Хэрхэн Итали залуус шиг хувцаслах вэ?

Итали залуус манай гаригийн хамгийн загварлаг хүмүүст тооцогддог. Яагаад бас тэдэн шиг загварлаг хувцаслаж болох уу? Өнөөгийн хавтгай болчихсон дэлхийн 5 тивийн хаанаас ч ердийн Итали залуутай адил загвартай, чанартай хувцас сонгох боломжтой гэдэг нь ойлгомжтой. Нью-Иорк, Токио тэр ч бүү хэл манай Улаанбаатарт ч ‘Made in Italy’ гэсэн шошго бүхий Итали загвар, материалаар хийгдсэн хүрэм, хослол, гар хийцийн цэвэр арьсан гутал худалдан авч болно.
Хэрхэн Итали залуус шиг хувцаслах вэ?
 

Гэхдээ Италичуудын загварлаг харагддаг нууц нь тэдний хувцас загварт ханддаг хандлага, өөрт тохирсон онцгой загвар бий болгох урлагт байдаг гэж болно. Та ч бас тэдний энэхүү нууцаас суралцах боломжтой. Хамгийн гол нь Италичууд шинэ загварын хэв маяг утга учиргүй хөөцөлдөгчид биш, хуучиныг баримтлагчид бол бүр биш. Харин энэ 2-г төгс хослуулагчид юм. Орчин үеийн цоо шинэ өнгө төрх, хээ, хийцийг хэзээ ч хуучирахгүй хэв маяг, деталь, элементүүдтэй хослуулж чаддаг.Тэд мэргэжлийн загвар өмсөгчид биш харин туршиж үзэж, алдаан дээрээ суралцагсад аж. За тэгэхээр Италичууд шиг загварыг мэдэрч, хувцаслаж, загварт дуртай байхын тулд хэрхэх вэ?

#1 ХОСЛУУЛАХ
Дан пиджак, өмдийг хослуулах нь Италичуудын ажил, амралтыг хослуулдаг амьдралын хэв маягийн хамгийн гол илэрхийлэл болдог. Дулааны улиралд цайвар, хөх өнгийн давуун эсвэл тааран хүрэм. Харин сэрүүн цагт ноосон, ноолуулан гэх мэт илүү зузаан биетэй хүрэм сонгодог. Цагаан өмд бол Итали эрчүүдийн таних тэмдэг. Илүү тод өнгийн хүрэмтэй зохицохоос гадна зуны хэв маяг оруулж өгдөг.



#2 ХУВЦСАА ӨӨРИЙН БОЛГОХ
Итали эрчүүд хувцсыг өмсдөг болохоос хувцас тэднийг өмсдөггүй. Хүрэм бол хувцаслалтынх нь заавал байх ёстой хэсэг учир яг л бээлий яаж таардаг яг л тэгж яв цав таарах ёстой байдаг. Тэгээд дээр нь өөрийн болгох гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл хэн нэгийг хуулбарлах биш өөрийн стил, загварыг бий болгох нь хамгийн чухал хэсэг. Эндээс л онцгой содон стил гарч ирдэг гэнэ.

Жишээ нь хоорондоо зохицсон эрвээхэй зангиа, энгэрийн цэцэг, алчуураас гадна хүзүүний гинж, бөгж гээд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгох маш олон зүйлсийг ашигладаг. Гэхдээ Италичууд ямарваа хувцсыг өмсөхийн тулд л өмсдөггүй. Хичээн зөв хэрэгтэй зүйл байгаад буруу харагдаж л байгаа бол бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Хувцас биш харин ТА л босс нь шүү дээ эцсийн эцэст.



#3 ЧӨЛӨӨТ СТИЛ
Хүрэм, костюмны өмд нь албан ёсны хувцаслалтын хамгийн чухал хэсэг. Харин Италичууд заавал албаны гэхгүйгээр ямар ч үед эдгээрийг өмсч чаддаг. Жишээ нь пиджакыг энгийн үед ч өмсдөг нь тэдний загварын нууц. Судалтай, тас хар өнгийн хослол нь ажил хэрэгч хувцаслалтын гол төлөөлөл. Харин яг ийм хүрэм нь нимгэн, бие барьсан биш хийцтэй бол чөлөөт загвартай болдог аж.

Наалт, пиджакны дотор гэх мэт хийц нь энгийн болох тусам биед эвтэйхэн хэзээ ч өмсөх боломжтой байдаг. Энэ төрлийн хүрмийг өмсөх дүрэм нь энгийн. Дотуур нь цамц өмсч байгаа бол захыг нь товчлохгүйгээр үлдээчих. Эсвэл зүгээр пудволк өмссөн ч болно. Мөн нэхмэл зангиа илүү тохиромжтойг сануулъя. 2 оломтой гутал энэ жилийн тренд болж байгаа бол дугуй хээтэй оймс ч орхиж болохгүй сонголт гэнэ.



#4 ТААРАМЖГҮЙ ТӨГС БАЙДАЛ
Итали загварын тухай ярьж байгаа бол sprezzatura гэдэг үгийг орхиж болохгүй мэт. Загварын ертөнцөд энэ үгийг “Ямар нэг зүйлийг юу ч бодолгүйгээр эсвэл ямар ч хичээл, зүтгэлгүйгээр бий болгох урлаг“ гэж тодорхойлдог аж. Амархан санагдаж байна уу? Ерөнхийдөө SPREZZATURA бүх л загварт тусгагдсан байдаг. Жишээ нь бүс бүсэллээ гэж бодоход бүснийхээ толийг голлуулахгүйгээр байрлуулж, бүсээ дахин ороосон байх нь бий. Оломтой гутлыг оймсгүй, оломыг нь таталгүйгээр өмсөх гэдэг ч юм уу. Хайнга гэхдээ төгс. Таны загварын мэдрэмжийг тодруулахын зэрэгцээ өөрийн гэсэн имижийг тань бүрдүүлэн гаргана гэсэн үг.



#5 ДҮРМИЙГ ЗӨРЧ
Хүрэм өмсөх бол захтай цамц өмсөх ёстой, өмд бол бүс бүслэх ёстой, гэх мэт загварын дүрмүүдийг эвдэх нь Италичуудын загварлаг харагдах нууц. Тэгэхээр та өөрөө загварын тэдгээр дүрмийг өөртөө ашигтайгаар зөрчнө гэсэн үг. Ямар ч Итали эр толинд өөрийгөө хараад сул зангидсан зангиа, хагас товчлосон цамц зэргийг өөрийн стилд тохируулсан санаатай үйлдэл гэдгээ мэдэж байдаг гэнэ.















Эрэгтэй загварын шинэ мэдээлэл, зөвлөгөөг Sergio Barone Mongolia Facebook хуудаснаас авна уу.
http://www.facebook.com/SergioBaroneMN



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.