Баян залуугийн зугаа

“Инстаграммын Playboy” хэмээх хочтой, саятан, мөрийтөй тоглоомчин Дэн Билзерян (Dan Bilzerian) хачирхалтай зүйлсийг маш ихээр хийдэг бөгөөд өөрийн баян тансаг амьдрал, үзэсгэлэнт хүүхнүүдтэй авахуулсан зургуудаараа аль хэдийн олны танил болсон билээ. Гэвч үе үехэн хүний санаанд багтамгүй үйлдлүүдийг гаргадаг байна. Ингээд түүний солиотой амьдралтай танилцана уу.

Баян залуугийн зугаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Порно жүжигчинг ус руу шиджээ
Түүний цахим ертөнцөөр шуугиан тарьсан үйлдлүүдийн нэг нь өөрийн байшингийн дээврээс 18 настай порно жүжигчин Женис Гриффитийг нүцгэнээр нь усан сан руу шидсэн байна. Харамсалтай нь Женис усан сангийн буланд хөлөө  хугалж, шүүхэд гомдол мэдүүлсэн байна.



9. Өөрийгөө покерын Билл Гейтс хэмээн нэрлэсэн
ALL IN сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрээр өөрийгөө “покерын Билл Гейтс” хэмээн нэрлэсэн байна. Учир нь Дэн покер тоглож хөрөнгөнийхөө 50 сая долларыг олсон гэнэ.



8. Түүний ачаанаас нь пулемёт олжээ.
Билзерян галт зэвсгэнд дуртай бөгөөд түүнд 97 ширхэг буу байдаг гэнэ. Байрныхаа өрөө бүрт цэнэгтэй буу хадгалдаг байна. Ахлах сургуульд байхдаа тэрээр пулемёт машиндаа авч явж байгаад баригдаж байсан бөгөөд дараа нь Дэнийг сургуулиас нь хөөжээ.



7. Тэнгисийн-цэргийн албаа хааж дуусахаас хоёр хоногийн өмнө хөөгджээ
Тэрээр офицерүүдийн нэгийг доромжилсон учир түүнийг хөөсөн ажээ. Гэхдээ Дэн өөрийгөө ямар ч хэрэг хийгээгүй хэмээн үздэг байна.



6. Хоёр сарын дотор 5,6 сая доллар алдсан
Хэдэн доллар алдах нь Дэний хувьд тийм ч аймшигтай зүйл биш болов уу. Тэрээр хангалттай даатгуулсан бөгөөд түүний эцэг нь томоохон наймаачин Пол Билзеняр юм байна. Харин түүнийг мөнгөө алдаж эхлэхэд Дэний эцэг түүнийг мөрийтэй тоглоом тоглох хэрэггүй хэмээн хэлж байжээ.



5. Тэсрэх бөмбөгний хэсэг биед нь байсан учир баригджээ
2014 онд тэрээр Лос-Анжелосын нисэх онгоцны буудалд тэсрэх бодис авч явж байсан хэргээр баригдсан байна. Суллагдсаныхаа дараа шууд Инстаграмм хуудаснаа онгоцон дотор хоёр эмэгтэйтэй зургаа авахуулж “Дахиж хэзээ ч шорон гэж байхгүй” хэмээн бичсэн байжээ.



4. Муураа цахим ертөнцийн од болгосон байна
Билзеряны тэжээвэр муур л гэхэд Инстаграмм хуудаснаа 808.000 дагагчтай гэнэ. Түүний хуудсанд зэвсэгтэй, эмэгтэйчүүдтэй гэх мэт олон төрлийн зураг бий.



3. Гурван удаа зүрхний шигдээсний ард гарчээ.
Дэн Билзеряны хэлэх дуртай үг нь “Амьдрахын тулд яар. Эрт амьсгал хураа” гэнэ. 25 насандаа амралтаараа ууланд амарч байх үедээ тэрээр хар тамхи хэрэглэж, галзуу секс хийж, мөрийтэй тоглоом тоглох үедээ анхны зүрхний шигдээсээ давж гарсан байна. Харин дараагийнх нь эмнэлэгт хүргэгдсэнээс 12 цагийн дараа болжээ. Гурав дахь удаагаа  Хавай болон Лос-Анжелосын нислэгийн үеэр дахин зүрхний шигдээж болсон байна.



2. Арван хоёр хоногийн турш 16 эмэгтэйтэй секс хийжээ.
Ховард Стернтэй хийсэн ярилцлагандаа тэрээр: "Нэг удаа би Канн руу амрахаар явж 12 өдрийн турш 16 эмэгтэйтэй секс хийсэн" хэмээн хэлжээ. 



1. Гурван ерөнхий тогоочийг гэртээ ажиллуулдаг.
Түүний гэрт 3 ерөнхий тогооч ажилладаг гэнэ. Тогооч нар 12 цагийн турш ээлжээр ажилладаг ажээ.



Инстаграммын гэрэл зургуудаас...






















 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()