1. Шинэ чадвараа олж нээ
Өөрт тохирсон, хийхэд сонирхолтой, урамтай ажил ол. Интернэтээс ороолт малгай нэхэх заавар үзээд дууриаж хийсэн ч болно. Энэ нь чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх сайн талтайгаас гадна хоббиг тань төрөлжүүлэх болно.
2. Сониуч зангаа битгий дар
Хайрцган дотроосоо гараад томоор сэтгэ. Нүдээ нээ, эргэн тойронд чинь хичнээн олон гайхалтай, таны мэдэхгүй өнгөрөөсөн зүйлс байдгийг олж мэдээд та лав итгэхгүй биз. Аливаа зүйлийг нухацтай судлаж үзээд түүн дээрээ дөрөөлөн төлөвлөгөөгөө гаргаж ч болно.
3. Хэрхэн сайн ярьж сурах талаар сургуулилт хий
Энд хэл ярианы баялагийг хөгжүүлэх талаар л өгүүлж байгаа юм. Танд хичнээн их мэдлэг туршлага, тоо баримт байгаад та түүнийгээ бусадтай хуваалцаж, бусдад зөв сайхнаар ойлгуулж чадахгүй л бол тэдгээр чинь “хумхын тоос” болон хувирдаг. Гэхдээ сонсогчоо залхтал, амаа чилтэл ярих нь утгагүй хэрэг. Тунг нь тааруулаад эвтэйхнээр илэрхийлчихдэг л байвал зорилго тань бүтэх нь тэр.
4. Сайн сонсогч бай
Бусдын яриаг тэвчээртэй анхааралтай сонсох нь төсөөллөө арвижуулах сайхан боломжийг олгодог.
5. Оновчтой асуулт асуу
Жишээ нь: Үдэшлэг дээр хүмүүст өөрийгөө сонирхолтой хүн гэдгийг батлах гэж олон зүйл ярьсны хэрэггүй. Заримдаа голыг нь олсон ганцхан сайн асуулт олон зүйлийн цогц болж, бусдад гайхалтай сэтгэгдэл үлдээхүйц хүчтэй байж чаддаг.
6. Бодлоо чөлөөтэй илэрхийл
Бусад хүмүүс дургүй байх нь хамаагүй, зүгээр л өөрийн бодлоо ойлгуулж сураарай.
7. Сонирхолоо дага
Сонирхолгүй, уйтгартай зүйлсийг хүчээр сурах гэж оролдох нь сэтгэн бодох, төсөөлөн бодох чадваруудыг тань унтрааж орхидог. Тиймээс өөрийн сонирхож буй зүйлсдээ цаг зав, анхаарал хандуулах нь маш чухал.
8. Унш, унш бас дахин унш
Өөрт олдох боломжтой бүх л эх сурвалжаас шашин, түүх, соёлын талаарх ялгаануудыг олж мэдэхийг хичээгээрэй.
9. Орчин тойрноо ажигла
Та тэдний сонирхлыг татахгүй, тэд ч таныг анхаарахгүй байвал хэн хэн нь хөгжих талаар санахын ч хэрэггүй. Тиймээс таны чадваруудыг үнэлдэг, таныг хүндэлдэг хамт олонтой болоорой.