Шаржигнуур тахиа хэрхэн шарах вэ?

2015-09-03, 21:27
35,901
Та яг л гадуур зардаг, ресторанд хийдэг шиг амтат шаржигнуур тахианы мах идмээр байна уу? Тэгвэл заавал гадагшаа гарах хэрэггүй бөгөөд бид та бүхэндээ гарын доорх материалаар тахианы мах шарах хялбар аргыг хүргэж байна.
Шаржигнуур тахиа хэрхэн шарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Хэрэг болох зүйлс:
- Яснаас нь салгасан тахианы мах
- Үртэс болгосон цагаан талх
- Нэг цайны халбага гич
- Нэг цайны халбага амтлагч (дуртай амтлагчаа нэмж болно)
- Хоёр өндөг
- Наран цэцгийн тос

1. Яснаас нь салгасан тахианы махаа зөөлрүүлэхийн тулд элдэх хэрэгтэй.



2. Жижиглэн үртэс болгосон цагаан талхаа саванд хийнэ.



3. Тахианы махныхаа дээр гич жигд түрхээд дээр нь амтлагч, давс болон хар перц цацаарай.



4. Хутгасан 2 ширхэг өндгөндөө тахиагаа дүрнэ.



5. Дараа нь тахиан махаа талхны үртэст хийгээрэй.



6. Ойролцоогоор хайруулын тавгандаа 1см-ийн өндөртэй тос хийж халаана.



7. Нэг талыг нь 4-5 минут болгоод нөгөө тийш нь эргүүлж бор өнгөтэй болох хүртэл нь шараарай.



8. Бэлэн болсон тахиагаа салфетик дээр тавиад тосыг нь шингээж авах хэрэгтэй.



9. Ингээд хоол бэлэн боллоо. Сайхан хооллоорой.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()