Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Түнх өвдсөн үед:
Хэрвээ таны түнх хавиар өвдсөн, хөндүүртэй байгаа бол: баруун тийш харж (таны зүүн түнх өвдсөн бол баруун тийш харна, харин баруун түнх өвдсөн бол зүүн тийш харна) хөлнийхөө завсар дэр хийж унтаарай. Харин дээшээ эсвэл доошоо харж унтвал өвчин тань улам хүндрэх болно.
2. Толгой, эрүү эсвэл шүд өвдсөн үед:
Хамгийн зөв байрлал бол дээш харж унтаад гараа биенийхээ дагуу тавих юм. Харин гараа дээш нь болгож эсвэл доош харж унтаж болохгүй шүү.
3. Мөр өвдөх:
Мөр өвдсөн үед дээш харж унтах эсвэл өвдсөн талынхаа эсрэг тал руу харж унтах хэрэгтэй. Харин өвчтэй гараа дэрлэж унтаж болохгүй.
4. Нурууны яс:
Нуруу өвдсөн үед хөлнийхөө доор дэр тавьж унтвал өвчин нь эдгэрэх болно. Харин доош харж эсвэл дэргүй унтах хэрэггүй.
5. Хүзүү өвдсөн үед:
Хүзүү тань өвдсөн бол доошоо харж унтахаас бусад байрлал бүгд тохирно.