Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
2009 онд “NASA” тус гараг руу робот илгээсэн байна. “Робот хөрснөөс дээж авч, улмаар эх дэлхий рүү илгээж, түүнийг нь бид шинжилснээр Ангараг дээр ус байсныг тогтоосон” хэмээн судалгааны багийн ахлагч эрдэмтэн Жим Грин мэдэгджээ.
2011 оны 2 дугаар сард Ангараг гарагийн тойрог замд ажиллаж байсан “NASA”-ийн хиймэл дагуул тус гараг дээр маш бага хэмжээний ус урсаж буйг тогтоож, зургийг нь дэлхий рүү илгээсэн байна. Харамсалтай нь тус зураг чанарын шаардлага хангаагүй учир эрдэмтэд ус байгаа эсэхийг албан ёсоор тогтоож чадаагүй байжээ.
Ангараг гарагт температур -23 хэмээр буурсан тохиолдолд ус гарч ирдэг болохыг тогтоосон бөгөөд эрдэмтэд ус хаанаас урсаж буйг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.
Харин 2030 оны 8 дугаар сар гэхэд хүмүүсийг Ангараг гараг руу илгээхээр болсон билээ. Аялал зохион байгуулагдахаас өмнө 2020 он гэхэд тусгай бэлтгэгдсэн сансрын нисгэгчийг тус гараг руу хөөргөхөөр болжээ.