Нью-Йорк хотын тухай сонирхолтой баримтууд

АНУ-ын хамгийн их хүнтэй хот болох Нью-Йорк нь анх 1625 онд худалдааны баазын зориулалтаар баригдсан бөгөөд 1785 оноос 1790 он хүртэл тус улсынхаа нийслэл байжээ. 19-р зууны сүүл үеэс 20-р зууны эхэн үед маш олон цагаач нарыг дэлхийд алдартай “Эрх чөлөөний хөшөө” угтан авч байв.
Нью-Йорк хотын тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нью-Йорк хотод уран зургийн абстракт-экспрессионизм, хөгжмийн салбарт хип хоп, панк, сальса, тин пан алли зэрэг урсгалууд үүсчээ. Мөн алдарт “Бродвейн театр” тус хотод бий. Нийт 789.43 км² газар нутагт 8.2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтшилаараа тэргүүлдэг бөгөөд  Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен Арал гэсэн таван дүүрэгтэй юм байна.



Уг хотод амьдрахын тулд нэг хүн дунджаар жилд 43 мянга 519 доллар зарцуулдаг байна. Энэ мөнгөний ихэнхи хувь нь байрны төлбөр бөгөөд дунджаар байрны түрээсэнд сард 1163 долларыг өгдөг байна.



Нью-Йорк хотын байрны дундаж түрээс нь жилд 410 мянга 400 доллар болдог бол АНУ-ын бусад хотуудад 188 мянга 900 доллар байдаг байна. Харин зээлээр байр авах тохиолдолд сард 2 мянга 117 доллар төлөх ажээ. Энэхүү зээл нь 30 жилийн хугацаатай байдаг.



Дундаж үнэтэй орон сууц худалдан авахын тулд жилд 91 мянган долларын орлоготой байх хэрэгтэй.



Хотын иргэд жилд 52,250 долларыг ахуйн хэрэглээнд зарцуулдаг байна.



Нью-Йорк хотын хүнсний бүтээгдэхүүний үнэ АНУ-ийн бүх мужийн дундаж хүнсний бүтээгдэхүүний үнээс 28-39%-иар илүү байдаг ажээ. Харин гадуур хооллоход дээрхээс 50-67%-аар их үнэ төлдөг байна.



Гадуур хооллоход хоёр хүний өдрийн хоол 145 доллар болно.



АНУ-ын хотуудаас хамгийн их татвартай нь Нью-Йорк бөгөөд 4 ам бүлтэй айл сард 1277 долларын татвар төлдөг байна.



Хэрвээ та нийтийн тээврийн хэрэгслийг сонговол сард 116 доллар төлөх бөгөөд энэ нь АНУ-ын тээврийн хэрэгслийн дундаж үнээс 75%-аар их ажээ.



Киноны тасалбар 14 долларын үнэтэй бөгөөд энэ нь АНУ-ын бүх хотын киноны тасалбарын дундаж үнээс 4 доллараар илүү юм байна. Харин зуны улиралд Брайант паркт Даваа гариг бүр үнэгүй кино үзэх боломжтой. 



Нью-Йоркт үдшийг тухтай өнгөрүүлье гэвэл хамгийн багадаа 82 доллар хэрэгтэй. Үүнд: тасалбар, нийтийн тээвэр, хүнс, уух зүйл багтсан бөгөөд коктейль 12-17 долларын үнэтэй байдаг.



Харин Нью-Йорк хотын хамгийн баян хүмүүсийн тоонд багтахын тулд жилд 608.584 долларын орлоготой байх хэрэгтэй юм байна. 











Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()