Тэрээр хэсэг өндгийг 30 секунд буцалгасны дараа дээрээс нь хэдэн ширхэг хөлдөөсөн мөс хийжээ. Ингээд Жорж тодорхой хугацааны зайтай өндөгнүүдээ буцалж буй уснаас гаргаж авсан байна. Үр дүнд нь:

  • 1-3 минут: Өндөгнүүд түүхийгээрээ шахуу байв. 
  • 5-7 минут: Бага зэрэг болж байгаа нь мэдэгдэж байсан ч, өндөгний шар нь шингэхэн хэвээрээ байжээ.
  • 9-11 минут: Сайн болсон хэдий ч, шингэн хэвээрээ л байж...
  • 13-15 минут: Өндөгний цагаан болон шар хоёул бүрэн болсноор барахгүй амт нь салахын аргагүй байсан гэнэ.

Иймээс та өндөг чанаж идэхдээ 13-15 минут буцалж буй усанд болгож байгаарай.

Өндгийг хэрхэн бүрэн болгох вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()